life is forever

Америкийн визэнд хэрхэн зөвшөөрсөн тамга даруулах вэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Сүүлийн үед техник технологи, нийгмийн харилцаа, улс төр зэрэг бүхий л зүйлсийн хөгжлийг Америкийн туршлагаар харьцуулан ярьдаг болжээ. Эрх чөлөөний улс аргагүй л энэ үеийн жишиг орон гэлтэй. АНУ-д Монголчуудыг зорчиход виз шаарддаг. Хүмүүс зарим тохиолдолд мэдээлэлгүйн улмаас татгалзсан хариу авдаг. Хэрхэн зөвшөөрсөн хариу авах вэ? Одоо энд өгүүлье:


Сандрах ямар ч шаардлага байхгүй. Таниас шалгалт авч байгаа хүн чинь харгис хэрцгий дарангуйлагч биш харин уян зөөлөн сэтгэлтэй, таньтай л адилхан хүн гэдгийг битгий март. Амжилттай бэлдэж мөн өөртөө маш итгэлтэй ярих хэрэгтэй. Тухайн хүн...

08:31 - 2013-05-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Цагаан өнгө салдаггүй

Бичсэн: ulaankaa
Ээжийгээ би
Өглөө бүр
Сэтгэлдээ зурдаг

Зурах бүртээ би
Үсийг нь хараар буддаг

Зүрх сэтгэлд нь харин
Бийр ерөөсөө хүрдэггүй
Зөвхөн тэндээс л
Цагаан өнгө салдаггүй

19:17 - 2013-05-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

хүн биш

Бичсэн: ulaankaa

Ертөнц оршихуйн гайхамшгийг мэдрэх бүрт

Би өөрийгөө мартсан байдаг

Ер бусын гэгээг амьдралаас олж харахдаа

Би өөрийгөө гээсэн байдаг

 

Тэгэхээр би хүн биш

Тийм  нэг өргөстэй сарнай


00:45 - 2013-04-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хамт алхаач надтай

Бичсэн: ulaankaa

Нар гарч байна

Илч  гэрэл нь халуухан бас дулаахан

Гэхдээ

Ганцаараа болхоор хайлчих гээд байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа илч гэрлээ хуваалцая

 

Үдэш болж байна

Өнгө гэгээ солигдоод уярмаар

Гэхдээ

Ганцаараа болхоор жиндэх гээд байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа жихүүн жаврыг үргээе

 

Сар гарч байна

Саруулхан туяа татаад үзэсгэлэнтэй

Гэхдээ

Ганцаараа болхоор сүүдрээсээ цочоод байх юм

Хамт алхаач надтай

Хамтдаа сарны гэрлээр наадая

 

Өглөө болж байна

Шувуу жиргээд инээмээр

Гэхдээ

Ганцаараа болхоор шувуудад атаархах юм

Хамт алхаач надтай

Хамтдаа маргаашийн тухай ярилцая

 


...

20:18 - 2013-04-22 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Жаргалын үүд

Бичсэн: ulaankaa
Зовлонгийн үүдийг хаагаад гархад ТЭВЧЭЭР гэдэг гүүр угтдаг. Тэвчээрийн гүүрээр ХӨДӨЛМӨРЛӨӨД гархад Жаргалын үүд өөдөөс нээгддэг.

01:00 - 2013-04-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Залуужих 25 зөвлөмж

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
эрзв та залуужихыг хvсч байгаа бол юуны тvрvvнд сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж, эрvvл

 мэнддээ анхаарах хэрэгтэй.  Болж өгвөл vргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол vндэс гэдгийг мартаж болохгvй. Ингээд залуужих хvсэлтэй хvvхнvvдэд зориулсан 25 зөвлөгөөг толилуулж байна.


1.Гэр бvлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.
2.Найз нөхөртэйгээ холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.
3.Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хvрээ өргөжих тутам хvний сэтгэл сэргэж, сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.
4.Хобби байдаг бол тvvгээрээ...

17:58 - 2013-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Газар дээрх ганц эгч

Бичсэн: ulaankaa

Сумын сургуулийн ширээнээс их сургуулийн эрдмийн ширээнд суухаар алс хязгаар баруун Алтайгаас их хотын зүг анх тэмүүлсэн тэр цаг үеээс хойш аль хэдийн арван гурван хаврыг үзэв. Орчлонгийн нэг хэсэгтэй, оюун бодлын нээгдэх хаалгатай танилцуулхаар гарыг минь хөтлөн авч ирсэн тэр хүн бол миний эгч. Сургуульд бүртгүүлэх, оюутны байранд орох гээд л буйдхан сумын амьдралаас хотын түчигнээнт амьдралд зохицох гээд л хүний амьдралын түмэн эргүүлгэнд миний өмнөөс гүйж орсон тэр хүн бас л миний эгч. Ингэхдээ тэр зөвхөн эгч биш ээж аав ах нарын үүргийг давхар гүйцэтгэн намайг хөтөлж байж дээ. 

Эрдэмд яаж...

15:18 - 2013-04-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ажил хэрэгч хүний ярихгүй сэдэв

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Ажил хэрэгч хүмүүс заримдаа бие биедээ маш бүдүүлэг тэнэг асуулт тавих нь бий. Жишээ нь “Чиний сарын орлого ер нь хэдэн төгрөг вэ?“ гэх мэт. Ийм хүмүүст уурлаж дургүйцэх юм уу, биеэ хэрхэн авч явах талаар заах нь цагийн гарз. Тиймээс сонсоогүй юм шиг л ажлаа хийх хэрэгтэй.

Гэтэл өнөөх этгээд дахин дахин давтаад асуугаад байвал нүд рүү нь нэлээд удаан ширтэж байгаад “Би хариулмааргүй байна" гэж хэлэхэд л болно.

Чиний найзын эзгүйд найзыг чинь муулах юм бол “Наад яриа чинь худлаа" гээд шууд таслаарай. Ажлын газрын хэн нэг нь жирэмслэх, гоо сайхны мэс засал хийлгэх, турах юмуу таргалах юм ...

12:00 - 2013-04-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Цэвдэг ертөнцийн мөсөн эмэгтэй

Бичсэн: ulaankaa

Хорвоо ертөнц тэр чигээрээ хуурамч санагдаж байхад тэр яаж ганцаараа тэсч үлдэх юм бэ. Үгүйрхээс ч аргагүй. Түүний үнэнч хандсан бүх зүйл нь хуурамч бас дэндүү хатуу. Хэрвээ тэр нар байсан бол аль эрт дэлбэрсэн байх байсан биз.

Цээж нь дотроо урагдан чарлана. Нулимсаа ч урсгаж чадахгүйгээр тийм ихээр бачууран гомдоно. Юу ч үгүй үнс салхи болон хийсмээр. Юунд ч дахин итгэж чадахгүйгээр зүрх нь аажим аажмаар чулуужсаар. Тэр чулуугаа даахгүй сүүлдээ харанхуйн гүнрүү живэх вий гэдгээсээ айхаа ч байжээ. Айдсандаа болж галзуурсан бол сэтгэл өвдөхийг мэдрэхгүйгээр дураараа хашгирах байсан биз. Уйла...

18:37 - 2013-03-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хуурдаг

Бичсэн: ulaankaa
 Өнгө будаг, үнэ загварыг би хэзээд илүүд үзмээргүй. 
Тэр намайг үргэлж солонгын долоон өнгө адил хуурдаг. 
Сохроор хоосонд дурлаж хөөрхийлөлд живхийг хүсэхгүй би. Үүндээ би үнэнч байхын төлөө үүлэнд ч тэр, сүүдэрт ч тэр халхалагдсан бай хамаагүй үргэлж өглөө бүр мандаж байдаг өдөр өдрийн нар шиг л байхыг хүснэм

00:15 - 2013-03-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil