| life is forever |
Тэнгэрээс дээгүүр түмэн метрийн өндөрт
Уянгын халил гээд л зарим нэг нь басч бас үл тоох.
Уянгийн халил байтугай учир утгатай таван үг эвлүүлж хэлж чадахгүй ухамсар нь "хугархай" хүмүүс энэ үгний утгыг ч, ямар үед хальж гардагийг нь хэзээ ч мэдрэхгүй. Энгийн нэгэн мэдрэмжээс илүүг олж мэдэрдэг бас хардаг түүнийхээ шимээр гайхамшигтай, тэнгэрээс ч дээгүүр нисэж байдаг тэр агуу хүмүүс чинь уянгын халилийн эзэд. ердөө ч энгийн биш. учир утгагүй мод шиг үгсийг өөрөө ч мэдэхгүй унагаж байдаг зарим нэг хүнийг бодвол тэнгэрээс дээгүүрх тэр хүмүүс уянгын халилаа хаана яаж халиулах вэ гэдгээ маш сайн мэддэг.... 00:07 - 2013-03-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэр нэгэн өдөр байг
Хэзээ нэгэн өдөр би амьдархаас залхвал тэр цаг диваажин гээчээс нь уйдан хүн болж төрөх дараа төрлийн миниь тэр нэгэн өдөр байг.
Хэзээ нэгэн цагт би амьдрахыг хүсвэл тэр цаг там гээчээс нь зугтаж хүн болж төрөх дараа төрлийн минь тэр нэгэн өдөр байг. 21:46 - 2013-03-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХайр гэж нэрлэв би
Зүрхээр минь зөвшөөрөлгүй орж гаран хаврын тэнгэр шиг тэнүүчилдэг тэр зүйлийг нь ДУРЛАЛ гэж нэрлэв.
Зүрхэнд орох нь мэдрэгдэдгүй ч зүрхнээс гарахдаа өвтгөдөг, дурлал шиг нь юутай ч зүйрлэчихэж болдоггүй тэр зүйлийг нь ХАЙР гэж нэрлэв би. 19:40 - 2013-03-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи тэнгэр гэдэг амрагтай-2Би тэнгэр гэдэг амрагтай Тэр үргэлж үүлээр Уран зураг зурдаг Болзооныхоо товыг тэр надад Салхиар дамжуулж хэлдэг Бороо гэдэг хөшиг Бидний учирлаар нээгддэг Хардхаараа тэр хатуу Хар биш гал шиг өнгөтэй Аянга цахилуулж Намайг хармалдаг Би тэнгэр гэдэг амрагтай Тэр удахгүй надад Бороо гэдэг бэлэг өгнө ... 11:18 - 2013-03-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГуниг мэдрэгдвэл...
Шөнийн сар шиг царайнаас минь
Гуниг мэдрэгдвэл би эмэгтэй Шүүдэр шиг эмзэгхэн бодлоос минь Шүлэг төрвөл би амьд 18:26 - 2013-03-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСонин бодол төрөв
Ажлаа хийгээд сууж байтал гэнэт нэг тийм сонин бодол төрөв. Хүний орчлонд анх төрхөд надад ямар мэдрэмж төрсөн бол гэж. Ээжийнхэээ ариун хэвлийгээс анх толгой маань цухуйж амьсгалсан анхны тэр агаар ямар байсан бол. Сэнгэнээд л явсан байх даа. Анх эмээгийнхээ гар дээр унахад эмээгийн маань алга ямар мэдрэмж төрүүлсэн бол. Их л дулаахан зөөлхөн байсан байх даа. Анх удаа хүмүүсийн тэр дундаа ээжийнхээ дууг сонсход чихэнд хэрхэн мэдрэгдсэн бол. Ээжийн минь ангир уураг ямар амттай байсан бол. Намайг угаасан ус биед минь хэрхэн мэдрэгдсэн бол. Нүдэнд минь анх харагдсан өвөөгийн минь гэрийн у...
15:06 - 2013-03-07 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихАмьдрал оньсого шиг
Өдөр хоног заримдаа мэлхий шиг удаан. Харин зүрх минь гэрлийн хурдаар цохилно. Цээжин дотор хурданаар цохилох энэ зүрх минийх биш ч юм шиг. Яагаад гэвэл юунд хүрэх гэж цаг хугацаатай намайг уралдуулан цохилоод байгааг нь би ойлгохгүй байгаа юм.
Ямар нэгэн зүйлд хүсэн тэмүүлэх мөртлөө заримдаа цаг хугацааг энэ чигт нь зогсоочихмоор санагдах юм. Учир нь би юунд ч итгэж чадахгүй байгаа юм. Юуны төлөө, хэний төлөө амьдарч байгаагаа ч ойлгохгүй юм. Өдөр хоног заримдаа мэлхий шиг удаан, харин амьдрал оньсого шиг төвөгтэй юм. ... 17:50 - 2013-03-03 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихЧихэндээ ээмэг зүүх дургүй
Чихэнд минь ээмэг биш
Чиний шивнэсэн үгс л чимэг болдог... Чамаас өөр гоёл Надад битгий байг гэсэндээ Чихэндээ би Ээмэг зүүх дургүй байдаг юм 19:11 - 2013-02-24 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихэмэгтэй гэдэгтээ эргэлзэв
Ажлаа тараад гэртээ ирэх гээд явж байтал нэг машин зам хөндлөн юм тэгнээд унтраад зогсчихож. Эвдэрээд зогссон юм байх гэж бодоод хажуугаар нь гарах гэтэл жолооч нь машинаа түрэлцээд өгөөч ганцаараа дийлдэггүй гэж гуйв. яанаа ахаа би дийлэх юм болов уу даа гэж хэлээд итгэлгүйхэн очоод түрэлцтэл нэг хоёр гурав гэж хэд түлхээд л гаргачихлаа. Өөрийгөө эмэгтэй гэдэгтээ гэнэт эргэлзэв кккккккк. жолооч ах баярласанаа илэрхийлээд, Би ч хөдөлмөрийн баатар шиг зүгээрээ ахаа гэж хэлээд хоёр тийшээ явав.
Сэтгэл байвал юуг ч хийж бүтээх л юм байна. Бүтэлгүйтсэн ажилдаа урам муутайхан гудайж явсан толгой маа... 21:47 - 2013-02-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих...өнөөх лаандаа...
Ганцаардлын үлгэрийг өөртөө ярьж өгөн
Галын дэргэдэх хайлж буй лаа шиг сууна Мөрөөдлийн үлгэрийг зүрхэндээ ярьж өгөн Мөстсөн сэтгэлээ өнөөх лаандаа ээнэ 00:46 - 2013-02-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |