| life is forever |
өдөргүй шөнө
Шөнөгүй өдөр
Өдөргүй шөнөөр Шүлэг минь л надад хань болдог Түүний чимээ Цасны ч биш Борооны ч биш Цаасны чимээтэй төстэй 00:38 - 2013-02-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦав цагаан цасан дээрЦав цагаан цасан дээр Шав шар навчис унасан байхыг Хармаар санагдлаа Цаанаа л овилоггүй Цадиггүй хүсэл Дотроос маажаад тэр
Эрхлүүлж болдоггүй Тэр хүслийн цаана Ичимхий мөрөөдөл Багтайгаа сууна
Цав цагаан цасан дээрх Шав шаргал навчин дээр Шархирсан анхны бороо асгархыг Сэтгэлийнхээ толинд хармаар санагдана Өнөөх л үглээ хүсэл Дотроос гижигдэх нь тэр ... 23:15 - 2013-02-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихАлтан мөнгөн аргай
Ижийн минь сүү Надруу урсаж байна Их сайхан үнэртэй Агь ганганаас ч илүү Надруу үерлэж байна Сэрүүхэн гэх чимээ ч үгүй Цав цагаахан гол байна
Аавын минь амь Намайг аравнайлж байна Ариг хөх тэнгэрээс Нар болон намайг ээж байна
Аавын минь хайр Намайг хурайлж байна Алтан мөнгөн аргай болон Алган дотор минь хөлөрч байна
Амьдралд намайг ургуулсан Харин тэндээс хайр гэрэлтэж байна ... 23:12 - 2013-02-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХайр чиХайр чи надаас Өнөөдөр л битгий яваарай Харуусал гуниг бүхнийг Надаас битгий хийсгээрэй Гунигладхаа би Чамайг илүү сайн мэдэрдэг Гуйлгачин шиг Чиний л өмнө сөгддөг
22:56 - 2013-02-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАтаархдагтаа чамд би хайртай байдагХайртай амьдрал чамд би Чиний өдөр хоног Хэзээ ч дуусашгүйд Атаархдагтаа би чамд хайртай
Чиний чин үгэнд Худлаа гэж байдаггүйд Үнэмшсэндээ чамд би хайртай байдаг
Өглөөний нар үдшийн сар чинь Дэндүү үзэсгэлэтэй байдгийг Мэдэрдэгтээ чамд би хайртай байдаг
Чихэнд минь алтан ээмэг гялалзаагүй ч Чи намайг бусдын адил Өглөө бүр сэрээдэгт Баярласандаа би чамд хайртай байдаг
Цамцийг минь үргэлж гандуулдагт Цаг хугацаагаа хэзээч Зогсоодоггүйд чинь Уурссандаа амьдрал би чамд хайртай байдаг ... 22:50 - 2013-02-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗугаалмаар
Ээждээ очиж эрхэлмээр
Энгэрт нь хацраа наагаад тайван унтмаар Аавтайгаа ахин ганцхан удаа уулзмаар Ар нуруунд нь наалдаж үсийг нь үнэрлэн Ууцыг нь удаан, шөнөжин дулаацуулж өгмөөр Ах эгчийхээ араар орж залхуурмаар Авдар ухсан чихрийн хулгайг нь аав ээждээ ховломоор Эмээдээ ус зөөж өгдөг байсан Ээзгий ааруулыг нь цөлмөдөг байсан Эрх танхилхан Өрөмний өт шиг насандаа эргэж очмоор Өссөн дулаахан гэртээ харьмаар Өөрийгөө мартсан өнөөдрөөс Жаахан ч гэсэн ангижирмаар Хайртай хүмүүсдээ эрхэлмээр Харваж одсоныг нь амьдруулмаар Цаг хугацааг эргүүлмээр Цугтаа байсан үеэрээ Ганцаардлаа ориход зугаалмаар байна ... 22:40 - 2013-02-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГайхамшиг чи ...
Гайхамшиг чи
Өнөөдөр надад Зөвхөн үг Уруулан дээр минь Эрхэлдэг шигээ Зүүд мөрөөдөлд минь Амилдаг шигээ Хэзээ чи намайг Амьд нүдээрээ харах вэ Хэзээ чи надтай Халуун уруулаараа үнсэлцэх вэ Гайхамшиг чи Өнөөдөр надад Итгэл өгдөг Гайхамшиг чи Хэзээ надад ирэх вэ 18:07 - 2013-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНар жаргаж байна
Яг одоо нар жаргах гэж байна. Жаргаж буй нарыг хараад нэг зүйлийг алдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. Маргааш өглөө дахин мандах нь өчигдөр алдсан зүйлээ нөхөж ав гэж надад сануулах юм шиг санагдав.
Түм буман цацраг нь түм буман гэрэл гэгээ адил боломжууд мэт. Улбар шар туяагаа хумиад уулын цаагуур намайг орхин шургалж буй нар "амьдрал баян боломж их өнөөдөр шиг миний хойноос харамсахгүйн тулд маргааш илүү их хичээгээрэй" гэж хэлэх шиг алгуурхан цаашилсаар...Яг одоо нар жаргаж байна... 17:38 - 2013-02-01 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЭрчүүдийг айлгадаг 10 өгүүлбэрЭрчүүдийг үгээр айлгахад амар гэнэ. Эрчүүдийг үнэхээр айлгаж, сэтгэлээр унагаж чадах топ 10 өгүүлбэрийг сэтгэл зүйчид тогтоосныг “Cosmopolitan” сэтгүүл нийтэлжээ. Хайртай залуугаа сэтгэлээр унагаж, гүн хямралд оруулахгүйн тулд иймэрхүү үг, өгүүлбэр ашиглахгүй байх нь зүйтэй болов уу. Хоёулаа хэзээ гэрлэх вэ? 17:23 - 2013-01-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүний өнгөХүмүүний олон өнгөнөөс надад хар өнгө л зохидоггүй. Тэр хар өнгийг надруу хичнээн цацаад ч над дээр тогтдоггүй. Учир нь ээж минь намайг цав цагаан өнгөөр будаж төрүүлсэн. Ээжийн бүтээсэн тэр цагаан өнгийг би арилгаагүй. Цаашид ч арилгахгүй гэдэгтээ итгэдэг. 11:33 - 2013-01-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |