| life is forever |
Элээ хэрээ галуу энэ тэр
Хаа сайгүй хар хэрээнүүд хараа гайхалцан гуагалдсаар. цаана нь харин цаг хугацаа цагааныг нь идэн гүйсээр л... сайн сайхнаас илүү саар бүтэхгүй зүйлийн талаар тоть шиг давтдаг нэг тийм нийгэмийн үзэгдэл байгаад байх шиг. Хэн сайн өөлж чадсан нь ардын баатар. заримдаа бүр залхах шиг. яг л зах хязгааргүй зангууны үлгэрийн төгсгөлийн талаар элээ хэрээ галуу гурав маргалдаж байгаа юм шиг.
... 20:46 - 2013-01-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэнээс ч битгий харамлаасай гэсэндээШувууны жигүүр шиг Дэвэн дүүлээсэй гэсэндээ Шухан улаан хүслийг Тэтгэж ивээгээсэй гэсэндээ
Эрүүл энхийг Хэнээс ч битгий харамлаасай гэсэндээ Ээжийн хүү аавын охинд Аз жаргалыг ялгалгүй түгээгээсэй гэсэндээ
Шинэ он чамайг алгаа тосон угтая Шижир алт шиг амжилт Шинэ оны мэнд сайн сайхныг Хүн бүхэнд хүсэе 21:15 - 2012-12-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧамдаа хайртай хуучин он миньНар шиг гийгүүлсэн чи миний жил Сар шиг гуниглуулсан ч чи миний л жил Эрхэм нандин учирал хайрыг Харамгүй надад түгээсэн хуучин он минь Эрдэнэ шиг гялалзсан янзаараа Эх дэлхийн цагийн хүрдэдээ үдэгдэн Үүрд мөнхөд дурсагдаарай
Сүүдрээрээ дарах биш Шүүдрээрээ ундаалаад одож буй Хуучин он чамд би хайртай ... 21:11 - 2012-12-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМиний дүүрэн шинэ жилМиний амьдралдаа үдэж өнгөрүүлсэн хуучин шинэ хоёр оны цааг дээрх хамгийн аз жаргалтай тэр мөч хамгийн сүүлд эрхэм гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлсэн шинэ жилийн тэр нэгэн үдэш байсан юм. энэ бол 2001 оны 12 сарын 31-ээс 2002 оны 1 сарын 1-нд шилжих тэр үдэш байлаа. Би долдугаар ангийн сурагч байсан юм. Тэр өвөл их цастай өвөл байсан ба манай сумын төв битүү цастай яг л цас мөсний бяцхан орон шиг их л сайхан байсан юм. Тэр жилийн шинэ жил жил жилийхээс илүү гоё онцгой байсан санагддаг юм. тухайн үед манай гэрийн ойролцоо сумын төвийн голд том гацуур босгож бас гэрлэн чимэглэл мөсөн барималууд х... 16:09 - 2012-12-31 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихҮнэнч байлгаж хайрлаӨнө мөнхийн Үзэсгэлэнт өдрүүд минь ээ Өөрт минь л намайг Үнэнч байлгаж хайрла
Намайг битгий согтоогоорой Өөрөөс минь л намайг Битгий салгаж төөрүүлээрэй Зөрлөг замын Зөвөөр нь намайг хөтлөөрэй Зөрүү нэгний Нүднээс намайг нуугаарай Андуу аашинд минь Нүүр битгий өгөөрэй Алтан нар мөнгөн сарны дор Хүн шиг л байлгаж хайрлаарай Өнө мөнхийн Үзэсгэлэнт өдрүүд минь ээ Өөрт минь л намайг Үнэн шударга байлгаж хайрла ... 11:26 - 2012-12-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихИтгэдэгНадад байгаа бүхэн Чамд байгаа гэдэгт итгэдэг Миний мэдэрдэг бүхнийг Чи ч бас мэдэрдэгт итгэдэг Чиний өгсөн бүхэн Надаас арилахгүйд итгэдэг Миний өгсөн бүхэн Зүрхнээс чинь урсахгүйд итгэдэг Би чамд итгэдэг 10:59 - 2012-12-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНэг тийм сүүмгэр
за бараг бүтэг сар муу блогоо шоодож явах шив дээ. Гэнэт өнөө орой санав. Амьдрал цаг хугацаа хоёр урссан өдрүүд үргэлжилсээр л. Хэний ч мэдэхгүй миний ертөнц миний ч мэдэхгүй нэг тийм сүүмгэр болчихсон мэт санагдав. тиймээ ийм л болоод ирэхээхээ блогоо санаад өөрийхөө ертөнцийг санаад эхэлдэг юм. Их санажээ
10:59 - 2012-12-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЯадгийн
Ганц олдох амьдралдаа Илч ч үгүй гэрэл ч үгүй Унгасаж дууссанаас Гал шиг шатан дүрэлзээд Бадамлан гэрэлтээд л дуусъя яадгийн
Ялгаагүй л Үнс болоод Салхинд хийсэн Орчлонгийн хэвлийд шингэхээс хойш. 23:52 - 2012-12-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи ганцаараа байдаг
Зүрх сэтгэлд минь
Үргэлж дайн болж байдаг Зүгээр байж чададгүй Тэр үед би бичдэг Зүрхэлж би бусдыг Тэр дайнд оролцуулдаггүй Зүс ч үгүй ялагч ч үгүй Тэнд зөвхөн Би ганцаараа Өөртэйгээ дайтдаг 10:41 - 2012-12-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБүгд уйлдагЭнэ хоёр хөл Бүдрэх тоолонд Ижийн минь сэтгэл шаналдаг
Ижийн минь сэтгэл Шаналах тоолонд Өвс ногоо үүл ус чулуу бүгд уйлдаг
Миний бодлын алдаанд Ижий минь шаналахыг Миний хөлийн бүдрээнд Дэлхий ээж минь уйлахыг Үзэхийг мэдрэхийг хүсэхгүй Хүсэхгүй байна би 09:29 - 2012-11-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |