| life is forever |
Олон зантай
Орчлон хорвоо өөрөө олон зантай
Зарим газраа цас мөсөөр хучин Таг дуугүй дүлий болгон хөлдөөчихөөд
Ондоо нэг газраа бороогоор цутган Усан нүд болгож урсган Өдөр шөнөгүй уйлуулаад
Орчлон хорвоо надаас ч илүү Олон зантай 07:59 - 2012-11-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБусдын эерэг амьдралаар тэнэж яваад анзаарсангүй
Зүрх сэтгэл галд өмрөөд хайлах мэт тийм мэдрэмж яг одоо төрөөд байна. Яагаад гэдгийг мэдэхгүй мөртлөө ямар замаар явж тэр галд хүрснээ их тод санаад байх юм.
Тоо нэгээсээ зуу хүртэл өгсдөг бол харин миний ертөнцөд бүх зүйл эсрэг зүгт эргэлдэхийн. Шинэ өдөр нар мандаж эхэлдэг бол харин надад нар жаргах, үдшийн бүрэнхийгээс өдөр эхэлж, үг төрж өөрийхөөрөө орших эрх чөлөөт цаг мөчтэйгээ учирч миний л амьдрал эхлээд байх шиг санагдана. Хүмүүс намайг гутранги гэдэг харин би өөрийгөө үргэлж шатаж явдаг гал шиг л гэж боддог. Магадгүй тэр гал дүрэлзэн шатаад дуусах үед нь би хүмүүст ти... 23:05 - 2012-11-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүүдний ертөнцийн гайхамшиг
Зүүдний ертөнцөөрөө аялах нь хүн төрлөхтөнд гайхалтай мэдрэмжийг өгдөг. Заримдаа зүүд зөнтэй ч гэх нь бий. Зүүдэндээ харсан үзсэнээ бид сэрснийхээ дараа хаана харлаа гэх зэргээр бодож санах нь бий. Мөн зүүдэндээ хүн ирээдүйд болох үйл явцыг тов тодорхой харахын зэрэгцээ, нөхөрт, эхнэрт гараагүй нэг нь ирээдүйн ханиа хүртэл хардаг хэмээн зарим судлаачилд хэлэх нь байдаг.
1. Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг. Өглөө сэрсний дараах эхний 5 минутад зүүдэлсэн зүүдний тань 50 хувь, харин удаах 10 минутад 90 хувь нь мартагддаг гэдгийг та мэдэх үү? 2. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрөөр зүүдэлдэг. Хүн бүр... 19:14 - 2012-11-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨвлийн сэтгэл гутралтай тэмцэх арга
Өвлийн улиралд өдөр богино, шөнө урт байдаг учраас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй зарим хүмүүс улирлын шинжтэй сэтгэл гутралд автдаг.
Сэтгэл гутрал нь нэгэн төрлийн сэтгэлийн өвчин гэдгийг уншигч та мэдэх биз. Нойрмоглох, амархан цуцах зэрэг шинжүүд илэрдэг. Улирлын шинжтэй сэтгэл гутралын хамгийн гол шалтгаан нарны гэрлийн дутагдал байдаг. Бид нар мандаагүй байхад сэрж ажилдаа яваад орой нар жаргасан хойно гэртээ харьдаг бөгөөд амралтын өдрүүдээр л нарыг хардаг. Гэтэл нар бол амьд бүхнийг тэтгэж байдаг эрч хүчний эх үүсвэр. Цахилгаанаар ажилладаг чийдэнгүүд нарны гэрлийг зөвхөн зарим нэг тала... 19:01 - 2012-11-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэгш хазгай зам
Тэнгэрийн дор би
Нартай ч хамт сартай ч хамт оршин байдаг Тэгш хазгай зам Наранд ч биш саранд ч биш Надад л байдаг Дуусгаж болдоггүй Дуурсаж зүрхэлдэггүй Он жилүүд явсаар л Дутуу биш Гүйцэд биш амьдралд Зүрхтэйгээ хамт өтөлсөөр 00:25 - 2012-11-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХөхөө хаачдагийг мартчихсанНамар намрын сүүлч яг л Хаврын эхлэл шиг байхад Нарны цацрагийг шүүрэх гэж оролддог Би дэндүү цагаахан байж Өвөл зуны хооронд Хөхөө хаачдагийг мартчихсан Өнөөдрийн энэ амьдралдаа Би дэндүү шөнө шиг болчихож Өөрөөсөө урт түмэн хүслийг Нүцгэн биенээсээ нэхээд Өргөл барьцтай бодол санаандаа Би дэндүү үрэлгэн ханднам
Нялхын сэвлэгээс минь Ширхэг ч үс одоо үлдээгүй Нярайн төрхөөс минь Үнэр ч үгүй юу ч үгүй Хонгорхон даахьны минь зөөлөн Аавтай минь хамт ууланд заларсан Хонгондоо хөхтэй бяцхан дүрс минь Ээжийн минь энгэрт л хадгалагдан байгаа
... 00:09 - 2012-11-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи "тэнэмэл"
Зөн совин нь тэнэмэл
Өөрөө түүндээ төөрдөггүй Зорилго хүсэл нь тэнэмэл Өөрөө түүндээ түүртдэггүй Зүүд нь ч бас тэнэмэл Өөрөө түүндээ итгэдэг Зүрх нь хүртэл тэнэмэл Өөрөө түүнийгээ анзаараагүй Сэтгэлгээ маань хүртэл Тэртээх тэнгэрийн заагаар Үргэлж тэнэж байхад Сэтгэл зүрх минь ч бас Тэнэмэл байхгүй яах юм бэ 22:58 - 2012-11-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТаны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
Хэдэн см өндрөөс тань шалтгаалж хэр хүн бэ гэдгийг чинь сонжиж болно гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл үнэхээр болдог ажээ. Минийх лав таарч байсан шүү. Та ч гэсэн үзээрэй.
142 145 12:56 - 2012-11-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих26296 & 00:00
Эхлээд 00:00 дараа нь 26296-г харлаа. Энэ бол миний доторхи зангилааны тайлал. Ямар нэг сайхан зүйл угтан тосох мэт.
00:02 - 2012-11-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэр заримдаа яг л хөгжим шигБи шуурганы чимээг үсгээр дүрслэх гэж оролдсон боловч ерөөсөө болсонгүй. Та нар санаж байна уу шуурганы чимээг. Ялангуяа манай сумын шуурганы чимээ нэг л аймаар бас сүртэй. Яг л өндөр уулс шигээ “бараатай”. Радиогоор дандаа л Говь-Алтай аймгийн Бугат сумд хамгийн хүчтэй тэдэн хэм хүрч шуурлаа гээд л ярьдагсан. Үргэлж л 45 метр секундээс дээш хүчтэй шуурга тавьна. Алагийн орой дээр үүл суучихжээ, Урд улааны орой дээр үүл хурчихаж, хойд уул дүнгэнэж байна айхтар шуурах нь дээ гэж ээж аав эмээ томчууд ярихаар нь шалавхан харайн гарч хойд хар уулыг чагнана, Алаг хайрхан, урд улааныг харна. Нээрээ... 20:21 - 2012-11-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |