life is forever

Амьдрал алслан одож буй он жилүүд

Бичсэн: ulaankaa
     Нар дээрээс мандаад дээрээ л жаргадаг шиг би мэдээ орсон цагаасаа л эхлэн хэний ч зүрхэлж бодохгүй тийм л зүйлсийг мөрөөдөж байсан санагдадгийн. Одоо бодхоор шингэхээн үсэнд нь тууз нь томдсон тийм жаахан охин ертөнц дэлхийн хэмжээнээс ч илүү тийм уудам бас тийм үлгэрийн мэт мөрөөдлүүдийг яаж төрүүлж чаддаг байсан байна аа. Тэр үед миний мөрөөдөл надад ерөөсөө хүнддэж байгаагүй.
     Одоо ч би мөрөөдсөн хэвээрээ. Нар дээрээс мандаад дээрээ жаргадаг шиг мөрөөдсөөр л...харин мөрөөдөл минь хаяа надад хүнд юм шиг санагдах.
     Амьдрал, алслан одож буй он жилүүд миний мөрөөдөл дээр т...

19:01 - 2012-11-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хагархай зүрхтэй өөрийгөө...

Бичсэн: ulaankaa

Аяа би өөрийгөө гунигийн эзэн гэдэгт бүрэн итгэнэм

Алсаас биш сэтгэлээс минь тэр надруу од адил харвадаг

Харанхуйн дунд өвдгөө тэврэн санаашран суугаа

Хагархай зүрхтэй өөрийгөө би зүүдэндээ хүртэл хардаг

 

Өчиггүйгээр өөртөө ял оноомоор

Өргөн талд цор ганцаархнаа орилмоор

Гуниглалын цэцэрлэг байвал

Тэнд нь очоод хөшөө болмоор

Гуравхан үгийг хэлчихээд

Сүүлчийн удаа гуниглачихаад

Диваажингийн зүгт нь хөөрмөөр


...

22:58 - 2012-11-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Үггүй жавар

Бичсэн: ulaankaa

Нүүр нүдгүй хайрамтуулах
Үг үгүй жавар
Нүднээс гарнаас хөлнөөс
Хайрах биш хайрлах мэт...
Түүний цаана хуурмаг нуугдаагүй
Түм түмэн шаналал хураагүй...

Хамгийн сүүлчийн хүслээ
Анхны цасанд шивнэсэн
Ахиад тэр цас над дээр унахгүй
Түүнээс үлдсэн өвөл л
Түүдэг шиг
Асаж ядан унтарч ядан
Цээжин дотроос төөнөх...

Үг үгүй жавар
Урууланд шингэсэн
Тэрний минь төрхийг
Арилгах гэж хичээн хайрах мэт...
...

20:29 - 2012-11-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хаврын яргуй шиг янагхан минь

Бичсэн: ulaankaa
Алсад одохгүй чамаас
Атгахан янаг зүрх
Чиний л дэргэд байна

Үдшийн сар шиг өглөө арилахгүй
Чиний л алганд үүрд төөнөнө

Нүднээс нулимас урсана...
Тогтож эргэж татрахгүй нь
Ундарга нь сэтгэлд чинь байгаа
Чи минь ч бас уйлж байгаа

Мартахгүй...маргааш дахиад л санана
Уйлхаа зогсохгүй...өглөө дахиад л ганцаардана
Чиний эзгүй анхны шөнө...
Аймшиг гуниг тээсэн хуучны галт тэрэг шиг

Чимээгүй дүнхийх сар
Надтай хамт чичрэхгүй...
Чи минь харин тэртээ
Надтай хамт чичрэн байгаа

Тиймээс бидний зүрх нэг
Тэнгэр биднийг хамтад нь тольдож байгаа
Хаврын яргуй шиг янагхан минь
Хайраа хуваалцсан хонгорхон минь


...

19:22 - 2012-10-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сохорсон өнөөдөр

Бичсэн: ulaankaa
Манангийн цаанаас бүртийх тэр нэгэн гэрэл
Маргааш гэж байдагт мөнхөд итгэн голойно
Яг одоо мэдэрч байгаа миний сэтгэлийн шаналал шиг

Оньсого шиг ирээдүйдээ шоглогдсон янзаараа
Мартамгүй мэт санагдах өнөөдөртөө
Үүрд чөдөрлөгдмөөр

Тэрэгний дугуй мэт зогсоож болдог бол
Тийм нэг дүрсгүй цаг хугацааг зогсоохсон
Солонго шиг бас өнгөөр будаад
Сохорсон өнөөдөртэйгээ хамт хайрлахсан

...

18:09 - 2012-10-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чиний чимээг санасаар...

Бичсэн: ulaankaa
     Амьдрал тэр чигээрээ дуу чэмээгээр дүүрэн. Таньдаг танидаггүй мэддэг мэддэггүй олон дуу чимээ. Миний яг одоо хамгийн их хүсэж байгаа чимээ бол Цасны чимээ. Өвлийн шөнө сар битүүхэн хүрээлээд л...Өглөө болход нар чимээ сураггүй...харин хөвсгөр цагаахан цасан яг л хүүхэд насны минь цагийн үнэрийг өөртөө тээсээр намайг угтдагсан.
тиймээ би тэр л үнэрт маш их дуртай. Яг одоо  би харьд оршин байна. энд ямар ч үнэр алга. цасны ч нарны ч....
      Сэтгэл минь шимширнэ...тиймээ үнэнээсээ. Санаж ганихарсан чимээ....бас хүсэж хүлээн тарчилсан чимээ өөрийн минь үнэн зүрхний үнэртэй холилдон цонхигор ...

20:58 - 2012-10-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

нартай ч ойр сартай ч ойр

Бичсэн: ulaankaa
Үүлнээс дээр
Хөөрөн хөвөн амьдрахсан
Үргэлж тэнд нартай байдаг болхоор
Би дуртай

Үдэш болсон ч
Үргэлж тэндээ жигүүрлэн
Үйзэн хөх тэнгэрийн
Харанхуйн дагинатай болзохсон

Нартай ч ойр
Сартай ч ойр
Ододтой ч ойр
Орчлон ертөнцийн
Гариг бүхэнтэй хөрш
Тэр зүг одоод удаж байгаа
Аавтайгаа ч ойр
Тийм нэг сайхнаар оршихсон


17:43 - 2012-10-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний хуудас

Бичсэн: ulaankaa
Хором тутам эргэх
Амьдралыхаа хуудсанд л
Гагцхүү үнэнчээр
Үг бүрээ шивнэнэм

Шарлан хуучирсан
Хуудас бүрээ
Зүрхнийхээ нугалаасанд нандигнанам

Ирж буцан эргэлдэх
Өдөр хоногийг
Өнөөх л хуудсандаа
Үнэнээр үдэн шингээнэм

Эвийлж хайрлан оршдог
Хүн сэтгэлийг
Онгон чигээр нь
Тэрхүү хуудсандаа дархалнам

Хором тутам эргэлдэх
Амьдралыхаа хуудсанд л
Хоосон түнэр харанхуй
Бас хуурамч инээмсэглэлийг
Хэзээ ч багтаахгүй гэж хичээнэм
...

01:30 - 2012-10-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дүүнгэртээд л...

Бичсэн: ulaankaa
     Дүүнгэртээд л...
Дүүрэн дарстай хундага шиг сэтгэл цалгилаад.
Хамаагүй гэж бодоод жаахан мансуурлаа.
Харгилж буй ус мэт үерлэлээ.
Харалган юм би...хагархай хундага хөлийн минь улыг заналтай эсгэв.
Энэ амьдрал заримдаа дүүрэн хундага шиг, итгээд өөрт нь ууссаны дараа үйрсэн бас үгүй хоосон шил мэт...
Дүүнгэртээд л дүлий цагаан сар шиг сэтгэл минь цавцайн хөлдөөд......

22:25 - 2012-09-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Наашаа цаашаагийн ирмэгт...

Бичсэн: ulaankaa
     Цээжнээс нэг дөнгө зүүгдчихээд нэг л хэцүү байна. Наашаа цаашаагийн ирмэг дээр ирчээд би тарчлаад байна. Хэн нэгэнд атаархмаар санагдах энэ бүхэн эсрэгээрээ өрийг минь өмлөөд байна. Юу хийх яах ёстойгоо мэдэж байгаа хирнээ үүрд хадагдах наашаа цаашаагийн алинд нь ч итгэж чадахгүй нь. Хаашаа ч хамаагүй ээ зөвхөн хэн ч байхгүй нэг тийм дүв дүлий зүгрүү ой санамж оюун ухаан дурсамж бүхнээс ор тас ангижраад харвачихмаар байна. Хэцүү байна аа тэр дөнгө бүр хүндрээд байна
...

18:00 - 2012-09-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil