life is forever

Мөнхөд тэврэлдэхийг л хүснэм

Бичсэн: ulaankaa
Тэмтэрч үзэхсэн
Тэнгэрийн тэр өнгийг
Ямархан янагхан бас цэмцгэхрхэн гээч

Үүлэн сүүдэр түүн дээр тусдаггүй болхоор
Үнэндээ тэр онгон мэт

Торгомсог хөнжил болгон хэдрэхсэн
Эрхэмсэг төрхийг нь мэдэрсэндээ
Тэнгэрийн өнгийг бусдад үзүүлэх гэж
Цонхигор царайгаа бусдаас нууж
Толгойноосоо гивлүүр болгон зүүхсэн

Хэрвээ тэр  миний
Тэнгэрийн өнгөтэй
Даашинз байсан бол
Хормойгоо би хэзээ ч сөхөхгүй
Хоёр хөлөө ч бас хазгай гишгэхгүй

Яагаад гэвэл би
Гүн дурласан тэнгэрт
Янагхан тэр өнгийн даашинзтай
Мөнхөд тэврэлдэхийг л хүснэм

...

17:38 - 2012-09-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Илүүгээс илүү инээмтгий санагдлаа

Бичсэн: ulaankaa
Өнгөрсөн үе шиг минь бас ирж буй ирээдүй шиг минь уртаас урт өдөр өндөрлөх дөхнөм. Намрын нарны цацраг надаас хөгшин мөртлөө илүүгээс илүү инээмтгий мэт санагдлаа. Даашинзний хормойноос зүүгдсэн зуны сүүлчийн цэцэгс даарсандаа шаргал навчиснаас өнгө дорой харагдлаа. Өвлийн эцэнхий бээрэнги нар шиг өөрөө би эрч хүч инээмсэглэл бүхнээ чамд дайгаад явуулчихжээ алтанхан намрын шаргалхан өдөр минь. Чи яг л надаас хийссэн навчис шиг байлаа ...

23:35 - 2012-09-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Яаг үнэндээ

Бичсэн: ulaankaa
     Яаг үнэндээ ойрд миний амьдралд юу тохиолдоод байгааг өөрөө ч ялгаж салгаж ойлгохоо байлаа.
Өнгөрсөн бас өнөөдөртөө минийх биш хүний амьдрал мэт хандаж байгаагаа тоохоо ч болисон шиг...
Гэнэт зураг нь солигддог ил захидалтай өөрийгөө зүйрлэмээр санагдав.
Өнгөгүй ойрын энэ өдрүүдийг биш үнэн үгүй болсон өөрийгөө үзэн ядмаар бас санагдав.
Солиотой бас соронз шиг энэ өдрүүдэд би хутганы билүү шиг идэгдсээр.

...

16:40 - 2012-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

залуу насны симфони

Бичсэн: ulaankaa
Залуу насны симфони зүрхнээс эгшиглэхэд
Зах хязгаар гэж байдаггүй
Дурлалын тусгалыг алган дээрээсээ олж харсан...

  Ирж буй ирээдүйн аязыг
  Амьдралын өнгөнөөс
  Ялгаж харах агшинд
Ирмэгт гялтгануур шиг
Тэр дурлал
Хайрын өнгөтэй холилдоод
Аль хэдийн элэгдэн бүдгэрчээ
  Залуу насны симфони
  Амьдрал гэж эгшиглэсээр....

18:16 - 2012-09-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

солиорол

Бичсэн: ulaankaa
- амьдрал аа би ингэхэд хэн юм бэ?
- чи юу? чи бол цонхон дээр туссан нар
- нар аа? яагаад нар гэж?
- яагаад уу? яагаад гэвэл би өөрөө цонх. Надаар дамжуулж хүмүүс бүхнийг хардаг. Харин хүмүүс надад ямар хөшиг татах нь, намайг арчих үгүй нь, бас намайг хагалах үгүй нь тэдний дур
- тэгвэл би яагаад нар гэж?
- яагаад гэвэл би чамайг яг л нар шиг үргэлж над дээр зөөлөн тусч намайг гэрэлтүүлж бас намайг битгий хагалаасай гэж хүсч байна
- тэгвэл амьдрал аа чи надаар тэжээгддэг байх нь ээ
- тийм ээ чи бид хоёр чамайг төрсөн өдөр хуримласан хосууд шүү дээ
- тэгвэл амьдрал аа би яагаад өнөөдөр ганцаардаад ба...

19:11 - 2012-09-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)

Бичсэн: Indranil


...Алдаж онодог замбуулин дээр, ээ хөөрхий

Ахиад олдохгүй ганцхан заяа л байж дээ хө... (Дуунаас)

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Сөүл- Улаанбаатарын  OM302  дугаар аялалын онгоц газардахад ажил албаар байнга ирж очиж байдаг хүмүүс тэгж л байдаг юм гэсэн шиг хэнэггүйхэн явахад, тэр жил Солонгост хараар ажиллахаар гараад энэ удаагын нислэгээр цаг бусаар буцаж ирж буй Төмөр хэмээх ид дунд насны  эр замдаа бас ч гэж чамгүй балгасан бололтой, бага зэрэг гуйвлан алхахдаа өчнөөн олон жил сэтгэл зүрхээрээ мөрөөдөж шөнөд нь зүүдэлж, өдөрт нь ажлаа хийж байхад ч нүдэнд харагда...

16:13 - 2012-08-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нэгэн хайр (өгүүллэг)

Бичсэн: Indranil



Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд  очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан х...

16:11 - 2012-08-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

4 мөрт гоё шүү уншаад үзээрэй

Бичсэн: Indranil
Зүсийг чинь харахдаа догдолдогоо би мэднэ
Зүүдэнд минь ирэхэд чинь баярладагаа би мэднэ
Зөн совин юу шивнэдэгийг ч би мэднэ
Зүрх чинь харин хэнийг хайрладагийг би мэдэхгүй….

______________________________________________

Голт зүрхний минь гүнд бүх ертөнцийн гунигийгГоёлын зүүлт шиг шигтгэсэнХосгүй хайрын бэлэгдэлБорог шөнийн зүүдийг гэгээн мөрөөдлөөрөө аргамжсанБорооны дараахь солонгоЧи миний хайр……..___________________________________________________________


[b]zowlon jargaldaa ijelsen niseh
zuwhun minii tvshig min bgaarai
zorgoor zangii mine joloog tataj
zowolgoo mine bolj uhaaruulj uguurei
tanihal...

16:04 - 2012-08-24 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei

Бичсэн: Indranil

Завгvй завгvй гэчихээд тоглоод суух муухай
Байхгvй байхгvй гэчихээд гаргаад ирэх муухай
Очлоо очлоо гэчихээд ирэхгvй байх муухай
Хайртай хайртай гэчихээд хаяад явах бvvр муухай 

I love you
Bishren shuteh zayatai
Bodloos gardaggui chamaig
Boortsog idheerei martchih ym

Dur torh chin Display
Duu hooloi chin Ringtone
Zuudleed serhed New Msg
Zurhnii min Pin Code 247

 

Tsengeliin jargal zundaa irj
Tseejnii zovlon namartaa butsdag
Tsohiloh zurh havartaa durlaj
Tsagaahan bodl ovldoo tsantdag


Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар б...

15:50 - 2012-08-24 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Ямар үзэсгэлэнтэй юм бэ

Бичсэн: ulaankaa
Зун гэж эмээлгүй цэцэгс нь хүртэл цантаж хоноод, Зуугуухан мандах өглөөний нарандаа эргэн дэлгэрээд, үдшээр унасан борооны чийг зуныг үдэв үү гэлтэй үүрээр цавцайн хөөрөөд, тув тунгалаг, намрын алтлаг өглөө шигээ ЭХ ОРОН МИНЬ ТА ямар үзэсгэлэнтэй юм бэ. Хаа нэг газар хэзээ ч байдаггүй ийм гайхамшигт өглөөг харж мэдэрсэндээ би ямар азтай юм бэ.

...

09:20 - 2012-08-21 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil