| life is forever |
Яг миний зүрхэн дээр
Нар тусч байна. Яг над дээр бас чам дээр. түүн дээр ч бас тусч байгаа. Намайг ч хэнийг ч тэр ялгадаггүй. Элч гэрэл нь аугаа. Инээмсэглэл шиг, иргэж ирэхгүй одсон аз жаргал шиг... Би мэдэрдэг...түүнээс...нарнаас. Амьдралын өнгийг, алдхан биенийхээ төрхийг мэдэрдэг, бас олж хардаг...Чамаас биш харин чам дээр тусч байгаа нарнаас би хайрыг мэдэрдэг...зүрх минь яг л нар шиг...ялгаатай нь тэр нар шиг өдөр бүр жаргадагүй, амьдралд анх ирхэд миний зүрх нар шиг мандсан...анхны бас сүүлчийн, цорын ганц удаа.. бас анхны бас сүүлийн цорын ганц удаа жаргана...тэр цагт би яг л чам шиг дурсагдахыг х...
17:37 - 2012-08-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих22222
Дөнгөж ирээд л блогруугаа ороод өөрөө өөрийхөө блогийн 22222 дахь зочин болов. сонин л тоо юм.
09:36 - 2012-08-17 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБи тэнгэр гэдэг амрагтайБи тэнгэр гэдэг амрагтай Тэр үргэлж үүлээр Уран зураг зурдаг Болзооныхоо товыг тэр надад Салхиар дамжуулж хэлдэг Бороо гэдэг хөшиг Бидний учирлаар нээгддэг Хардхаараа тэр хатуу Хар биш гал шиг өнгөтэй Аянга цахилуулж Намайг хармалдаг Би тэнгэр гэдэг амрагтай Тэр удахгүй надад Цас гэдэг бэлэг өгнө 09:31 - 2012-08-17 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихЗүрхтэй бас зүүдтэй хий үзэгдэл
Би
Аниргүйг олж хардаг Нэг цагаан нүдтэй Амьдралыг сонсдог Нэг улаан чихтэй Бүгээн хийгээд бүрхэг Ямар ч өнгөгүй чимээтэй Хэзээ ч уйддагүй Хэнээс ч айдаггүй Хэлхэж холбогддог Хэдэн үгтэй Инээдгүй бас Нулимасгүй Энэ ертөнцөд ирсэн Зүрхтэй Бас зүүдтэй Хий үзэгдэл 18:37 - 2012-08-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧимээгүй үргэлжлэх тэр нэгэн нууцад бүгшсээр...Үсэн дороо нуусан Өнгө өнгийн биш. Нэг л өнгийн бодлууд Чиний өмнө хэзээ ч Задарч урсаагүй шигээ Чимээгүй үргэлжлэх Тэр нэгэн нууцад бүгшсээр... Тамиргүй бас аниргүй Тарчигхан биш хязгааргүй Харах нүдгүй Зөвхөн сонсох зүрхтэй Алсаас... их холоос Сааралтан дуниартах Тийм сонин дүмбэгэр Яг л чимээгүй явсан Чиний он жилүүд шиг Тэр нууцлаг тарчлаанд Гэрэл тусгахыг ч хүсээгүй... Тэнэмэл ерөөсөө биш. Тэр сонин бодол Үсний минь дор нуугдсаар ... 18:26 - 2012-08-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүүхдээ ямар улиралд төрснийг нь анхаараарайНэгэнт та бид Монгол бүсгүйчүүл. Тэгэхээр бидний үр хүүхдэд Монгол уламжлалт ёс жаяг яах аргагүй зохицно. Монгол зурхайн ёсонд хүү охиныг төрсөн улирлын нь махбодиор шинжин ямар зүйлд голлон анхаарч, юунаас сэрэмжлэн болгоомжлохыг заадаг. Үүнд: Модон махбодтой хаврын гурван сард төрсөн бол: -Мод болон төмөр эдлэл хэрэглэлд гэмтэх болон бэртэх осолдохоос онцгойлон сэрэмжил Гал махбодтой зуны гурван сард төрсөн бол: -Гурав, таван насанд нь гал усны аюулаас сэргийл -Зургаа, ес, 11 насанд нь хэл амны гайгаас болгоомжил Төмөр махбодтой намрын гурван сард төрсөн бол: -Гурван насанд нь галын аюулаас бо... 14:50 - 2012-08-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГэрлэхэд хамгийн тохиромжтой нас...Эмэгтэй хүн бүр шигтгээ нь гялталзсан бөгжөө ядам хуруундаа зүүн хуримын даашинзаа өмсөн цагаан морьтой ханхүүтэйгээ гэрлэхийг мөрөөддөг. Тийм сайхан мөрөөдлөө хойшлуулах хэрэг байна уу? Үнэхээр таны амьдрал төлөвлөсөн ёсоор бүтэж, асуудалгүй үргэлжилсээр л байхад заавал гэрлэлтээ хойшлуулах албагүй шүү дээ. Хайртай залуутайгаа учиран түүнийхээ хайрыг зүрхээрээ мэдэрнэ гэдэг сайхаан. Гэхдээ ямар ч гэрлэлтэд эерэг, сөрөг төл байдаг.Энэ талаар бүгдээрээ ярилцъя. 18 нас: Эерэг тал Энэ насанд эхнэр нөхөр болох асуудал тун амарханаар шийдэгддэг. Тийм болохоороо ч тэр үү бусад насны гэрлэлтийг ... 14:38 - 2012-08-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихҮхэр ба машинЮунд итгэх вэ? Энэ бол хууртаж цөхөрсөн хүний асуулт. Хүн, үхэр, машин гурвыг энэ орчлонгийн тулгын гурван чулуу гэлтэй. Тэдгээрийн эхнийх нь та бид өөрсдөө болохлоор хүмүүний талаар өгүүлэх нь илүүц биз. Үхэр ба машины тухай өгүүлэх үлдэв. Үхрийг бүгд мэднэ. “Үхэр” хэмээн Монголчууд заримдаа бие биеийг доош хийх дуртай байдаг. Тэгтэл хөрш гүрнийхэн “Үхэр Монгол” хэмээн манийгаа хочилдог гэсэн. Энэ нь үхэр болбоос гэм хоргүй мөрөөрөө бас хүмүүсийг мах сүүгээр тэжээгч гэх санааг илэрхийлэх боловч ухвар мөчид хэмээх далд утгыг бас агуулсан мэт. Үхрийг яаж ч доош нь жийж, муучилж болох а... 14:23 - 2012-08-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе
Орчлон хорвоод ирсэндээ, Хүн болж төрсөндөө, аавдаа ээждээ ах эгчдээ мэндэлсэндээ, өнөөдөр өөрөө өөртөө баяр хүргэе. Бас өөрөө өөрийхөө азтайг гайхан бахдая. Амьдрал гэдэг энэ талбарт хүн гэдэг нэгэн амь болсондоо баярлахгүй гээд ч яахав. Ээждээ л баярлалаа. Маш их. Амьдрал бэлэглэсэнд, аавдаа баярлалаа. Хүн гэдэг агуу хувь заяаг Бэлэглэсэнд.
Төрсөн өдрөөрөө авсан хамгийн том бэлэг бол аав ээж маань надад амьдрал бэлэглэн хүн болгон төрүүлсэн наяад оны тэртээх бороо асгарсан зуны сүүл сарын тэр нэгэн өглөө байжээ ... 15:17 - 2012-08-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэнд ч гэсэн би харамч хандахыг үл хүснэ
Зүг чиггүй бас утга учиргүй өөдөөс агсарсан хэн нэгний бухимдал зовлонг
Зүрхэн дахь өөрийхөө аз жаргалаар сольхийг хүснэм Хэмжээ хязгаар гэж сэтгэлд минь байхгүй болхоор Хэнд ч гэсэн би харамч хандахыг үл хүснэ 12:49 - 2012-08-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |