life is forever

Үдээс өмнөхөн сэрж мэдрэв

Бичсэн: ulaankaa

Ээждээ хөтлүүлж хүн болсон
Тэрхэн үеийн ертөнцийн жингэнээ
Чихнээс алсараагүй байтал
Ээжийгээ хөтлөж насыг нь үүрэлцэх
Амьдралын хонхны чимээнд би
Хүн болж дахин төрлөө


16:52 - 2012-07-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Элсэн цаг шиг...

Бичсэн: ulaankaa
Цаг хугацаа
Зүрхний минь цохилттой уралдана.
Цаана нь би
Элсэн цаг шиг мөрөөднө
Эргүүлэг шиг амьдрал
Нүдний минь цавчааг
Алгасалгүй ширтэнэ.
Эд эсээрээ би
Түүний дундуур сэлнэ.

14:53 - 2012-07-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Гудамжинд үзүүлсэн нугаралтын үзүүлбэр

Бичсэн: ulaankaa

Би бодлоо...Дөнгөж саяхан гаднаас орж ирээд. Хэрвээ би спортод хүч сорьвол амжилт үзүүлээд байж магадгүй. Гэхдээ албан байгууллага анд нөхдийн хүрээнд л дээ. Улс орон тив дэлхий гэж худлаа хөөрөөд ч яахав. Мөн хэрвээ би спортын тамирчин байсан бол бэлтгэл сургуулилтаа зүгээр л гудамжинд хангачих юм байна дөө гэж.

Учир юу вэ гэхээр өдөр ширүүхэн орсон усан борооны үер гудамжаар тунан тогтжээ. Тэндээс энд, эндээс тэнд хүрэх замдаа нугарч, үсэрч харайж, сунаж, шпагети сууна гэдэг бил үү тэрүүгээр ч сунаж амжив. За тэгээд л саадтай харайлт, санаатай ус цацалтаас зугатаах, урт богинын харайлт гээ...

19:58 - 2012-07-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Дашдоржийн Нацагдоржийн Хуучин хүү 21-р зуунд

Бичсэн: ulaankaa

Улаанбаатарын байдал бороотой нартай тоостой, цагийн улирал ороо бусгаа, зам талбай, зах хүрээг дагаж, хаа сайгүй түгжрэл шороо суунаглана.

Дөрвөн зүг нов ногоон дүнбийн, цагаан агаар тунана. Зуны сэрүүн агаар эсгий гэрийг жиндээж, хотын хүний тавыг алдуулна.

Төрийн ордоноор ялагдагсдын гомдол үргэлжилжээ. Түүгээр үүгээр ялагчид оодогнон давхина.

Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг гудамжийг өгсөн уруудан таваргаж, нэг худгийг бараадан нутагласаар энэхүү соёлт ертөнцийг эцэслэнэ.

“Гайтай лайтай” томчуул төрийн сэнтийд сууж, хөгжил дэвшил хөөрхий иргэд минь гэж буруу зөв бурах ба зальтай з...

14:17 - 2012-07-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Тэр нэгэн аялгуу

Бичсэн: ulaankaa

Надаас урган эгшиглэх
Тэр нэгэн аялгуу
Нас нэмэх тоолонд минь
Улам өнгө ордог
     Задарсан бас
     Залуужин цэцглэсэн тэр аялгуу
     Зар түгээж хэнийг ч урьлгүйгээр
     Залагдан байж надаас түгдэг
Тэмдэгтэй тэмтрүүлтэй
Тэгшхэн бас хав хазгай
Надаас нэвширдэг
Нимэгхэн аялгуу
Нас нэмэх тоолонд
Надаас ховорхон алсарнам
     Надаас урган эгшиглэх
     Тэр нэгэн аялгуу

...

17:27 - 2012-07-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Намайг гижигдэх...

Бичсэн: ulaankaa
Үсээр минь наадаж ханадаггүй
Өвгөн шар салхи
Хэнхдэг цээжээр минь наадахдаа
Хэн гэдгийг минь үргэлж шивнэдэг

     Надаас өмнөх зуун зуун жил
     Нар сар бас хэн нэгэнд
     Өтлөвч үгүйрдэггүй
     Нүцгэн буурал салхи
     Үнэнийг өчин амраглан байсныг нь...
Намайг гижигдэх
Тэр нууцлаг үнэрт нь
Мансууран тасран
Би өөртэйгээ янагладаг

     Үсээр минь наадаж ханадаггүй
     Өвгөн улаан салхи
     Үгээгүй ертөнцийн үнэнийг өчхөөр
     Өөдөөс минь айсуй
...

15:03 - 2012-07-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шаагиад шараад урсаад ллл

Бичсэн: ulaankaa
     Мөндөр шаагиад л, үер урсаад, мөдхөн юу ч болоогүй мэт нар гараад төд удалгүй дахин үүл хуулиран эргэлдээд л....Энэ л миний эх орон гэж байгаан. 
     Нэг сар блогоо ерөөсөө л шоодчихсон. Энэ сайхан нутагтаа ирэх гээд завгүй байсан юм чинь аргагүй ш дээ гэж өөрийгөө өмөөрчихье. Гоё байна өө. цаанаа  л нэг сэтгэл зөөлрөөд. Сэтгэлд хоногшсон танил дүр төрх, гэр бүл найз нөхдийн орчинд хөлбөрөөд л...
Баярлаад ч тэр юм уу толгойд шүлгийн мөрүүд ч тогтож азнахаа байчихаж. Урсаад л арилаад д байх. би өөрөө аргамжиж дийлэхгүй.....  Тэгсэн мөртлөө хаяа сэтгэлд гунигийн манан хаяа татаад байх шиг. Х...

18:07 - 2012-07-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

КРЕМ ТОС ШАМПУНИЙ ХАЙРЦАГАН ДЭЭРХИ ДӨРВӨЛЖИН ДҮРСҮҮД ЯМАР УТГАТАЙГ МЭДЭХҮҮ???

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
КРЕМ ТОС ШАМПУНИЙ ХАЙРЦАГАН ДЭЭРХИ ДӨРВӨЛЖИН ДҮРСҮҮД ЯМАР УТГАТАЙГ МЭДЭХҮҮ???

Та хэрэв анзаарч байсан бол иймэрхий савалгаатай бүтээгдэхүүн болгоны ард хар, хар хөх, бараан бор заримдаа улаан ногоон өнгөнүүд бүхий дөрвөлжингүүд байдаг. Гэтэл энэ нь юу гэсэн шг вэ гэхээр бараан өнгөтэй дөрвөлжин байвал уг бүтээгдэхүүн 100% химийн орцтой, хэрэв улаан байвал 70% хими, 30% байгалийн гаралтай байдаг гэсэн үг бол ногоон өнгийн квадрат байвал 40% байгалийн гаралтай гэсэн үг гэнэ. За тиймээс хүмүүсээ аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд сонгоод байждээ.. Бусдадаа түгээгээрэй...

10:14 - 2012-06-08 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргууд

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Нэгдүгээр арга: Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Хоёрдугаар арга: Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга уугаад байвал элэг юм уу ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг арилгахад тун сайн үр нөлөө үзүүлдэг юм.

Гуравдугаар арга: Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж, ө...

15:05 - 2012-06-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дүлий өдөр

Бичсэн: ulaankaa

Дэлхий чи өнөөдөр юунд
Дүв дүлий оргино вэ
Дэрчийтлээ гурван шөнө асгарч
Хормой нь далдарч амжаагүй
Нөмгөн борооноос өөр чимээ
Надад юунд үл илгээнэ вэ

Нэвширтлээ норсон моддын навчис
Нулимсаа даахгүй миний өөдөөс өлийж
Нэгэн цагт ч одоо ч тэр
Эзэн үгүй тэнүүчлэх
Өрөвгөр жаахан гөлөг л
Өсгий түрийгээр минь шиншлэн гүйнэ

Орчлон чи энэ бид хоёрыг л
Амьсгал гэж үлдээсэн юм шиг
Он цаг хүртэл бас
Дүлийрээд зогссон мэт
Ажин түжин 

Айх айдас ч бас
Өнгөрч одсон мэт санагдав
Дэлхий чи юунд надад
Ийм дүлий хандана вэ

Шалбаагт норсон
Шаахайны минь мөр
Хэний ч өмнө үлдэхгүйд
Шаргал өнгөтэй түрүү жилийн
Өвлийн модод
Өнгөө өө...

23:37 - 2012-06-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil