life is forever

Жим /Өгvvллэг/

Бичсэн: Indranil
Хоёрхон ширхэг ааруул чангаас чанга атгачихаад хойд талдаа хvрэн офицер цvнх vvрч, vсээ хойш нь мөлчийтөл самначхаад сургуулийн дотуур байр луу орж яваа энэхvv бор хvvхдийг Ивээлт гэдэг. Ивээлт одоо 8-р анги бөгөөд айлын ганц өргөмөл хvv.
Ээж аав хоёр нь "Цэнхэр хөндийн аманд хөдөө малчин хvмvvс бөгөөд одоо жар, дал гарсан хvмvvс бий. Энэ хоёр хөгшинд vр хvvхэд гэж заяагаагvй бөгөөд нутгийн нэгэн өнчин хvvг багад нь vрчилж авсан нь Ивээлт хvv билээ. Ивээлт хvv айлын ганц болохоор ч тэр vv нилээд эрхдvv, жаргал нь дэндсэн гэмээр нилээд дураараа бөгөөд сургуулийн дотуур байранд бусдаас ...

21:45 - 2012-05-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

neg tiimerhuu shuleg unshaarai

Бичсэн: Indranil
tengert gyalalzah myanga myangan odnoos
setgeld gyalalzah gants od n chi
hajuud urgah myanga myangan tsetsegees
setgeld delbeeleh gants od n chi     
                            hailah gej tsas ordoggui yum
                            hairah gej jawar tachignadagui yum
                            hagatsah gej chamtai uchiraagui yum
                            hairluulah l gej chamtai l uchirsan yum
uguh gej ugsun hairaa bi butsaahguieee
heleh gej helsen ugee bi martahguiee
uchirah gej uchirsan tabilandaa bi gomdohguieee
hairlah gej hairalsan chamaigaa bi martahguiee
                      ...

21:45 - 2012-05-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

hairiin shuleg urgeljlel

Бичсэн: Indranil

Нууцлаж явсан жилүүдийнхээ сэтгэлийг нээгээч хайрт минь
Нулимсан дусал солонгоруулан алаг нүдийг чинь бүрхжээ
Нандин ариун мөрөөдөл чинь зэрэглээ болон замхарав уу
Надад гэрэл гэгээ бэлэглэсэн атлаа оороо чи бүүдийв уу...
Он жилүүд ирсээр л он жилүүд одсоор л одоо ч би чамдаа хайртай хэвээр шүү!!!

Цул эрдэнэ мэт сэтгэлтэй нэгэн байхад
Чулуун зурхтэнүүд ч бас бий шүү
Цор ганцаар явахаас залхах цаг ирнэ дээ
Цугтаа хоюулаа нэг л хүн шиг явахсан

Харлачих вий зvрх нь гэж би шимшрэнэ
Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ
Хөрчих вий сэтгэл нь гэж би зовнино
Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чам...

21:41 - 2012-05-29 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

hairiin shuleguud

Бичсэн: Indranil

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!

 

 

Хайрандаа чи намайг дасгасан

Хоолойндоо чи намайг шингээсэн

Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

Зүүдэндээ чи намайг өмчилсөн

 

 

Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

 

 

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?

Хажууд чинь ...

21:41 - 2012-05-29 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Hairiin 4 murt shuleg

Бичсэн: Indranil
Hardah hereggui bi chamd unench
     Haramlah hereggui bi chiniih
     Sanah hereggui bi chamtai tsug
     Sanaashrah hereggui bi chamd hairtai

  Sem semhen chi nadruu haraad ch baih shig
     Setgel dotroo 1 yum nuugaad ch baih shig
     Nud chin neg 1 l argadaad ch baih shig
     Nugel baigaadaa bi uuruu durlachihsan yum bolwuu???

 Nulimasnaas gashuun ug baidgiig chi medehgui
    Nuutshan bulgilah zurhend hair baidgiig chi medehgui
     Dusal nulimasand durlal baidgiig chi medehgui
     Duulaagui duund egshig baidgiiig ch chi medehgui shdee....

  Horwoo gedeg huuramch yum 
     Horisoor baital chamdaa da...

21:38 - 2012-05-29 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Улаан сарнай /өгүүллэг/

Бичсэн: Indranil

Онгорхой цонхоор жиргэх шувуудын дуунаар Энхмаа сая л нойрноос сэрлээ. Цонхны нь цаана байдаг саглагар модонд амьдардаг бяцхан хөөрхөн шувууд түүнийг өглөө бүр л ингэж сэрээдэг. Энхмаа орондоо хэсэг хэвтэж тэдгээр бяцхан шувуудын хөөрхөн шулганааг сонсч бүр дасчээ.


Эд нар хүний хэлээр ярьдагсан бол, Энхмаа босоорой, хичээлээсээ хоцорлоо шүү гэж хэлэх байх даа гэж бодоод инээмсэглэснээ бослоо. Орных нь хажуугийн ширээн дээр цаас, харандаа хөглөрнө. Орой зурж байгаад орхисон архитектурын адармаатай олон зураг тэнд нь эрээлжлэн харагдана. Өнөөдөр дулаан байх бололтой гэж бодоод улаан эрээ...

21:35 - 2012-05-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Тэнүүлчин хайр

Бичсэн: ulaankaa
Эзэнгүй бас эрх чөлөөгүй
Тэнүүлчин хайр минь
Согтоно инээнэ уйлна
Солиорно бас ганцаардана
     Эзэнгүй бас эмзэг
     Эмэгтэй гэдгийг минь
     Харцаар минь тамгалаж илчилдэг
     Ховч, хаяад мартмаар горьдмол хайр минь
Хосоороо юм шиг
Бороотой цонхны доор
Инээмсэглэж чаддаггүй
Хөөрхөн дэндүү цайлган хайр минь
     Навчиндаа тээртсэг моддын доор
     Намайг сонс гээд
     Тэр нэгэнд хэлэх зүрхгүй
     Хулчгар хуурамч хайр минь
Эзэнгүй бас эрх чөлөөгүй
Тэнүүлчин бас
Тэмдэг дүсргүй
тэнэгхэн хайр минь


...

03:24 - 2012-05-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хүн гэж юу юм бэ

Бичсэн: ulaankaa
     Орчлон хорвоо намайг хэн нэгний төлөө амьдар гэж төрүүлсэн юм шиг тийм мэдрэмж төрлөө. Яг л би зүрхээ хэн нэгэнд сугалаад өгч байгаа мэт. Мэдэхгүй атлаа мэрдээд түүндээ догдлоод. Өөрийх нь төлөө амьдрах хэн нэгэн намайг хаа нэгтэй хүлээж байгаа мэт.
     Зүрхэн дотор нэг л халуун дулаан тэгсэн мөртлөө тийм гэх тэмдэггүй нэгэн гажууд зүйл тэсэрч дэлбэрээд байх шиг. Хайр гэж юу байдгийг би мэдэх үгүйгээ би өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ л хүсэж мөрөөддөг гэдгээ нуухгүй. Харин ирсэн хойно нь хэрхэн хүлээж авахаа бас л мэдэхгүй. хэн нэгэн тэнэг хүний хариугүй зохиосон оньсого шиг. Тэр тэнэг хүн нь ...

02:59 - 2012-05-20 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Үнэнээ хэлээд өршөөл гуйж хурдан очъё

Бичсэн: ulaankaa
Хонгорхон ээждээ очих тэр цаг хугацаа
Хүрдний эргүүлэг адил надруу дөхөөд л
Хөөр баяр л зөвхөн харцнаас ундраад
Хорвоо дэлхий тэр чигээрээ гэрэлтээд л

     Сэтгэлийн үзүүрээс ээжийн минь хүлээлт
     Сүү болон давалгаалаад л
     Сэмхээн өөрөө ч мэдэхгүйгээр
     Зүрх минь мэлмэрээд л

Үнэрт нь мөдхөн мансуурах
Өдөр хоногууд өөдөөс инээмсэглэн ирэхэд л
Бэтгэрч гансартлаа ижийгээ санаснаа
Би дөнгөж мэдрэх шиг...


   
Өвөр дээрээ өтөлж унах
Үснийхээ цайсныг анзаарахгүйгээр
Үүрээ манаж хоцорсон
Өвгөн шувуу шиг
Ижий минь
Намайг хүлээж байгаа

Сар жилээр холдон одож
Сэтгэлийг нь сэмэлдэгтээ
Өршөөл гуйж

Сайхан...

12:35 - 2012-05-18 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Нулимас шиг бас Дарс шиг

Бичсэн: ulaankaa
Амьдрал сүү шиг
Алдаа мадаг нь
Аалзны тор шиг
     Торондоо орооцолдхоороо
     Гашилсан сүү шиг
     Тоглоод өрсөн
     Элсэн байшин шиг
Нар шиг
Бас сар шиг
Нулимас шиг
Бас дарс шиг
     Далайн давалгаа шиг
     Дахиад заяахгүй
     Амьдрал яг л
     Алсад харвах од шиг

12:35 - 2012-05-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil