| life is forever |
Болжморын үүр шиг хэвлүүхэн амьдрал минь
Өөлөөд байх юм алга аа. Өөгүй гэдгээрээ алдартай өндөг хүртэл дотроо шартай байдаг биз дээ. Уйлж инээж чаддаг хүний амьдрал цаас шиг цагаан байна гэж юу байхав дээ. Болжморын өндөг шиг олон өнгөтэй, үүр шиг хэвлүүхэн өдөр хоногтой болзон өнгөрөөсөөр л...
Зүүд шиг зэрэглээ шиг үлгэр шиг мөрөөдлүүд зүүдэнд хүртэл ирээд оршин тогтночихсон. Аятайхан ч юм шиг. Амьдралаас тасархай бодолтой байлаа гээд хэн л намайг буруутгав гэж. Тэрний ачаар тэнэг хүний бухимдалтай төстэй, ухаантай хүний инээднээс шаал өөр тийм зүйлсийг бичээд байдаг юм. Ганцаардхаараа бүүр ч ихийг сараачина. Гашуун дарс ши... 16:45 - 2012-04-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭр хүнгүй амьдрал
Эр хүнгүй
Эмэгтэй хүний амьдрал Тэнхлэггүй дэлхий Тэвшгүй тэрэг Тотгогүй хаалга Тооногүй багана Эмэгтэй хүнгүй Эр хүний амьдрал Иш нь хугарсан сүх Иргээ идсэн гол Зэвэнд идэгдсэн зүү Зэс нь цухуйсан алт 16:45 - 2012-04-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБүдүүлэг нэгэн бичигч
Би жирийн нэгэн биш
Жижигхэн нүдтэй Том сэтгэлтэй Далайн дундах Дарвуулгүй нэгэн завь Би энгийн нэгэн биш Энгэртээ чимэг зүүх дургүй Эгшигт хайрцагны хөдөлгүүр шиг Алтаар бүрээгүй амьд зүрхтэн Би гол шиг туялздаг Гуалиг нэгэн биш Гав шиг дөнгөлөөд Хүслийг минь мэдэрдэггүй болхоор нь Яргуй шиг эмзэг Ядам хуруундаа ч тэр Бөлзөг зүүх дургүй Бүдүүлэг нэгэн бичигч ...22:24 - 2012-04-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи толинд харах дуртай
Би толинд харах дуртай
Тодоос тодоор Амьдралын минь түүх Уншигддаг Том болох тусам Адилхан болох Аавын нүд Тэндээс харагддаг Өөрийхөө Төсөөлж байгаагүй Өндөр настай харцыг Үзүүр нь үл үзэгдэх Үрчлээнээс би хардаг Тэр нүд Тэртээгээс айсуй Энэ биений Ирээдүйн төрхийг Толинд тусган надад харуулдаг Би толинд харах дуртай Би тэндээс Ирж буй аз жаргалыг Олж харж чаддаг ... 21:44 - 2012-04-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМаргааш өглөө нь сэрхээр шийдсэнМаргааш ирэх өглөөг Харахгүй юм шиг Тийм мэдрэмж төрсөн Магадгүй сэрэхгүй байх гэж бодсон ч Огтхон ч айгаагүй Тэнгэрийн хаяаг Өнгө нь холимог Солонго шиг сүүл Шарваад Өөр өнгөтэй болгосон Тэртээд чи Дөнгөж салхилсан салхи шиг Уусан алга болсон Өмнө минь үлдсэн Чиний мөрийг Борооны сүүлчийн дусал Урсган арилгаж дийлэлгүй Миний өлмийд сөгдсөн Зүрхэн дээр үлдсэн Хайрын чинь мөр Хэд наслахыг хармаар санагдсан Зүүдэндээ гомдлоо шингээчихээд Маргааш өглөө нь Сэрхээр шийдсэн ... 21:44 - 2012-04-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүүхдээ тархины даралттай эсэхийг мэдэх арга
Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал.
Шинж тэмдэг: Хүүхэд цочимхой, уйламхай, нойр хөнгөн, унтаж байхдаа татвагнаж сэрдэг. Хөхөх, хооллох үедээ хүүхэд их хөлрөх, заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана. Толгой, дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж, толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч хоёр нүүртэй юм шиг болдог. Хөлс зунгааралдсан, цуу шиг эхүүн үнэртэй болно. Харамсалтай нь рахитын энэ мэт анхны шинжүүдийг эцэг эх муу анхаардаг. Энэ л үед эмчлэхгүй аваас 2-3 долоо хоногийн дараа яс зөөлөрч ир... 17:47 - 2012-04-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭрэгтэй хүний амьдралын хэв маягаас хамаарсан нууц амрагууд
Нөхөр тань “нууц амраг”-тай болсныг та мэдвэл яах вэ? Юуны өмнө биеэ барих хэрэгтэй. Хэрүүл шуугиан тарихаасаа өмнө эхлээд ямар хүүхэнтэй орооцолдсоныг нь олж мэд. Тэр хүүхэн чухам юугаараа танаас илүүг мэдэж, түүнээс дутахгүй эмэгтэй болохыг хичээгээрэй. Яаран салах гэж зүтгэсний хэрэггүй шүү. Судлаачид үндсэн зургаан төрлийн “нууц амраг” хүүхнүүд байдаг гэж дүгнэдэг.
Таны сайн найз хүүхэн Өөр газраас хүүхэн хайж явахаас төвөгшөөсөн эрчүүд голдуу эхнэрийнхээ найз хүүхэнтэй “учир ургуулдаг”. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг их таалагддаггүй ч байж магадгүй. Гэвч таны найз хүүхэн нөхөрт т... 11:10 - 2012-04-12 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихИнээдэг баг битгий зохион бүтээгээрэйАлхам тутамдаа мэдэрч байна. Амьдрал гэдэг чинь ямар сайхан харин хүн гэдэг чинь ямар аймаар амьтан болохыг. Юун яасан араатан махчин адгуус. Халдаж өвтгөхгүй, хоолыг нь булаагаагүй л бол адгуус амьтан хүн гээч ухамсарт амьтанд гай тарихгүй мөрөөрөө л байх. Байгалийн хуулиар адгуус адгуусаараа хооллох байгалийн хууль өөр хэрэг. Гэмгүй байгаа, жаргалтай байгаа, азтай байгаа нэгнээ хивж хэмхэж идэх нь хүн хүмээр ухамсарт амьтны үйлдэл. Аймаар гэдэг үгийг одоо л хэрэгдэмээр. Жигүүрээ дэвж сурч байгаа ангаахай шиг л алхам алхмаар хүний зан ааш гэдэгт бүдэрч байна. Хаяа бүр нус нулимаст... 16:02 - 2012-04-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихцаг хугацааны боол
Ойрд... ойрд ч гэж дээ ер нь бараг сүүлийн хоёр сар блогоороо оролдсогүй ээ. яагаад ч юм бичих хүсэл ерөөсөө төрсөнгүй. Юу ч сэтгэхүй юу ч бүтээхээгүй юм чинь яаж ч бичих вэ дээ. Хэрвээ би алдартай бизнесмэн байсан бол ёстой л нөгөө уналтын үе гэдэг нь байлаа...Төвөгтэй юм шиг мөртлөө сэтгэл өвдөөд л.
Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан гэдэгтэй бүүр ч санал нэгдэв дээ энэ хугацаанд. Адгуус амьтан үр төлөө алдхаараа, ижлээсээ тасархаараа, эзнээсээ салхаараа, яаж шаналдаг билээ дээ. Тэгэхээр ухамсарт хүн ухамсарыхаа хэмжээгээр аливаа зовлон ч бай хэцүү тохиолд ч бай хэрхэн хандаж энэлэн ... 12:23 - 2012-04-05 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихOnigoo
mongol medehgvi 3
negen odor 3 mongol hel medehgvi gadaad hvmvvs yawj baiw tegtel hajuugaar ni 3 sogtuu hvn bid 3 bid 3 geed helj gene neg ni tseejleed awchihaw delgvvr orson chine 3.60 hiamnaas 3.60 hiamnaas geed helj gene neg ni tseejleed awchihaw niitiin zahiin hajuugaar yawj baital lantuugaar lantuugaar gej helj gene bas l neg ni tseejleed awchihaw tegeed zamiin hajuugaar yawj baisan chine mashin dotor hvmvvs 10 jil suunaa geed duulaad yawj baiw bas l neg ni tseejleed awchihaw tegeed ted 3 awtobusand suuh getel awtobus dotor neg hvn vhtsen baiw tegsen chine tsagdaa hvrch ireed ene h... 16:41 - 2012-03-31 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |