life is forever

Өндгөн дотор унтаад...

Бичсэн: ulaankaa
Гариг эрхэс
Хумсны минь толион дээр
Гэрэлтэж ойгоод
Газар дэлхийг би
Бүтнээр нь харж байна

Ганц ч дутуугүй
Амьд бүхэн
Нүдний өмнүүр гүйгээд
Ган хийх дуугуй
Зөвхөн ширтээд л өнгөрнө

Тэгээд бас надруу даллаад
Тэр гэхийн тэмдэггүй
Нэгэн зүгрүү л заах юм

Ганцхан миний зүрх л
Тэдний дунд алга
Галзуурчихаагүй байгаадаа би

Өөрөө би харин
Өндгөн дээр унтаад
Үсэн доогуураа
Хүний баг нуучихаж

Хаа нэг газарруу
Тэр өндөг өнхөрсөөр
Харин хэн ч тэрнийг
Хагалах гэж хичээхгүй

Унтаа би бээр харин
Ерөөсөө ч сэрэхгүй
Үсээрээ далдалсан
Хүний багруугаа л
Хуруугаа ойртуулан
Хурхирсаар

Тэр хурхирах чимээ
Чихэнд нэг л дотно

Хумсны толион д...

00:45 - 2012-02-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хүүхнийг хараарай...

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
1.Хүүхний хамар дээрх улаан цэг рүү 15-20 секунд хар.
2.Тэгээд нүдээ ямар нэг өөр гадаргуу руу чиглүүл, хана тааз гэх мэт.
3.Нүдээ хурдан 2 анивчуул


17:08 - 2012-02-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чиний секс ямар өнгөтэй вэ? +18

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Дуртай өнгө чинь нууцхан хүслийн чинь талаар ихийг хэлж өгч чадна гэнэ шүү. Сексийн амьдралаа яаж улам өнгөлөг болгох вэ?

Улбар шар, үзмэн ягаан, ногоон гэсэн гурван өнгөнөөс дуртай өнгөө сонгож ав. Сэтгэл санааг чинь өргөж, сэтгэлийг чинь догдлуулдаг өнгө аль нь вэ? Доор бичсэн нийтлэлийг уншаад өөрийнхөө тухай шинэ зүйлсийг мэдэж аваарай.

 

Чиний өнгө: ОРАНЖ (УЛБАР ШАР)

Чи: хөгжилтэй, романтик

Орондоо чи: максимум тоглож наадаж авахыг хүсдэг. Зугаатай секст дуртай.  

Асуудал: Сексийн амьдралдаа хэтэрхий анхаарч, шаналдаггүй чинь сайхан хэрэг. Гэвч орондоо байнга “хи хи ха ха” гээд байв...

14:46 - 2012-02-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: Indranil




11:49 - 2012-02-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би бурхан бүтээлээ

Бичсэн: ulaankaa


Сэтгэл дотроо би

Нэгэн бурхан бүтээлээ

Сэмээрхэн бусдаас нууцлан

Удаан урлалаа

      Нүд минь надад

      Дүрийг нь бүтээхэд туслалаа

      Зүрх минь надад

      Сэтгэлийг нь сийлэхэд зөвлөлөө

Нулимсаа исгэж байгаад

Цусыг нь бүлээрүүллээ

Нэг ч өдөр алгасалгүй бодож

Зүрхийг нь цохилууллаа

      Хаа ч явсан хамтдаа гэж төсөөлөн

      Гишгэх газрыг нь оллоо

      Хайртай гэж мөнхөд шивнэсээр

      Дурлалын сэрлийг нь амилуулаа

Сэвгүй ариун анхны хайр минь

Надад онгод хайрласан болхоор

Сэтгэл дотроо би

Нэгэн бурхан бүтээлээ

                           2007.10 сар


...

23:43 - 2012-02-23 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Бүтэн алим шиг өнхөрмөөр байна...

Бичсэн: ulaankaa


Сэтгэл зүрхгүй хоосон бие
     Надад заяахгүй  яав даа

Сэм сэмхэн уйтгарлахгүй
     Амар байхгүй юу

Үл ялиг зүйлд
     Бодол санаагаар унахгүй

Үйзэн хөх тэнгэр шиг
     Дүнхийн оршихгүй юу

Зүрхээ зүсэгдтэл
     Хайрладаггүй байсан бол

Зүв зүгээр л
     Энгийн хийсвэр оршихгүй юу

Зөн совиндоо
     Эргэж найддаггүй байсан бол

Зөвхөн өнөөдөр оршихуйд
      хөвөн нисэхгүй юу

Би хиймэл амгалан
     Амьдармаар байна

Бүр юу ч бодолгүй

Бүтэн алим шиг
     Өнхөрмөөр байна

                                                    2008.03.10


...

23:35 - 2012-02-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Гандсан зүрхийг чинь

Бичсэн: ulaankaa
Гандсан зүрхийг чинь
Гартаа би үргэлж атгадаг
Галд биш сэтгэлдээ ээгээд
Шөнөжин зүлгэж суудаг


00:15 - 2012-02-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Таны арьсыг хөгшрүүлдэг 7 зүйл

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамга...

10:51 - 2012-02-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би хэнд ч хайргүй

Бичсэн: ulaankaa
Би хэнд ч Хайргүй
Гэхдээ би
Хэн нэгнийг хүсдэг
     Ганцаардсан үедээ....
Түүний царайг би
Тодоос тод санадаг
     Түүнд дурлаж байсан байх гэж
     Таадаг
     Түүнтэй үүсгэсэн романсын
     Эхлэл төгсгөлийг би мартчихсан
          Магадгүй санахыг хүсээгүй байх...
Гэхдээ тэр намайг
Ганцаардлын далайн ёроолоос
Гараараа биш
Зүрхээрээ үргэлж    
Татаж гаргадаг
     Түүний төрхийг би санадаг мөртлөө
     Түүнээс яагаад хагацсанаа ер санадаггүй


...

22:10 - 2012-02-16 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Амьдрал олон өнгөтэй

Бичсэн: ulaankaa
Амьдрал олон өнгөтэй
Домог болсон
Долоон өнгөнөөс ч их
Хэнч хараагүй
Тийм содон өнгө
Хэнч харж чадахгүй
Надаас бусад нь
     Хамгийн тэнэг нь
     Тэр өнгө
     Яг чамтай адил
     Хамгийн инээдтэй нь
     Тэр гэж хэн болохыг
     Би ерөөсөө мэдэхгүй
Цорын цанц үнэн нь
Би тэр өнгийг зохиосон
Золиос болгон
Час улаан өнгө нэмснээ л санаж байна
     Чамд уусаагүй хэн ч
     Тэр өнгийг мэдрэхгүй
     Харамсалтай нь
     Хэн ч над шиг
     Чамд уусаж чадахгүй
Чихэр шиг өнгийг
Чи амтлаад дуусгачихсан
Чинжүү шиг өнгийг
Би зохиосоор уйдчихсан
     Амьдрал олон өнгөтэй
     Яг миний солиорол шиг...
     



...

21:55 - 2012-02-16 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil