life is forever

Монгол улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Монгол улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт Засгийн газрын 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт Эдгээр 20 мэргэжлээр сурч байгаа болон сурах оюутнууд үндэсний тэтгэлэгийг 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллын тэтгэлэг авна.


13:33 - 2012-02-16 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Шүүгээнийхээ мухраас гаргачихаад...

Бичсэн: ulaankaa

 

Хүлээгээд л

Намрын хүйтэн бороо

Намайг хайр найргүй норгоход л

Би чамайг санаж эхэлсэн

Цэцэгтэй даашинзаа

Шүүгээнийхээ мухраас гаргачихаад

Цэцгийг нь дэлгэртэл

Би чамайг хүлээсээр

Чамтай шивнэлддэг бодлууд

Зүрхэнд минь

Аль хэдийн нахиалчихаад

Цааргалах ч чөлөө өгөлгүй

Зүүдийг минь эзэмдчихсэн

Бээрсэн гараа

Чиний амьсгалд ээх гээд

Бээлийнээсээ сугалаад

Өчнөөн хонож байна

Цав цагаан шувуу

Үсний минь үзүүрийг сүлжих гээд

Цахилж одсон чамайг бас л хүлээн

Модны мөчир доор унтаж байгаа

Шумуул хүртэл

Халуун цусанд минь амилах гээд

Шошгоо зүүсээр ирэх

Чиний ээлжийг хүлээж байгаа

Үзэгнийхээ үзүүрт

Чамайг би аргамжчихаад

Ө...

12:20 - 2012-02-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Zuvluguu

Бичсэн: Indranil

Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага наснаас нь томчууд хэрхэн үнэлж дүгнэдэг байсантай холбоотой байдаг. Тухайлбал: Гадаад төрх байдал, зан характер, амжилт бүтээл, эрүүл мэнд, алдаа оноо, авьяас чадвар гэх мэтчилэн дүгнэх. Ер нь хүүхдийг өөрийгөө үнэлэх байдлаар нь өөртөө итгэлгүй ба итгэлтэй гэж хоёр хувааж үздэг. Тэгвэл дээрх хүүхдүүдийн бодол санаа хийгээд зан характерийн ялгааг товчхон дурьдая. ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ХҮҮХЭД: Өөрийгөө залхуу, юм ойлгодоггүй, муу хүүхэд гэж боддог. Аливаа зүйлийг хийхдээ алдаа гаргаж болохгүй. Тиймээс нэг бол сайн хийх үгүй бол яаж ч хийгээд нэмэргүй гэж үздэ...

11:23 - 2012-02-14 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Ордуудын мөнгөний зохилдолгоо

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Бидний хувь тавилан, хайр дурлал, заяаны хань тэр ч байтугай мөнгө санхүүгийн байдал хүртэл тэнгэрийн эрхшээлээр болдог гэдэгт та итгэх үү? Та өрнийн зурхайнд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай дараах зурхайг уншаад үзэхийг та бүхэнд зөвлөе. Учир нь нилээд үнэний мөн дээрээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй зурлага юм байна шүү.

Хонь

Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг "алтан гар"-тайгаа адилхан "алтан толгой"-той гэж хэлж болно. Тэд нэг их зүтгэл гаргахгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ хониныхон мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр маш өвөрмөц...

12:33 - 2012-02-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

"Сарны гэрэлд цасан дээр тусах сүүдрээ харж биелэж сурсан"

Бичсэн: ulaankaa

 Одоогоос хоёр жилийн өмнө сургуулиа төгссөний дараах намар нэгэн өдөр тутмын сонинд ажилд орохоор нэг сар туршилтаар явсан юм. Туршилтын мань мэт нь голдуу хэвлэлийн хуралд л гүйдэг хойно. Нэгэн хэвлэлийн хуралд очоод Дарьсүрэн хэмээх ануухан буурайтай танилцаад холбогдох утасных нь дугаарыг авлаа. Харваас л тэр эмээгээс үүх түүх үлгэр домог үнэртэх шиг болж дараахан нь ярилцлага авахаар гэрийг нь зорьж очилоо. Дарьсүрэн эмээ маань дэлхийн язгуур урлагийн өв болсон бий-биелгээг хөгжүүлж өвлүүлж үлдээх их үйлсэд бүхий л амьдралаа зориулсан биелээч буурай.

    Хүйтний ам наашилж цасан шуурга са...

19:16 - 2012-02-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Найз бүсгүй чинь таниас асуухыг хүсдэг ч хэлж зүрхэлдэггүй ХҮНДХЭН зургаан асуулт…

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Ихэнх эмэгтэйчүүд хайртай хүндэлдэг эр нөхрөөсөө, эсвэл амрагаасаа зарим нэг зүйлийг асуухыг маш их хүсдэг ч болгоомжтой зангаасаа болоод асууж чаддаггүй гэнэ. Ингээд эрчүүдэд зориулсан дэлхийн N1 сэтгүүл гэгддэг “Mens Health” -т энэ талаар юу гэснийг сонирхуулъя.

Асуулт 1:

Бид хоёр анх учрах үед би охин биш байсан нь чиний санааг зовоодог уу?

Ерөөсөө ч үгүй гэвэл ямар ч мэдрэлгүй тэнэгээ харуулна. Үнэхээр их санаа зовдог гэвэл эмэгтэй хүнийг доромжилсон болно. Энэ сэдвийг огт хөндөхгүй бол хайрт чинь юу бодож байгаа бол гэсээр өвчин тусч магадгүй юм.

Хариулт: Бид хоёрыг анх учрахад чи...

11:56 - 2012-02-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэнгэрийн заадас шиг тэр цаг үеүдэд бүрэнхий болж байсан

Бичсэн: ulaankaa


Бүрэнхий...
Би бүрэнхийд дуртай...
Дөнгөж шингэсэн нарны тоос цамхарч амжаагүй. Тэнгэрээр дүүрэн оддыг өлгийдөх угталтын намуухан ая эгшиглэсэн бүрэнхийд би хайртай.
     Шувууд өглөөгүүр л сэргэлэн жиргэж, хүмүүс өглөөг л магтан дуулдаг.  Харин би үдшийн бүрэнхийд автах дуртай.
Хэнд ч хэлээгүй маргад эрдэнэ шиг нандин нууцаа, хэнд ч хэлээгүй шүрэн эрдэнэ шиг час улаан мөрөөдлөө би бүрэнхийд энхрийлэн алхах дуртай.
     Хурц гэрэлтэй өглөө бүх нууцыг минь харчих юм шиг,  тас харанхуй шөнөөр бүх мөрөөдөл минь сарничих юм шиг санагддаг болхоор би бүрэнхийд бодол санаатайгаа болзох дуртай.
     Үй...

22:48 - 2012-02-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шүхрээ гарнаасаа салгадаггүй...

Бичсэн: ulaankaa
Зүрхээ түм бум хуваагаад
Шүхрэн дээр чинь би
Ширүүн бороо болон асгарч
Хайртай гэдгээ хэлсэн

     Даанч чи 
     Дэндүү хулчгар
     Шүхрээ гарнаасаа
     Огт салгадаггүй



22:57 - 2012-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ядарсан нэгэн борооны дусал...

Бичсэн: ulaankaa

Хүрэмний минь захан дээр

Хуучин жилүүдийн үлдэгдэл

Ядарсан нэгэн борооны дусал уналаа

Тэр хавар бүрт хэзээ ч шинээр тасардаггүй

Яагаад гэвэл цас болон царцаж үзээгүй болхоор

 

Төгөлдөр хуурын хуучин товчин дээр

Үзэсгэлэнт хуруунууд ядрахаа мэдэхгүй бүжинэ

Яагаад гэвэл тэр сүүлчийн цас

Анхны бороо болон хувирахыг

Харсан болхоор тэр

 

Өчигдөр тэндээс чичрэн чичирсээр

Өдөө унахыг мэдэхийг ч хүсэлгүй

Дэвсээр ирсэн нүүдлийн шувууд

Өнөөдөр буцахаа зэхээд

Хуучин борооны дуслыг

Жигүүрээсээ сэгсчин үүрэглэн зогсоно

 

Зүрхний минь гитар

Хөггүй болоод хуучирчихсан

Зөвхөн хөглөгдөн сүүлчийн цасанд

Үдэлтийн дууллыг тогло...

22:35 - 2012-02-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ганц бие бүсгүйчүүдийн секс

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Эмэгтэй хүн ганцаараа байх нь онцгой зүйл. Тэгээд ч бүсгүйчүүдийн нэр хичээмтгий, бас хэт ”үнэнч” чанар нь бие махбодын хийгээд сэтгэл санааны хувьд хохироож, хувийн аз жаргалыг амсаж чадахгүйд хүргэдэг. Харин эрчүүд бол гэрлэхгүй, үерхэхгүй ч байсан сексийн хос олоод л авчихна. Ганц бие эрэгтэй хэзээ ч хэдэн сар, жилээр өөрийгөө “сойхгүй”. Үгүйдээ л биеэ үнэлэгч хүүхэн авчихсан ч болно. Хүмүүс “эмэгтэйчүүд хэдэн сар, хэсэг хугацаагаар секс хийхгүй байхад яах ч үгүй…” гэдэг. Гэтэл энэ нь үнэндээ бүсгүйн өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдралд итгэх итгэлд нь сөргөөр нөлөөлдөг. Азгүйхэн гэрлэсэн, арх...

13:46 - 2012-01-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil