| life is forever |
Эрдэнийн чулуу шиг...
Ээжийгээ би
Эрдэнийн чулуутай зүйрлээд Зүрхэндээ шигтгэсэн Эргэх дэлхийн нар сар Ээлжлэх тоолонд Улам гүн шигддэг Өчүүхэн биед минь Эрдэнэст уул адил сүндэрлэсэн Эрдэнийн чулуу шиг Ээждээ би хайртай 22:59 - 2012-01-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЗүүгүй луужинЗүрхний луужин маань Зүү нь эвдрээд зогсчихож Зүгээр л одоо хаашаа ч хамаагүй нисье Зүг чиггүй эрх чөлөөний далавчаа Зүүднээсээ суллаад луужиндаа хадчихъя Зүрхний минь луужин одоо Зүүнд захирагдахгүй Бас зүг чиг дагахгүй Зөрлөг адил Эрх дураараа жигүүртэй Бодол санаа минь Яг зүүд шигээ Зүрх минь луужинтай Харин луужин маань Зүүгүй Зөвхөн далавчтай ... 18:23 - 2012-01-26 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихМиний амьдрал ер нь амьдрал мөн үү?
12:07 - 2012-01-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДуусахгүй
Нар өглөө бүр манддаг
Гэрэл илч нь Хэзээ ч дуусахгүй Хавар жил бүр ирдэг Модод дахиад л нахиална Намар айлчлаад буцсан гээд Навч хийсэж дуусахгүй Сэтгэл дандаа уйлдаг Урсаж урвайлаа гээд Нүд нулимас болохгүй Дахиад л инээмсэглэдэг Инээд хөөр цалгиж дуусахгүй Шувууд ирж буцдаг Ахиад л нуур нь тосдог Амьдрал дуусахгүй ... 23:34 - 2012-01-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХар цагаан шоо ба...
Би их уйллаа. Сэтгэл зүрх минь өвдөж шаналаад баахан уйлаа. бүр ихэр татаж...
Яагаад ингэтлээ сэтгэл минь өвөдж уйлснаа хэлвэл магадгүй та инээх байх л даа. Гэхдээ энэ инээдэм биш. энэ бол амьдрал. Би кино үзээд уйлсан. ганцхан өнөөдөр ч биш өчигдөр уржигдараас хойш үзээд л уйлаад л...ганц бас кино ч үзээгүй юм байна. Зүгээр л интернетээс зураг үзээд уйлсан. Тэрнээс өмнө хамт амьдардаг найзыгаа ээжээсээ хацсан гэдгийг сонсоод эхэлж уйлсан. Харин хоёр хоногийг өмнө авга ахыгаа хүнд өвдөөд найдваргүй гээд эмнэлэг хүлээн аваагүйг сонсоод уйлсан. Усан үүл шиг асгараад л... Энэ амьдрал чинь... 21:16 - 2012-01-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУлс орнуудын эрчүүдийн эрхтэний хэмжээ хэд байдаг вэ
Австрали-13,31 см 16:53 - 2012-01-20 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихХязгаар гэж үгүй
Хэрвээ чи нарыг
Миний нүдээр харвал Амьдралын чинь гэрэл бөхөхгүй Хязгаар гэж үгүй болно Хэрвээ чи тэнгэр өөд Миний хүслийн шатаар өгсвөл Мөрөөдөл чинь дуусахгүй Хязгаар гэж үгүй болно Хэрвээ чи сарыг Миний зүүдээр төсөөлвөл Санчиганд чинь ширхэг ч үс цайхгүй Залуу насанд чинь хязгаар гэж үгүй болно Хэрвээ чи оддыг Миний хайраас бага гэдгийг мэдэрвэл Өр зүрхэнд чинь зөвхөн би үнгэлэгдэнэ Инээмсэглэлд чинь хязгаар гэж үгүй болно Хэрвээ чи намайг Өөрийхөө зүрх шиг хайрлавал Нэг биш хоёр зүрх цээжинд чинь цохилно Жаргалд чинь хязгаар гэж үгүй болно Хэрвээ чи намайг Өөрийн хөрөнгө шигээ харамлавал Хэнч намайг чама... 13:17 - 2012-01-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМаргааш, бас зарим өчигдөр
Зарим өчигдөр яг л өглөө нь санадаггүй гоё зүүд шиг сарниад алга болчихдог. Тэгсэн мөртлөө өчигдөр ямагт байдаг. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй байх байсан. Харин маргааш гэж байхгүй байж болно.
Зарим өнөөдөр яг л урьд нь үзэн ядсан бухимдал шиг үргэлжилдэг. Тэгсэн мөртлөө өнөөдөр байсан болоод л би өчигдөрийн тухай бичиж сууна. Бас маргаашийн тухай бодно. Харин маргааш байх эсэх нь маргаашийг дурсах нөгөөдрөөс мэдэгдэнэ. Зарим маргааш яг л одоо байгаа шиг хийсвэр байх юм шиг санагддаг. Өчигдөр өнөөдөр хоёр байсан болохоор би маргааш байна гэдэгт итгэж байна. Харин урж... 03:03 - 2012-01-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДэнлүү
Комьпютер маань уулын өөд өгсөж яваа ачаатай машин шиг л хүнгэнэж байгаад гацчихлаа. Хийж байсан зүйлдээ, чатлаж байсан хүндээ хоргодоод хэсэг бухимдав. Гэсэн ч одоо яахав дээ. Ямар хэлж зангаад хашгиралтаа биш. Чаддагаараа л гэдэргээ савж уналаа. Зөөлөн орон дээрээ сууж байсан минь зол доо.
Тааз ширтэн хэсэг хэвтлээ. Чийг даасан мэлийсэн цагаан тааз голд нь гонзгой хоёр цагаан гэрэл. Цав цагаан хавтгай царайтай хүн онигор хоёр нүдээрээ өөдөөс минь өлийх шиг. үе үе жирвэлзэн анивчих нь "ашгүй чи наад нэг дөрвөлжин хар юмныхаа ардаас ховхорч намайг ингэж нэг анзаарах гэж" хэмээн туни... 01:41 - 2012-01-13 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихГанц загас ч...
Эх дэлхийн хүн бүхэн
Инээж байгаасай Тэр инээд Сэтгэлээс нь урсаасай Хар шар цагаан Ижий аав бүхэн Эрүүл энх аж төрөөсэй Ижий аавын үрс бүр Элэг бүтэн амьдраасай Газар дэлхий минь Амгалан оршоосой Ганц загас ч бүү үхээсэй Ширхэг цэцэг ч битгий тасраасай Зүрх бүхэн Жаргалтай цохилоосой Зовлон зүдгүүрийг Битгий амсаасай Хар санаа шунал хүсэл Үнс шиг оргүй хийсээсэй Хайр энэрэл хүнлэг чанар Булаг шиг ундраасай Эх дэлхий тайван эргээсэй ... 15:17 - 2012-01-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |