life is forever

Яанаа ганцаархнаа баярлаж тэвчихгүй нь ээ

Бичсэн: ulaankaa

Зүрх сэтгэл хөөрөөд ч байх шиг
Зүг чиггүй хоосроод ч байх шиг
Ирж буй шинэ жил шиг
Энэ амьдрал минь цоо шинээр эхлэх гээд ч байх шиг

Сахиусан тэнгэр хэзээ ч хагацахгүй
Хайр надад бэлэглэх гээд ч байх шиг
Санта клаус өвөө шинэхэн комьпютер надад
Бэлэглэх гээд ч байх шиг

Ямар ч л байсан би
Баярлах гээд л байна
Яанаа ганцаархнаа баярлаж тэвчихгүй нь ээ
Ямар ч хэмжээтэй байсан хамаагүй ээ
Хүмүүсээ баяр жаргалаас минь
Хүссэнээрээ ав май май май

Зүрх сэтгэлээсээ сайн сайхныг бэлэглэе
Зүгээр л алгаа дэлгээд авцгаа хүмүүсээ
Шинэ он шиг аз жаргалыг хүсэе
Шинэхэн цас шиг цав цагаахан мэндийг хүргэе

Бодол санаатай минь ...

17:37 - 2011-12-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

"Халамцуудаа ээмгээ гээчихэж"

Бичсэн: ulaankaa
Өчигдөр ууж амжилгүй
Алдаад асгачихсан
Халбага архиндаа
Харамсаж байна

Өнгөрч буй жил
Чи надаас
Өчнөөн аз жаргалыг булаасан

Өнөөдөр арай гэж хайж олоод
Сүүлчийн задгай мөнгөөрөө авч идсэн
Үмх үхрийн махандаа
Баярлаж байна
 
Өнгөрч буй жил
Чи надад
Өчнөөн аз жаргалыг бэлэглэсэн

Чиний эргүүлэгэд
Гэдсээ тэжээх гэж орсон
Чигчийн чинээ
Хүн би бээр

Орчлогийн хуулийн
Нэгэн дарцаг болчихоод
Гандаж бас гэрэлтэн
Үжирч бас бэхжин хийссээр л....

Чи намайг
Шинэ ондоо дамжуулахдаа
Чихний минь ээмгийг
Битгий унагаарай
Халбага архи шигээ
Харамсахгүй ч гэлээ
"Халамцуудаа ээмгээ гээчихэж "
Гэж хэлүүлээхээс айсан юм аа



...

01:04 - 2011-12-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өнөөдөр чиний сүүлчийн өдөр

Бичсэн: ulaankaa
Өнөөдөр чиний сүүлчийн өдөр
Өвөл хавар намар зун гэсэн
Өглөгч бас харамч
Дөрвөн богцтойгоо чи ирсэн
     Чиний богцыг нэрэлхэлгүй би ухсан
     Чихэр биш Аз жаргал мөрөөдлөө эрсэн
     Амаа үдэж цоож чи зүүгээгүй ээ
     Атга атгаар харамгүй надад бэлэглэсэн
Өөрийнхөө амьдралын түүхийн хуудсанд
Чамтай би хамт бичигдэнэ
Өөр нэгний аль нэг дурсамжид
Би чамтай хамт үдэгдэнэ
     Чи бид хоёр бие биенээ
     Гацуурын чимэглэл шиг гоёсон
     Чиний өгсөн инээд баяслаар
     Ээждээ би хайр нэхэж өгсөн
Нулимас бас алдаагаа би
Халаасанд чинь дайхыг хүссэн
Нүүрээ буруулаад явалгүй
Чи надад за гэж хэлсэн

     Өнөөдөр чини...

00:12 - 2011-12-31 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Жил жилийн төгсгөлд

Бичсэн: ulaankaa
Жил жилийн төгсгөлд
Ганцаардлаа би
Чамаас болсон гэж
     Буруутгадаг
Жил жилийн эхэнд
Ганцхан хүсэлдээ би
Чамайг нэхэж
     Нисгэдэг
Шууурга шиг шудраад өнгөрөхөдөө
Хуучин он чиний төрхийг
Нүдэн дээр минь сийлсэн

Мөс шиг хайраад өнгөрөхдөө
Хуучин он чиний сэтгэлийг
Зүрхэн дээр минь таталсан

Жил жилийн төгсгөлд
Аз жаргалаа чамаас нэхдэг шигээ
Жижүүрийн утас шиг
Чамайг ирүүлээч гэж
Шинэ оноос би
Дахин гуйна аа

...

02:09 - 2011-12-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эрчүүдийн “пенис”-ний хэмжээний Дэлхийн карт

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Манай гаригт олон янзын картууд байдаг: хүн амын, улс орнуудын, тэнгис далайн гэх мэт. Гэхдээ сонирхол татахаар бас нэг карт байдаг юм байна. Австралийн эрүүл мэнд, амьжиргааны үндэсний агентлагаас нэг сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд хамгийн урт болон богино бэлэг эрхтэнтэй орнуудын картыг гаргажээ. Хамгийн “аврагууд” хаана амьдарч байна? Топ том эрхтэнтэй 10 орон (см-ээр) 1. Конго (17,93), 2. Эквадор(17,59), 3. Гана (17,12), 4. Колумби (17,03), 5. Венесуэл (17,03), 6. Ливан (16,82), 7. Камерун (16,67), 8. Болив (16,51), 9. Унгар (16,51), 10. Суда...

14:09 - 2011-12-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эрчүүдэд секс хэрэггүй

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Эрдэмтдийг сонсоод байвал гэр бүлийн болон сексийн амьдралын тухай бидний ойлголт ихэнхдээ буруу юм байна. Ээлжит буруу ойлголтыг Индианагийн Их сургуулийн дэргэдэх Кинсийн институтын ажилтнууд залруулжээ. Ихэнхи бүсгүйчүүд: эрчүүд “мунаг амьтад” тэдний амьдралд сексээс өөр зүйл хэрэггүй гэж боддог. Гэтэл судалгаагаар эрчүүд удаан хугацаагаар хамт амьдрахдаа (гэр бүл) бэлгийн харьцаанаас ойр дотно харьцаа, дотно тэврэлт, үнсэлтийг илүүд үздэг болохыг тогтоожээ. Харин бүсгүйчүүд он жил өнгөрөх тутам биеэ задгай авч явж, ор дэрний ажилд илүү шунаг болдог байна. Өргөн хэмжээний судалгаанд...

13:41 - 2011-12-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хүсэхгүй байна

Бичсэн: ulaankaa
Хүсэхгүй байна
Юу ч хүсэхийг хүсэхгүй байна
Өрөөнд минь надтай хамт амьдарч
Үдэш болохоор нүдний минь өмнүүр эргэлддэг
Үзэгдэх төдий жижиг ялааг  алахыг хүсэхгүй байна

Үсэнд минь үнэрээ шингээчихээд
Уйлахыг минь харах зориггүй
Өчүүхэн төдий тэр зүрхэнд
Өрөвдүүлэхийг үнсүүлэхийг, хайрлуулхыг ч хүсэхгүй байна

Ширүүн борооноор шүхэр барихыг хүсэхгүй байна
Тэртээ тэргүй би сэтгэлээ халхалж чадаагүй юм чинь
Ширэлдсэн бодлоо цэгцлэхийг хүсэхгүй байна
Тэртээ тэргүй хэнч ойлгож чадахгүй юм чинь

Зоосны нүхээр нулимсаа урсгахыг хүсэхгүй байна
Зовлон гэж бодоод элгээ хаттал уйлчихсан юм чинь
Зам даган нохой шиг хөтлүү...

01:10 - 2011-12-14 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Таны очсон газар л хүрнэ дээ гэж шулуудсан

Бичсэн: ulaankaa
Дэр мод шиг орон дээр
Түрүүлгээ харж хэвтчихээд
Диваажинд л очино гээд
Дууль үлгэрийн дагина шиг
Итгэчихсэн байгаа

 Алсын нэгэн шаргал од шиг
Ааш аягандаа хөлчүүрхсэндээ
Там гээчид дэр модтойгоо хамт заларч
Тамтаггүй сохроор андуурах вий дээ

Тутарганы талбайг анх удаа харж зогсохдоо
Там гэгч нь ийм өнгөтэй бол ямар гоё вэ гэж бодсон
Туулсан амьдралаа эргэж нэг харахдаа
Диваажин гэгчийг тийм байгаасай гэж бодож байсан санагдана
 
Диваажинд очсоон гэж аавыхаа үхэлтэй эвлэрсэнээс хойш
Диваажингийн өнгийг дахин төсөөлж чадаагүй
Тамд очих вий гэж өөрийгөө чөдөрлөсөнөөс хойш
Таны очисон газар л хүрнэ дээ гэж шулууд...

19:44 - 2011-12-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Зуу дахь бичлэг

Бичсэн: ulaankaa

Хаа нэг газар
Ертөнцийн аль нэг мухарт
Хачин адилхан
тиймээ надтай
Яг ижилхэн хүн
Сүрэл шиг үсэндээ
Самаа шигтгэн мартчихаад
Сүнс сүг шиг
Шүлэгтэйгээ маргалдан суугаа

Цонхон дээр сарны биш
Машины гэрэл тусдаг болохоор
Цоорхой тархин дээр
Дусаал биш чийгний хөгц унадаг болохоор

Цэцэг өөрөө ч зөнгөөрөө үхэж чадахгүй
Цэцэгчний гараар таслагддаг болохоор
Том хотын хавчиг гудамж биш
Тосгоны өргөн хашаанд туузаа гээсэн болохоор


Надтай адилхан тэр хүний
Нүд нь зогсчихсон байгаа
Намайг бас хаа нэгтээ байгаа гээд
Шүлэгтэйгээ маргалдан суугаа











...

19:05 - 2011-12-13 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Эрэгтэй хүний сексийн эрүүл мэндийг үнэлэх асуулга буюу сулралтай үгүйгээ шалга

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Сонжоо гэдэг сонин. Зарим нь уянгална, зарим нь уурлуулна. Харин энэ сонжоо бол мэргэжлийн эмч нарын гаргаж ирсэн зүйл болохоор зөвхөн хандуулна. Хааш нь хандуулах вэ гэхээр мэргэжлийн эмч рүү. Харин мэргэжлийн эмч яг юу болоод байгааг нь шинжилгээ, судалгаа энэ тэр хийсний дараа тодруулна. Асуулт нь тун энгийн ядаад байх юмгүй. Аль болох зөв хариулахыг хичээгээрэй.

Асуулт 1. Бэлэг эрхтэн тань хөвчирсөн үед цаашид буулгүйгээр хөвчирсөн чигтээ байна гэх итгэл хэр байдаг вэ?

А.Маш бага-1
Б.Бага-2
В.Дунд зэрэг-3
Г.Өөндөр-4
Д.Маш өндөр-5

Асуулт 2. Бэлгийн дур хүслийг тань өдөөх үед үүссэн хө...

16:09 - 2011-12-13 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil