life is forever

Ухаангүй асуултанд өгөх ухаалаг хариултууд

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Тийм гэх үү, үгүй гэх үү? Эсвэл магадгүй гэх нь зөв юм болов уу? Юу ч гэж хариулж болдоггүй хэцүү асуултууд байдаг. Үүнээс ч хэцүү нь тийм асуулттай бид өдөр бүр тулгардаг. Нөгөө л дотор бачимдуулж орхидог асуултаа байн байн асуугаад байгаа хүнд та бидний санал болгож байгаа ухаалаг, бага зэрэг ёжтой хариултуудыг хэлээд үзээрэй. Тэд дахиж таныг шалгаахаа болино.


Жич: Хошин шогийн мэдрэмжгүй хүнд хэлэхийг хориглоно.

1. Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?
Яах ч аргагүй таны хамтран ажиллагч эсвэл найз чинь бага зэрэг мяраалаг харагдаж байгаа нь үнэн. Тэглээ гээд үгүй гээд...

13:20 - 2011-12-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой баримтууд

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна


Энэ дэлхий дээр сонирхолтой баримтууд олон. Тэднээс зарим нь мэдүүштэй, итгэмээргүй, зарим нь бүр хачин байх нь бий. Гэхдээ л бүгд ямар нэг талаараа уншихад хөгжилтэй байдаг. Дараах эмэгтэйчүүдийн талаарх баримтууд дунд бидний өөрсдөө ч анзаардагүй явсан хэд хэдэн зүйлс байна.


• Эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд дунджаар 437 зүйл байдаг. Харин ямар ч эрэгтэй тэр болгоныг таньж хардаггүй.

• Хэрэв эрэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал тэр 5 ээлжийн л хувцас авч явна. Тэгээд зарим хувцсаа хоёр өдөр өмсөнө. Харин эмэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал “Юмыг яаж мэдэх вэ?” гээ...

12:31 - 2011-12-12 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Намар хурдан дуусаасай

Бичсэн: ulaankaa

Миний ээж зуухандаа

Галаа ноцоож суугаа

Сэтгэлийх нь гүнд би

Өлгийтэйгээ унтаж байгаа

 

Миний ээж гэрийнхээ

Цасыг цэвэрлэж зогсоо

Хананы эрс бид хоёр

Хамаагүй өндөр болсон санагдаж байгаа

 

Миний ээж өвлийн өдрийг тоолон

Намайг хүлээж байгаа

Намрын сар харин энд

Надаас үл сална

 

Навчис өнгөө

Шарлуулж өгөхгүй

Норсон болжмор

Өмнүүр минь нисэж ханахгүй

 

Нов ногоон зүлгэн дээр

Навч унахыг тоолон сууна

Намар хурдан дуусаасай

Ээждээ очих юмсан


...

15:03 - 2011-12-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Цаг хугацааны дуулал

Бичсэн: ulaankaa


Энэ цаг хугацааны дуулал

Ямар сонин хувьсамхай

Олон нотоор эгшиглэнэ вэ

 

Яг л

Цасан хүн хийж өссөн

Хүүхэд наснаасаа

Холын хол цөлөгдчихөөд

Царцмаг болтолоо даардаг

Тэр арван хоёрдугаар сард

Бороонд норон

Гутлын улнааас ус хайрхыг

Дарсны амт шиг мэдэрч

Алхаж байгаа миний

Энэ өдөр шиг


15:03 - 2011-12-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

“Нууц амраг”-аасаа салмаар байна & Огт харгvй хvн гэж байдаг уу?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

 Би одоо 26 настай, нөхөр хvvгийн хамт амьдардаг, монголын жирийн нэгэн гэр бvл. Нөхөр бид хоёр оюутан цагийн баяр хөөр, дурсамжаар дvvрэн өдрvvдэд умбан явахдаа учирсан юм. Жил хагасын дараа бид хоёр нэг гэрт орж, би ч жирэмсэн боллоо. Нөхөр маань ажил хийж би гэртээ байх болов. Энэ vеэс нөгөө сайхан хайр дурлал салхинд хөөгдсөн мэт алга болж, нөхөр маань ууртай уцаартай, халамжгvй хvчээр л нэг гэрт оруулчихсан юм шиг ааш гаргах болсон доо. Зарим vед хоногоор ирэхгvй алга болчихно. Нэгэнт л нэг гэрт ороод эхнэр нөхөр болчихсон хойно яав гэхэв, бvхнийг тэвчиж хvvхдээ л амар мэнд төрvvлье гэсэн...

20:12 - 2011-12-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би төөрсөн хашгираан

Бичсэн: ulaankaa

Би төөрсөн хашгираан
     Худал хуурмаг
     Гүжир гүтгэлэг
     Атаа хорсол
     Тэнэглэл туйлшрал
     Хов живийн ангалд
     Элгээрээ цохиж унасан
Төрж ч, үхэж ч чадахгүй
Тарчилсан хашгираан
     
Өнгө мөнгөний хадаасыг
Нүдэндээ шаалгуулчихаад
Үгүйсгэж зугатаж амжилгүй
Зэвэнд нь идэгдсэн
Өчүүхэн маанаг хашгираан
     Хуурмаг инээдийн зүүг
     Зүрх сэтгэлдээ шигдүүлчихээд
     Хууртагдаад холдож чадалгүй
     Хоронд нь хатгуулсан
     Харалган мулгуу хашгираан

Би төөрсөн хашигираан
Бүтэж үхтэлээ өөртөө л чарладаг
Үнэн сэтгэл, шударга зөвөөс алсарсан
Төөрсөн нэгэн арчаагүй хашгираан
...

19:48 - 2011-12-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эрчvvдийн 70 хувь нь бэлгийн сулралтай болсон

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна


Ийн тvvнтэй ярьсны дараа эрчээ гvн гvнзгий доромжилсон мэт сэтгэгдэл төрөөд байлаа. Тэгээд ийм ноцтой асуудлыг тайлбарлалгvйгээр орхиж болохгvй гэж бодоод Оросын нэрт сексопатологич, анагаах ухааны доктор Г.Л.Биличид хандлаа.
-Эрхэм профессор оо, эрчvvдийн бэлгийн сулралын асуудал, vнэхээр тэгтлээ их санаа зовоохоор байдалд хvрээд байгаа гэж vv дээ?
-Залуучуудын тухайд vнэхээр тийм. Бидний судалснаар эрчvvдийн 70 шахам хувьд нь бэлгийн сулрал буюу эсвэл бэлэг эрхтэний босолтын чадвар нь алдагдсан, vгvй дээ ийм байдалд хvрэхэд тун ойртсон байдаг. Хамгийн тvгшvvртэй нь өнөөдөр залуу эрчvvди...

10:30 - 2011-12-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Урсаад л...урсаад л баймаар

Бичсэн: ulaankaa


Эмэгтэй төрхөө хадгалаад
Эцсийн шийдвэрээ үлдээгээд
Эргэлдэх бөөрөнхийгөө угаагаад
     Ус болон урсаад л
          Урсаад л дуусмаар

Зүүдэнд ирсэн бодлыг
Өглөө санахгүйгээр
Зөрж өнгөрсөн замыг
Зүрхэн дээрээсээ элэгдтэл
         Урсаад л
               Урсаад л...

Шигдэж гүйцсэн
Уруулын хээг
Төрхөмд нь буцааж
Ширгэж хатсан зүрхэнд
Ундарга гарган
Урсаад л баймаар...

     Харуустал чинь
     Биеэ хайрлаж
     Харах эрхийг
     Чамаас бусдад олгочихоод
Зүгээр л зөнгөөрөө биш
Зүрхээрээ
Урсаад л ангижирмаар...

     Чихэнд бүгсэн
     Саарал харцыг
     Чиний нүдэнд 
     Үлдээгээд
Сэтгэлээ
Биеэрээ үерлүүлэн
Өөрийгөө ха...

22:21 - 2011-12-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

АРЬСНЫ ТАЛААР ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД...

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна




АРЬСНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

 Мэдээлэл

Байгаль эхээс заяасан гоо үзэсгэлэнгээ хадгалж, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун, өөдрөг алхахын тулд хүн өөрөө багагүй хичээж, хувийн ариун цэвэр, соёлдоо анхаарал тавьж, арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Арьс бол хүний бие махбодын хамгийн амин чухал, том эрхтэн. Арьс нь хүний нүдэнд үргэлж ил харагдаж байдгаас гадна тухайн хүний эрүүл мэнд, аж байдлыг өгүүлдэг, гадаад төрхийн нэг илрэл юм.

Бидний арьс гадаад болон дотоод гэсэн хоёр давхаргатай байдаг. Гаднах давхаргыг эпидермис, харин дотоод давхаргыг нь дермис гэж нэрлэдэг байна.

Эпидермис нь э...

14:37 - 2011-12-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ядаж байхад тэр минь надаас 8 ах… Яах вэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Сайн уу та бүхэндээ энэ захидалыг унших тэр агшины мэндийг хүргье. Би өөрийн нэгэн түүхээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм аа.

Би гэдэг хүн бүх зүйлээ төлөвлөж бараг л хэнтэй суух, хэзээ хүүхэдтэй болох, тэгнэ ингэнэ гээд л баахан төлөвлөдөг байлаа. Гэтэл энэ бүх зүйл нэг л өдөр эргэсэн би хамт ажилладаг залуудаа сэтгэл алдарч удалгүй бид 2 үерхдэг болов одоо 3 сар болж байна. Энэ үйл явдал болохоос өмнө нь миний араас зөндөө л сайхан сайхан залуучууд гүйдэг байсан бөгөөд надад сонголт маш их байсан боловч энэ дундаас эгэл жирийн залууг сонгосон гэхдээ би энэ сонголттой хара...

14:06 - 2011-12-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil