life is forever

Би нууц хадгалж чаддаггүй

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна



Хүн бүр сонголт хийх бүрэн эрхтэй болохоор бидний нууцыг зарчмын хувьд яавал ч яаж чадна гэдгийг мэдсээр байж хүнд итгэнэ гэдэг бас ч багагүй эр зориг шаардсан хэрэг биш гэж үү. Хууралт бол бидний өөрсдийн ч гэсэн нэгээхэн хэсгийг тээж явдаг учраас бусдын нууцыг хадгалж чаддаггүй тэр сул амтнуудыг ч зөвтгөж байдаг юм.


Хүслийн хоёрдмол шинжХэн нэгэнд нууцаа дэлгэж байхдаа бид түүнийг бусад хүмүүс мэдээсэй гэж далд ухамсраараа хүсч байдаг юм байна. Бид сонсогчид энэ мэдээллийн хүндийг үүрүүлж (эсвэл ачаагаа хуваалцаж), цор ганцаараа нууцыг эдлэх болсон зайлшгүй дарамтнаас чөлөөлөгд...

17:59 - 2011-12-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хэний уруулыг үнсэхийг чинь...

Бичсэн: ulaankaa

Чамаас хагацсандаа шаналж
Яг одоо би үхвэл
Цасны өнгөтэй
Эрвээхий болон дахин төрнө

     Чиний байгаа газрыг
     Өндөр газраас хараад
     Чимээгүйхэн нисэж хүрээд
     Хаалаасанд чинь орж сууна

Хэнд хайртай гэж
Хэлэхийг чинь
     Сонсох гэж биш
Хэний уруулыг
Үнсэхийг чинь
     Харах гэж биш
Хэрхэн намайг
Мартахыг чинь
     Мэдрэх гэж биш

Зөвхөн чамд дулаацаж
Зүрхний чинь цохилтод
Бүүвэйлэгдэх гэж
Хайрын өнгөтэй эрвээхий болоод
Халаасанд чинь би шургална аа
 Би чамдаа хайртай


...

21:12 - 2011-12-02 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Хөх модны домог

Бичсэн: ulaankaa

Хөх мод байсан гэнэ
     Одоо ч гэсэн байж л байгаа

Хөхөө шувуу үүрлэж гэнэ
     Одоо гэхдээ нисээд одсон

Үүрээ тэр засаж гэнэ
     Одоо ч үүрнийх нь ором балартаагүй

Өндөгөө тэгээд үлдээж гэнэ
     Одоо өндөг нь үүрээ орхиод явчихсан байгаа


Үүрэндээ хаягдсан хөхөөний өндөгийг
Өсгөж нисгэсэн өвгөн хөх мод
Салаа мөчир нь савсаж хийсээд
Сарны туяанд нэвт сорогдоно
     
Өнгө өнгийн цагийн аясад
Өнөөх хөх мод үндэснээсээ өөрөө тасална
Тасалж авсан үндэс бүрээрээ
Тарж сулдсан өндөгний үүрийг сэлбэнэ

Өөрөө одоо өндөгөө гаргах гээд
Өнгөлөг газар харж ниснэ
Бөхийж богшсон өвгөн модыг
Бүүр харсан ч үгүй холоо нислээ

Олоо...

17:53 - 2011-12-01 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Монголын алдартай нэгэн бүсгүйн хоолонд үрийн шингэнээ хийж байсан удаатай

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Миний нэг танил залуу Солонгост хэдэн жил ажиллаад нутагтаа ирсэн хойноо Улаанбаатар хотын нэлээд хэдэн Солонгос хоолны газар туслах тогоочоор ажиллаж байсан юм байна.

Тэрээр Солонгос явахаасаа өмнө Хятад хоолны газруудад олон жил ажилласан бөгөөд хожим Хятадуудтай хамтарч Хятад хоолны газар нээн ажиллуулсан боловч Хятад тогоочтой удаа дараа муудалцаж улмаар тухайн хоолны газрын бузар булхайг илчилж байсан ч одоо хэр нь ажилласаар байгаа гэнэ.
Монголын цагдаагийн жижиг хурган даргаас эхлээд хурандаа хүртлээ хятад, солонгос хоолны газруудаар явж ууж идэж дарвиж байдаг тул мянга матаад ч...

11:47 - 2011-12-01 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Саармаг өдөр, Улаан бодол

Бичсэн: ulaankaa

     Урьд шөнө наам унтаж чадсангүй ээ. Эргэж хөрвөөж элдэв долоон зүүд холин зүүдэлж энд тэнд унтаа ухаан минь тэнүүчилсээр бүүр ядарч орхиж. Хэдэн хоногийн өмнөөс л хөлийн ул загатнаж байсан. Одоо ч хэвээрэй. Хаа нэг тийшээ явах явдал учир байхгүй л юмсан. Тэгсэн мөртлөө зүгээр л хоёр хөлнийхөө улыг хооронд нь үрээд сууж чадахгүй. Нэг л зөн совин хатгаад хорхой хүргээд. Ядаж хүлээж зүгээр суух дэндүү залхуутай төвөгтэй санагддагийг ч хэлэх үү. Өнгөрсөн Одоо Ирээдүйд ингэж дээрлхүүлж оньсого шиг байх нь над шиг мөрөөдөх дуртай хүнд заримдаа хөгжилтэй байдаг юм. Хариуг нь таахгүй байх тусмаа б...

10:20 - 2011-12-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Үл таних бүсгүйд

Бичсэн: ulaankaa


Үл таних
Бүсгүйд би хайртай
     Үглэж хэлээгүй
     Үгэнд ньитгэсэн
     Үгээгүй эрээс дээр
     Занг нь биширсэн
Үйлсэн хээ шиг
Аяг төрхөнд нь
Би Татагдсан
     Үнэртэх хиргүй
     Инээмсэглэлд нь
     Би ууссан
Үнсээд салсан
Урууланд би
Уярсан
      Үл таних
     Бүсгүйд би хайртай
Үргэлж би түүнийг
Өөрөөсөө хайж бэдэрнэ
     Гэнэт таараад
     Тэгээд л салсан
     Үл таних
     Бүсгүйд би хайртай


...

04:58 - 2011-11-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Жаргахсан...

Бичсэн: ulaankaa

     Жаргахсан
Эх дэлхий чиний
Хэвлийг
Илбэн таалан
Өдөөж жаргахсан
     Ямар гээч
     Сэрэл хөг
Чиний дотроос
Урсах бол
     
     Жаргахсан
Эгшигт хөг аялгуу чиний
Чавхдас эгшгийг
Сэрээн озохсон
     Ямар гээч
     Сонгодог мэдрэмж
     Чиний гүнээс
     Ундарч садрах бол

Жаргахсан
     Жаран зууны
     Тэртээх үүх түүх чиний
     Тоосонд дарагдсан
     Шарласан хуудас бүрийг
     Энхрийлэн таалан
     Арчихсан
Ямар гээч
Янз аягтай блюз
Чиний хуудаснаас
Нүдээ нээн
Агсамнах бол
     
     Жаргахсан
Яруу найраг чиний
Хэлбэр дүрс бүхий
Өнгө будаг бүрийг
 Хөхнийхөө товчоор
Гижигдэн цочоохсон
     Ямар гээч
     Гаж сон...

04:20 - 2011-11-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Унтлаа би хүмүүсээ. Өчигдөр бас маргаашийнхаа амьдралруу явлаа

Бичсэн: ulaankaa
     
     Гэрэл харанхуй алийг нь мэдэхгүй ээ. Ямар нэг зүйл ямар ч л байсан над дээр тусаад л байх шиг байна. Хэдхэн цагийн өмнө хэн нэгний хайранд мансуурч байсан санагдах юм. Гэтэл одоо зүрх сэтгэл зэвэрсэн хонгил шиг л. Зүүдэнд хууртагдаж зэргэлээнд төөрсний алинтай нь би учирсан юм бүү мэд ээ.  За яах вэ тухайн үедээ л жаргалтай байсан одоо мартахаас даа.  Гэхдээ л...
     Гэхдээ л биш юм аа. Өнгөрсөн дурсамжиндаа л сэтгэл хангалуун биш байна гэдэг чинь ямар тэнэг юм бэ. Ингэхээрээ л дахиад нэг боломж хүснэ. Ямар ч шуналтай юм бэ дээ.Энэ хүн гэдэг амьтаны дур хүсэл.
     Ер нь мөнх амьдрах...

03:25 - 2011-11-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ИТГЭЖ ЧАДАХГҮЙ НЬ. ОДОО БОЛТОЛ

Бичсэн: ulaankaa


     
     (Олон сарын өмнө бичиж байсан өдрийн тэмдэглэлээ оллоо. Тэгээд блогтоо оруулж байна. Таны зүрх сэтгэлд тавгүй сэтгэгдэл төруулж магадгүй юм. Гэхдээ ээж аавыгаа амьдад нь зүрх сэтгэлийнхээ үнэн үгийг хэлж байгаарай. Над шиг битгий харамсаарай. Ээж аавыгаа амьд эрүүл энх байлгахын төлөө бүхий л чадлаараа зүтгээрэй хүмүүсээ. Зүүд хүртэл хүсээд хүршгүй үнэ цэнэтэй байдаг юм байна шүү.)

     Ойлгохгүй байна. Яагаад заавал миний аав гэж. Яагаад заавал миний сайхан аавыг үхүүлж байгаа юм бэ. Санаж байна. Маш их санаж байна.

Сэтгэл зүрх минь үгээр хэлэхийн аргагүй өвдөж, тарчилж шархалсандаа ...

03:03 - 2011-11-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чамайг унтаж байхад

Бичсэн: ulaankaa

Чамайг унтаж байхад
Үсний чинь ширхэгийг
Би тоолсон
     Цагийн зүүний
     Цохилтын тоогоор
     Үс чинь цайж
     Ундагийг анзаарсан
Үсийг чинь
Цайлгахгүй гэсэндээ
Цагийхаа зүүг
Би зогсоосон
     Үтэр түргэн
     Түүнийг чи анзаараад
     Шөнөжин намайг хүлээлгэсэн

Унаж цайсан
Үсийг чинь
Хараар будаж суутал
     Өглөө нь чи орж ирээд
     Гэрлээ унтраагаад
     Цагруу харсан


...

03:09 - 2011-11-22 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil