| life is forever |
Намайг нам унтахад тэд зэрэг уйлдагСар инээж байна Саяхан тунарч ирчихээд Сайхан цээжин дээгүүр минь Талын цэцэг шиг тархчихаад Сар инээж байна Нар уйлж байгаа Надаас холдоод уйтгарласандаа Нарийхан хуруунуудаар минь Цацрагаа илбүүлдэгээ санаад Нар уйлж байгаа Надгүй бол тэд ганддаг Наашаа цаашаах Хоёр гэрэл нь солигдчихдог Надтай учирах гэж Нэрээр минь Цагийн зүүг эргүүлдэг Намайг мөнх амьдруулах гэж Гарт минь үзэг бариулдаг Намайг нам унтхад Тэд зэрэг уйлдаг Нар сар хоёр Надруу үргэлж тэмүүлдэг ... 02:32 - 2011-11-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭлгээ тэвэрчихсэн чи...Цав цагаан байсан Бодвол тэр үед Шөнө байсан байх Цан татаад Миний нүд Зайрмагтчихсан байсан... Гэхдээ өвөл биш байсан Царцаа согтуу мэт Дүнгэнэж байсан Яг миний үсэн дээр...., Үнэрийг нь одоо ч санаж байна Янжуурын цэнхэр утаа Зүрхний бичлэг шиг Татчихсан байсан, Яг л худалч хүний инээд шиг Замхраад алга болчихсон Уруулан дээр минь Ямар ч хээ Үлдээгүй байсан, Өглөө нь чи Үнсээгүй байх намайг Өнгөгүй мөртлөө Цагаан харагдаагүй Нэг тийм Сэрүүн зүйл Тэнгэр байдаг тэр зүгээс Тэнэж ирсэн сум шиг Шүршиж байсан намайг Цас эвсэл бороо ... 17:40 - 2011-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭрх чөлөө олголоо
Алгандаа шивнээд
Чангаас чанга Атгасан хүсэлд минь Амьдрал одоо л Эрх чөлөө олголоо 17:31 - 2011-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүйсний нүх юуг өгүүлдэг вэ?
15:23 - 2011-11-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦэнхэр далайНэгэн цэв цэнхэрхэн далай байх юм. Мандал дээр нь нэгэн жижигхээн улаан шувуу хөвөх юм. Ойртож очоод хархуйяа тэр нүдээ зөөлөн аньжээ. Гэвч зүрх нь чангаас чанга цохиолно. Түүний хүчтэй цохилох зүрхний халуухан хэмнэлтэд цэнхэр далайн ус бүлээцэх шиг. Энэ далайн мандал дээгүүр үхлүүт хөвөх жижигхэн улаан шувууны бяцхан зүрх юунд ингэж цоргино вэ. Магадгүй тэр мөдхөн дэлбэрэх байх. Улаахан шувуу хэрвээ шувуу биш чулуу болон төрсөн байлаа ч энэ л цэнхэрхэн далайн ёроолд живч ч чадахгүй нэгэн азгүй чулуу байх байсан байх. Уг нь живсэн бол хамаагүй дээр байх байсан юм. Мөнхөд ё... 00:29 - 2011-11-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДөрвөн бүсгүйд хүчиндүүлсэн эрийн тэмдэглэлээс...Магнай өмнө нь өөртөө тийм зүйл тохиолдоно чинээ зүүдлээ ч үгүй явсан нэгэн юмсанжээ. Тиймэрхүү явдлыг дүрс бичлэг, хуурцагны кинон дээрээс ч олж хараагүй байж. Ер нь ч тэр сексийн янз бүрийн гаж зуршилыг харуулсан кино бичлэг үзээд явдаг эр биш аж. Ихэвчлэн сонирхогчийн видео камераар зургийг нь авч, мөнгө олох зорилгоор эв дүй муутайхан хийсэн садар самуун нь хэтэрсэн тиймэрхүү киног найз нөхдийнхөө гэрт ганц нэг удаа хальтхан харсанаас цаашгүй байв. Гэтэл нэг л өдөр тэр өөрөө садар самуун явдлын золиос, муухан кино зохиолын гол дүр болчихсон байна. Магнай өөрийгөө эр хүн гэж мэдэрсэ... 11:46 - 2011-11-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХамгийн сонирхолтой 10 хос
10. Хамгийн залуу хос
Жаахан охин бүр өөрсдийн хуримын өдрийн тухай мөрөөддөг. Цагаан даашинз, сайхан залуу, цэцэг… Гэвч 9 настай Jayla Cooper охинд энэ үеийг хүлээх нас байсангүй. Тэрбээр хорт хавдар тусаад хоёр жил болж байгаа бөгөөд тухайн үедээ хэдхэн долоо хоногийн нас үлдсэн байжээ. Эцэг эх нь түүний сүүлчийн хүслийг биелүүлэхээр шийдэж сайн найз Jose Griggs -тэй хуримыг нь хийжээ. Jose Griggs нь 7 настай, нэг эмнэлэгт хамт байдаг байв. 2009 оны 2 сард гэр бүл, найз нөхөд нь оролцсон цэцэг, даашинз, хүлээн авалт, цайллага гээд бүх юм бүрдсэн сайхан хурим болжээ. Сүйт бү... 11:41 - 2011-11-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүрхээ имрээд гүйхсэн
00:27 - 2011-11-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНойр намайг...
00:21 - 2011-11-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧамайг би уншихсан
... 00:07 - 2011-11-16 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |