life is forever

Би чамд хайртай 100 улсын хэлээр...

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна




Mongol - Bi chamd xairtai
English - I love you
Afrikaans - Ek Fhet jou lief
Albanian - Te dua
Arabic - Ana behibek
Armenian - Yes kez sirumen
Bambara - M'bi fe
Bangla - Aamee tuma ke bhalo aashi
Belarusian - Ya tabe kahayu
Bisaya - Nahigugma ako kanimo жаажа
Cambodian - Soro lahn nhee ah
Cantonese Chinese - Ngo oiy ney a
Catalan - T'estimo
Cheyenne - Ne mohotatse
Chichewa - Ndimakukonda
Corsican - Ti tengu caru (to male)
Creole - Mi aime jou
Croatian - Volim te
Czech - Miluji te
Danish - Jeg Elsker Dig
Dutch - Ik hou van jou
Esperanto - Mi amas vin
Estonian - Ma armastan sind
Ethiopian - Afgrek...

10:41 - 2011-11-15

Анзаардаггүй

Бичсэн: ulaankaa
Дүүрч мэлмэрч урсдаг
Домог шиг нулимсанд
     Бүгд итгэдэг ч

Дуслуулалгүй буцааж залгидаг
Доголон нулимасыг
     Хэн ч анзаардаггүй


02:28 - 2011-11-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нилээд гажигтай...

Бичсэн: ulaankaa
Нилээд гажигтай
Нийгмийн тогтолцоонд
     Автах би дургүй
Учир нь би
Гитлерийн үеийн
Хэнээрхэл биш

Нийтээрээ мансуурдаг
Ухамрсын шоглоомд
     Оролцох би дургүй
Учир нь би
Урдаа хууль барьдаг
Хуурамч төр биш

Ижилсэн тэнэгтдэг
Зиндаархлын тоглоомд
     Итгэх би дургүй
Учир нь би
Өөрийх нь үгээр өөрийг нь баясгадаг
Үглээ тоть биш

Мухардаж байж аньдаг
Мөхлийн төгсгөлийг
     Харах би дургүй

Учир нь амьддардаг
Бөөрөнхий юм маань
Яг ийм болохоор
Үргэлж энд хүрээд л би
Хэлэх үггүй болдог

     


...

02:11 - 2011-11-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ямар ч нууцгүй

Бичсэн: ulaankaa
Ямар ч нууцгүй
Нөмгөн бодолтой      
               Байсан бол
Яагаад ч чи намайг
Тэврэхгүй  байх байсан

Задгай сэтгэлтэй
Сулхан бүслүүрийн цаанаас
Зарааны үс шиг хатгаад
Чиний бодол
     Нисчих байсан

22:52 - 2011-11-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Жаргалын өмнө...

Бичсэн: ulaankaa
Зовлонгийн өмнө
     Бурхан шиг бай

Жаргалын өмнө
     Сүсэгтэн шиг бай

Мөнгөний өмнө
     Ухаантан шиг бай

Мөрөөдлийнхөө өмнө
     Гуйлгачин шиг бай

22:28 - 2011-11-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ухаан нь хэзээд хөшчихдөг

Бичсэн: ulaankaa
Хэл нь хэзээ ч гацдаггүй
Ухаан нь хэзээд хөшчихдөг
     Хийх нь хэзээ ч хоцордоггүй
     Хийсэн нь хэзээ ч тодордоггүй

Толгой дээр
Ийм том лүнжин
Томоос томоор
     Мэдэмхийрэл гэж буудаг


22:18 - 2011-11-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Секс ямар хэрэгтэй юм бэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна


Өсч яваа хүүхэд чинь, эсвэл санаандгүй байтал чинь хэн нэгэн танаас “Секс юунд хэрэгтэй юм бэ?” гэж асуувал та шууд хариулж чадах уу? Хүн яагаад заавал секс хийх ёстой гэж? Энэ юунд хэрэгтэй юм бэ? Энэ асуултанд эрдэмтэн, докторуудын тусламжтайгаар шинжлэх ухааны, сэтгэл зүйн, амьдралын үндэстэйгээр хариулах гээд үзэцгээе.

“Мэдээж хэрэг сексийн таашаал, түүнтэй холбоотой аливаа сэрэл, мэдрэмжүүд хүн төрөлхтний хөгжлийн явцад тасралтгүй үргэлжлэх үр төлөө үлдээхээр заяасан гэдэг нь маргаангүй юм. Бид өөрсөнтэйгөө ижил хүүхэд төрүүлж, хэзээ ч мөхөшгүй генийг хойч үедээ мөнхийн бамбар ади...

12:57 - 2011-11-10

Таны биеийн тухай сонирхол татам 9 баримт

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
1. Биеийн байрлал дурсамж сэргээнэ

Ямар нэгэн үйл явдлаа санахгүй байна уу? Ой санамж бидний мэдрэмжтэй нягт холбоотой байдаг. Жишээлбэл ямар нэгэн үнэр, чимээ бага насны дурсамжуудыг санагдуулах нь элбэг. Тухайн үед сонсож, үнэрлэж байсан мэдрэмжээ дахиж мэдрэхэд түүнтэй холбоотой дурсамжийг тархи гарган ирж байгаа нь тэр. Харин өнгөрснөө санах бас нэг тустай арга нь биеийн байрлалаа өөрчлөх юм байна. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдлын үеэр ямар байрлалтай байснаа давтах юм бол илүү хурдан санадаг гэнэ.

2. Таны арьс дөрвөн өнгөтэй


Хүний арьс өнгөгүй үедээ сүүн цагаан харагддаг. Харин арь...

17:59 - 2011-11-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Уур хүрээд

Бичсэн: ulaankaa
Уур хүрээд
Уурлаж байгаагаа мэдэрсэн чинь
Инээд хүрээд
Инээхээр цухалдаад
     Дутагдаад байгаа зүлгүй мөртлөө
     Дундарч орхисон хундага шиг л
     Сэтгэл дотроосоо хонгиноод
     Сэхээрэхгүй юм шиг
     Бачимдаад
Уур хүрээд
Уураа дарах гэж
Ямар нэгэн илүүг хүсээд...

21:55 - 2011-11-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нөмрөгөө хэдрэн зогслоо ч

Бичсэн: ulaankaa

Нүцгэнээрээ би
Нүдний чинь өмнө зогслоо
Нүцгэнээс минь өөр юуг ч
Чи олж харсангүй
     Амьдралын өмнө би
     Нөмрөгөө хэдрэн зогслоо ч
     Алдаа бүрийг минь тэр
     Яагаад ч олж хардаг
Амраг минь чи
Амьдралаас тэс өөр юм

19:19 - 2011-11-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil