life is forever

Миний бөөрөнхийзүрх

Бичсэн: ulaankaa

Миний зүрх
Бундан биш
     Миний зүрх
     Бөв бөөрөнхий
Бөөрөнхий зүрх минь өнхөрч
Бөөрөнхий дэлхийгээр тэнүүчилнэ
     Бусдын өмнө хөөрч
     Буруу зөвд хэмхэрнэ
Миний бөөрөнхий зүрх өнхөрч
Чиний бундан зүрхтэй тэрсэлдэнэ


14:20 - 2011-11-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ухаарч шатая

Бичсэн: ulaankaa
 Энэ өдрийн төлөө
Инээж цалгия
     Ээжийнхээ төлөө 
     Ухаарч шатая
Эх орныхоо төлөө 
Сэрж өвдөе
     Эгчийхээ төлөө
     Жаргаж ургая
Эрхэм таны төлөө
Сайныг хүсэн шивнэе
     Аавынхаа төлөө
     Цагтай уралдая
Ахынхаа төлөө
Мэдэрч урсая
     Чиний төлөө
     Чимээгүй бударъя

16:40 - 2011-10-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бурхан архи хундгалж

Бичсэн: ulaankaa

Бурхан архи хундгалж
Чөтгөр шараа тайлах
     Тэр л  цагт би 
Буруу бүхнийг
Хар толгойноосоо эрэх байх

Бурхан инээд алдаж
Чөтгөр уйлах
     Тэр л цагт би
Бусдын өмнө
Өөрийн сэтгэлийг угаах байх

Бурхан гэсч
Чөтгөр хөлдүүс болох 
     Тэр л цагт би
Би чамд хайртай гэж хэлээд
Амьдралын алган дээр
Амьсгал хураах байх

16:10 - 2011-10-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дарс биш нарны тоосыг шимэн алхалсан чинь...

Бичсэн: ulaankaa

Дув дугариг улаан нар өнөөдөр элч гэрлээ харамгүй хайрлаж байна.
Үүргэлтэл бурхдэг үүлний ч ач юм уу.
Өнөөдөр ямар сайхан зан нь хөдөлсөн юм бүү мэд дээрх тэнгэрээр минь нэг тархсангүй. 
Мансууртал бүрхдэг манан ч бас өнөөдөр алга аа. 
Нарнаас бусад нь хэлцэж тохироод хэн нэгэнтэй болзож байгаа бололтой. 
Саймширдаггүй салхи авгай бас өнөөдөр айлчилж байна. 
Нар салхи хоёр болзхоороо надад нэг л баяр жаргал өгөөд байдаг юм. 
     Дурлачихлаа гэж өөртөө хашгирч чаддаг мөртлөө
     Дуусчихна шүү гэж өөртөө итгүүлж чаддаггүй яваад л байгаа.
     Дутуу хүртчихлээ гэж шунаж үзээгүй мөртлөө
     Дуугаа тат...

16:54 - 2011-10-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эхнэр нөхөр хоёрын хэн нь ах байх нь дээр бол

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна


Ахимаг насны нөхөр хэтэрхий их халамжтай байдаг
Залуу бүсгүйтэй гэрлэсэн ахимаг асны эрийг хүмүүс дооглодог. Энд бас ч гэж үнэний хувь бий. Ахимаг насандаа дурлалд автсан эрчүүд дотроо хөгшрөлтөөс айж байдаг. Ийм эрчүүд амьдралынхаа сүүлчийн дурлалыг амсаж, сүүлчийн хунгийнхаа дууг дуулдаг байна. Залуу бүсгүйн төлөө гэр бүлээ орхих, амжилт ололтоо нураах нь ховор биш. Гэхдээ гэрлэж чадвал хайр энхрийллээр дүүрэн сайн нөхөр болдог бөгөөд түүнийг ийм гэдгийг нь анхных нь эхнэр ч мэдээгүй байдаг. Ийм олон эрчүүд маш баяртайгаар хүүхэдтэй болж, хоёр дахь залуу насаа эдэлдэг байна. Ахимаг на...

09:56 - 2011-10-26 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Сургуульд заах ёстой, амьдралд хэрэгтэй 5 чухал зүйл

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Хүн амьдралынхаа турш суралцаж байдаг. Харин бидний хувьд дунд сургуульд олж авсан мэдлэг маань амьдралд шууд хэрэг болох нь ховор. Хэрвээ өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйн амьдралд нь хэрэг болохуйц зарим зүйлсийг заагаад өгсөн бол хүн болж төлөвшихөд нь бага ч гэсэн нэмэртэй байсан биз. Иймээс дунд сургуульд заавал заах ёстой, одоо залуус бидний хувьд түгээмэл алдаа болсон зүйлстэй танилцацгаая. 5.Сексийн хичээл

  

Дэлхийн залуус өдөрт хэдэн зуун порно сайт сонирхон үздэг. Мэдээж ихэнх нь гэрийнхнээсээ нууцаар үзэж таараа. Анх удаагаа бэлгийн харилцаанд орох гэж яахаа мэдэхгүй сан...

09:48 - 2011-10-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Монголын тухай сонирхолтой 10 баримт

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

1. 1924 онд Монгол улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болсноороо дэлхий дээрх хоёрдох коммунист улс болсон.

2. Цонжин Болдог дахь Чингис хааны морьт хөшөө дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө.

3. 1778 онд Богд Хан уулыг Дархан цаазат болгосноороо дэлхийд анхны дархан цаазат газрыг буй болгосон.

4. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл.

5. Монголын газар нутагт Нидерланд улсыг 35 удаа багтааж болно.

6. Монголын мөнгөн тэмдэгт “төгрөг”. Их Британид хэвлэгддэг, монголын төгрөгөөс хонины мах үнэртдэг гэж гадаадынхан ярьдаг.

7. 2002 он хүртэл Тайваньчууд Монгол улсыг өөрийн нэг хэсгээ...

13:41 - 2011-10-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би боддог

Бичсэн: ulaankaa
Маргааш баян байхаа биш
Өнөөдөр жаргалтай байхаа
Би боддог
     Хүнээс бэлэг хүсэхээ биш     
     Амьдралаас бэлэг хүртэхээ
     Би боддог
Хүнээс хайр нэхэхээ биш
Хүнд халамж өгөхөө
Би боддог
     Одоо чимээгүй инээхээ биш
     Дараа нь чангаар уйлах вий гэж
     Би боддог
Дөнгөж уулзаад саймшрах биш
Дахиад уулзахдаа тэврэлдэхээ   
Би боддог

...

19:15 - 2011-10-24 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Гал шиг бороотой аль эсвэл...

Бичсэн: ulaankaa

Гадаа ямар байна хонгор минь
Гал шиг бороотой аль эсвэл
Ус шиг цастай байна уу
     Аль нь байсан хамаагүй
     Надад хэл хонгор минь
     Амраг чамдаа би гүйгээд л очино
Гадаа заримдаа
Хэтэрхий намуухан байдаг
Ганцаардлаасаа айгаад
Чамайгаа би санадаг
     Зүг чиггүй хайраа хөтөлсөөр
     Зүрхээ барин чамдаа би очдог
Үүрийн жаварт хайруулахдаа
Цээжийг чинь би үгүйлдэг
Өөртөө босгосон чиний цайзыг
Үнэрээр чинь би нураадаг
     Гадаа ямар байна хонгор минь
     Ганцхан надад л үнэнийг хэлээрэй

...

18:22 - 2011-10-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Буруутгахгүй

Бичсэн: ulaankaa

Нүүрэн дээр минь
Хуурамчаар тодордоггүй
Инээмсэглэлээ би буруутгахгүй
     Нүгэл хилэнцийг
     Нүцгэртэл ширтсэн
     Нүдээ би буруутгахгүй
Жаргалыг эрэн
Зовлонг туучдаг
Сэтгэлээ би буруутгахгүй
     Жагсааж байгаад
     Сонгож болдоггүй
     Хүслээ би буруутгахгүй
Төрсөнөө мэдэх авч
Үхэхээ мэдэж болдоггүй
Бодлоо би буруутгахгүй
     Дурлалд олздогдоод
     Хайранд сохордог
     Зүрхээ би буруутгахгүй
 Төөрөг тавилангаа
 Өөрийнхөөрөө зохиодог
 Тусгаар үзлээ би буруутгахгүй
     Амьдрал чиний өмнө
     Азанд итгэж
     Эзэнд баригддагүй
     Өөрийгөө би буруутгахгүй
Амьдрал чиний өмнө
Юугаа ч би буруутгахгүй


...

22:59 - 2011-10-21 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil