life is forever

Чишш чимээгүй

Бичсэн: ulaankaa
Чишш чимээгүй
Зүрх минь цохилоод эхэллээ
Амьсгалж эхэлсэн цагаас хойш
Атгахан энэ улаан нар
Анх удаагаа цохиллоо
      Чишш чимээгүй
     Зүрх минь уйлаад эхэллээ
     Зүсийг чинь харсанаас хойш
     Зүсрээ бороо шиг
     Энэ цагаан ус
     Анх удаагаа дэвэрлээ
Чишш чимээгүй
Сэтгэл минь яриад эхэллээ
Сэрж мэдэрсэн цагаас хойш
Сэмэрч ханадаггүй
Энэ азгүй аялгуу
Анх удаагаа эшгиглэлээ
     Чишш чимээгүй      
     Чи надад ийм нэгэн
     Шинэ амьдрал бэлэглэсэнээ Анзаараач
    
   
     

...

20:58 - 2011-10-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хайртай гэдгээ

Бичсэн: ulaankaa

Хайртай гэдгээ
Таг мартчихсан байсан
     Маргаашаас нь эхлээд
     Санана гэж бодоогүй
Алдчихна гэж
Төсөөлөө ч үгүй болохоор
     Амраг түүндээ
     Бас бардам зандаа
Би яг одоо
Баяртай гэж хэлж зогсном



19:08 - 2011-10-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чиний хаалганы өмнө...

Бичсэн: ulaankaa
   


 Сайн уу зүрх сэтгэл минь. Элдэв шалдав, шалдар булдар зүйл хийж явсаар чамтайгаа ярилцалгүй, Чамайгаа тоолгүй нилээд удчихаж. Уйлахгүй, шаналахгүй, зовохгүй үедээ чамайг ор тас мартаж орхих юм даа би.
     Санан ангаж саамширсандаа бас Сохор хайр, согтуу бодолтой үедээ чамайг би хамгийн их шаналгаж зовоодог.  Хариултгүй асуулт, асуултгүй хариултаар чамайг хогийн ургамал шиг л ороож байгаа биз би. Өнөөдөр гадаа бүрхэг байна аа. Би нь жаахан ганцаардаад. Тэгээд л чамайгаа санаад. Чамтай ярилцахыг хүсээд. Чиний цохилтыг мэдэрч сонсож чадахгүй байж л бусдын сэтгэлийг ойлгодог хүн болж ухаанта...

14:02 - 2011-10-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Энэ гайхамшиг биш гэж үү?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Энэ гайхамшигтай харагдахгүй байна гэж үү?
Манайхан сээгий үлдээж л таараа даа тийм ээ...

09:35 - 2011-10-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нүв нүцгэнээрээ...

Бичсэн: ulaankaa

Ув улаан өөрийнхөө зүрхрүү
Эгцэлж чи хараагүй болохоор
Учирах мөчийг хүлээдэг байсаныг чинь
Чиний тэврэлтээс би мэдэрсэн
     Цэв цэнхэр өөрийнхөө сэтгэлрүү
     Өнгийж чи тоогоогүй болохоор
     Миний үнсэлтийг санадаг байсаныг чинь
     Чиний харцнаас би мэдэрсэн
Яв ягаан өөрийнхөө хайранд
Зориглож чи итгээгүй болохоор
Зүрхийг минь сугалахыг хүсдэг байсаныг чинь
Чиний нулимаснаас би мэдэрсэн
     Нүв нүцгэнээрээ
     Чи надад мэдрэгдсэн
     Нулимаснаас чинь
     Бидний хайр амтагдаж байсан


...

02:01 - 2011-10-19 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Шар айргийг ашиглаж болох 8 зүйл

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Өмнө нь бид Колаг юунд ашиглаж болох талаар оруулж байсан билээ. Харин энэ удаад шар айргийг хэрхэн ашиглаж болох талаар хамтдаа сонирхоцгооё. Мэдээж хамгийн сайхан бөгөөд үр өгөөжтэй ашиглах тал нь ходоодондоо оруулах гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу гэж бодож байна Хэдийгээр цомхон боловч сонирхолтой, бас мэдүүштэй мэдээллийг хүлээн авна уу

1. Гэр ахуйн тавилгаа өнгөл

Сайхан шар айраг уунгаа гэрийнхээ тавилгуудыг гялалзтал өнгөлж болох нь байна. Яаж вэ? гэж үү.. Зүгээр л алчуураа шар айргаараа норго, тэгээд арч. Сайхан өнгө, илүү гоё харагддаг гэнэ шүү 2 Биеэ угаа

Уса...

15:26 - 2011-10-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Спортын зурхай

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Спортоор жичээллэхээр шийдсэн хүүхэд, залуус чухам ямар төрлийг сонгохоо тэр бүр мэддэггүй, ихэвчлэн эцэг эхийнхээ эааж чиглүүлж өгснөөр юм уу сонирхлынхоо дагуу сонголтоо хийдэг нь нууц биш. Тэгвэл аль ордод төрснөөсөө шалтгаалж, ямар спортын төрлийг сонгож болох "спортын зурхай"-г толилуулъя. Нэг зүйлийг сануулахад дандаа олимпийн хөтөлбөрт багтсан төрлүүдээр жишээ авсан болно.

ХОНИНЫ ОРД (111/21-IV/20)
Энэ ордныхон ямарваа нэгэн зүйлийг бариад авах л юм бол төгс эзэмшдэг. Тийм болохоор спортоор хичээллэвэл богинохон хугацаанд амжилтад хүрэх нигууртай. Эрч хүчтэй, шийдэмгий хонинууд ...

18:43 - 2011-10-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Анхны хайрынхаа сүүлчийн амьгалаар...

Бичсэн: ulaankaa

Анхны хайрынхаа сүүлчийн амьсгалаар
Аяархан биш чангаар чамдаа
Аз жаргал хүсэн хашигирая
     Чийртэй гэж тэр дууг таслаж
     Чихээ таглаж дахин битгий харамсаарай
Чамд өгсөн анхны бүхэн минь
Чиний зүрхний өмнө
Сүүлчийн удаа
Бүжиж байгаа нь тэр юм шүү

17:55 - 2011-10-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ид шидтэй зүүд

Бичсэн: ulaankaa
     
     Үнэн сэтгэлээсээ саруул ухаанаар нэг сайхан уйлчихая гэсэн чинь нулимас гардгүй ээ. Уурлаж бухимдсан үед, ууж мансуурсан үед дуншсан борооны бусал шиг л урсаад байдаг юм байна лээ. Бас болоогүй ээ тэр үедээ юуны төлөө урсдаг гэхээр нээх хөгийн. Харваад одсон дурлалын төлөө, харалган залхуугаасаа болж гаргасан өчүүхэн алдааныхаа төлөө, халааснаасаа байгаа хэдэн төгрөгөө алдсаны төлөө, хамт дагалддаг найз нөхөддөө хаяа нэг жийгдсэнийхээ төлөө, хамаагүй нэг хөөрхий хүнийг хараад өрөвдлийн нулимас ч унагаж л байлаа. Гэх мэтээр. За за надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа дөө.
      Х...

15:58 - 2011-10-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Таны сэтгэл өмөрдгийг

Бичсэн: ulaankaa

Хад хүртэл усанд элэгдэн
Элэг нь цөмөрдөг байхад
Хамаагүй урсгадаг
Миний нулимсанд
Таны сэтгэл өмөрдгийг
Одоо л ухаарлаа ээжээ 

18:49 - 2011-10-13 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil