| life is forever |
Хар үст, Улаан үстХар үстэй бүсгүй намрын цэцэрлэгт ганцаараа нааш цааш алхална. Газрын энгээр шаргал туяа татаад салхи хаяа хоржоонтойхон шуугих нь намар гэдэг нэгэн орчил аль хэдийн дэлхийд айлчлан ирсэнийг илтгэнэ. Ямар ч өнгө будаггүй хар үстэй бүсгүй намрын өнгө хоёр яг ижил ээ. Хавтгай ултай, Шилбээ барисан түрийтэй савхин хар хөх өнгийн гутал, ижилхэн өнгийн том нэхээстэй сийрэгхэн урт ноосон цамц бариу хар өмд өмсөн шар навчтай хар өнгийн ороолт ороон мөн ижил өнгийн том цүнх үүрчээ. Өөр элдэв гоёл энэ хар үстэй бүсгүйд байсангүй. Ганган биш мөртлөө нэг л чамин харагдах. Байр байдлаас н... 14:53 - 2011-10-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНүдээ гээчихээд...Навчаар дамжуулж чи надад Инээд хүртэл Цаг хугацаатайг сануулсан Би итгээгүйдээ Хүйтэн инээгээд Дээгүүр нь туучаад гарсан Цасаар дамжуулж чи надад Цус хүртэл Царцаж хөлддөгийг сануулсан Би итгэхийг хүсээгүйдээ Харах ч үгүй хайлуулсан Салхиар дамжуулж чи надад Сэтгэл хүртэл Сэмэрч урагддагийг сануулсан Итгэхээс айсандаа Оромжиндоо ороод нуугдчихсан Бороогоор дамжуулж чи надад Зүрх хүртэл Урсаж хөрдгийг сануулсан Зүг чиггүй худлаа гэж бодоод Зүүсгэлээ норголгүй Шүхэр бариад гүйчихсэн Амьдрал чи надад Бүхнийг ойлгуулахыг хичээдэг ч Алганыхаа завсраар би Нүдээ гээчихээд Сохор замаар Ихэмсэглэн алхдаг ...14:24 - 2011-10-10 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихЯг л над шиг дурлаДурла залуусаа дурла Дуугуйхэн дотроо бодоод Инээд алдталаа хүчтэй дурла Хэнээс ч зүрхээ дальдчуулалгүй Хээнцэр бас хэнэггүйгээр дурла Хамаа байхгүй ээ Өөрөө гүйгээд оч Ханаж цадхаа мэдэхгүй Эргэж түүнрүүгээ тэмүүл Зүрхээ битгий хүл Зүгээр л энэ чинь дурлал Дурлалаар өөрийгөө гижигд Дундаршгүй хундага шиг бай Түүнийхээ өмнө цалигла Түрүүлж очоод дуугуй үнс Харцаараа үргэлж хай Бүргэд шиг өөдөөс нь цорги Арван наймт шиг дэггүй бай Алсын од шиг зоригтой харва Дурла залуусаа дурла Дууний бадаг шиг Зүрхийнээ цохилтыг мэдэр Юунаас ч битгий ай Яг л над шиг дурла ... 21:06 - 2011-10-08 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихЗангидсан товчБодол дотроо Хайрын товч зангидлаа Борхон итгэлээр Гадуур нь өнгөлж хүлээлээ Харцаа баясган Улаан өнгөөр будлаа Хадгалж харамлаад эцэст нь Чиний зүрхэнд хадаж өгөе 2011-04-26 18:54 - 2011-10-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСолиотой блюзБи билюз Бичиг үсэггүй блюз Инээдэг нүдтэй мөртлөө Гунигийг хардаг уянгалаг блюз Сонсголгүй мөртлөө Дурлалын аязыг тоглох дуртай Сонгодог нэгэн солиотой блюз 18:52 - 2011-10-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихХудалч хүний үг худлаагүйХудалч хүний үг худлаагүй Хуурамч хүний сэтгэл харгүй Бялдууч хүний өглөг ихгүй Бадарч хүний унаа холгүй Мэдсээр үүнд итгэж амьдардаг Мэдрэл муутанууд хорвоог дүүргэжээ 18:49 - 2011-10-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихОлон толгоотой мангасОлон толгоотой мангас Сэтгэл дотор найрлаж Ойворгон цадиггүй үйлдлээр Миний биеийг захирч Алдаа гаргасан ухамсараа Ад үзээд хөөчихөлгүй Аварч өршөөл үзүүлэн Найрын ширээнээ зална Сайн дорвитой нэгнээ Хэтэрхий ихээр хөөргөж Сар өдрийг умартан Сархад болгон залгилана Олон толгойтой мангасыг Нэг толгоотой болгоод Орой дээрх бөндөгөртөө Хөөрхөн эвхээд нэгтгэхсэн ...18:45 - 2011-10-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭмээдээДахин давтагдашгүй хүмүүний хөдлөл бүрээс Дандаа сайныг бүтээгч нь миний өрлөг ижий Даяар олон түмэнд тус хүргэж ачлаад Дахиад хариу нэхдэггүй өглөгийн эзэн миний эмээ Тэрлэгийн тань хормойтой орооцолдон өсөж бойжсон болохоор Таныхаа буяны үрээр болж бүтэж л явна Тэрсхэн өссөн үр ачаа маанийхаа шившлэгээр адисласан Тэнгэрлэг ариун уронгоо өндөр буурал эмээ минь Амттай чихэр исгэлэн ааруул аягатай цайгаа Алив хүү минь ид уу гэж бүгдэд хишиг хүртээгээд Аагтай цайны боргионд хөлс нь бурзайн инээвхийлэх Ахан дүүс олон түмний авралын эзэн өндөр эмээ Үдшийн бүрий болоход номоо тэвэрч гэрээ эргээд Үүрэглэн аядах... 18:25 - 2011-10-06 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичихЭргэдэг ширээ шиг эмэгтэй аашХарсаар байтал голын урсгал эсрэг зүгрүүгээ урсаад. Өчигдөр ургаж байсан навч өнөөдөр ягаан болоод миний урд хийсэж байхын. Хамгийн мундаг мэдлэг өвөртөлсөн лааг амитан болно гэж найзууддаа амлаж байснаа мартчихаж. Харин сайн хүн болно гэж хөлийг минь бариж суусан ээжийгээ харан бодож байснаа гэнэт саначихлаа. Хялбар гэж бодож байсан бүхэн эсрэгээрээ эргээд, хэцүү гэж тооцоолж байсан зүйлүүдээ өөрөө ч мэдэлгүй туулаад өнгөрүүлчихэж. Элсэн цаг шиг. Хэзээ ч үл хийнэ гэсэн даваагаараа мянгантаа давчихжээ. хэ хэ хэ. инээдтэй ч юм шиг. Хэнд ч хэлэхгүй гээд хамгийнсүүлд хамт лааз хоослохд... 17:43 - 2011-10-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЗүрх сэтгэлдээ үүрд амьдруулнаГадаа сэрүүхэн байх шиг байна. Саарал тэнгэр, уйтгартай, машины хүнгэнэх дуу, муухай жихүүн мөртөө бүгчим агаар гээд. Яг одоо бачимдаад байгаа миний сэтгэл дотор шиг өдөр байна даа. Уг нь өдөр бүхэн л ийм байдаг л даа. Тэгэхээр би өөрөө өнөөдөр ийм байгаа юм байна. Шартсаныы маргааш өдөр шиг л. Шал архичиндаа биш хаяа нөхөдтэйгээ хоёр гурван шил пиво ганбэйдээд уусны маргааш л нэг ийм болчдог юм. Ёстой л нөгөө чөтгөр ав гэдэг гадаадын хараал шиг өнөөдөр бол миний хувьд чөтгөр аваасай гэж хүсдэг өдөр. Сүүлийн найман жил өнөөдөртэй ес дахь жилдээ би энэ өдрийг чөтгөррүү явуулахыг хүсэ... 15:35 - 2011-10-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |