life is forever

Өнө мөнхийн улаан хүсэл

Бичсэн: ulaankaa

Шунаг нэгэн хүсэл
Шуурга шиг бас
Шавар шиг шуухитнаад л
Шал дэмий гэж
Бодохын ч завдал өгөлгүй
Шархираад бас тэлээд л
Цахлай цахиртах цагаар
Цамц жиндүүлээд
Цаашаа гэж чичлэхийн аргагүйгээр
Цаг хугацаагаар намайг хүлээд л
Өнө мөнхийн улаан хүсэл
Үрлэн мөндөр шиг бас
Өглөөний нар шиг гэрэлтээд л


22:51 - 2011-10-04 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Гивлүүр

Бичсэн: ulaankaa
Хав халуун хүлээлт
 Хав халуунаараа
Сэтгэлд үргэлж оршдог
          Хүв хүйтэн ихэмсэглэл
          Хүв хүйтнээрээ
          Нүдэнд чинь үргэлж тодордог
Хав хар инээмсэглэл
Тас хараараа 
Миний өмнө инээдэг
     Бүх зүйл шударга бус
     Бүх зүйл худлаагаараа
     Бүгдээрээ тэгээд 
     Үл үзэгдэгч гивлүүртэй

13:33 - 2011-10-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сонголт мэргэн байг

Бичсэн: ulaankaa

 

Уйлж ирсэн хорвоогоос

Дуулж буцахын тулд

Урдуур урсах замаар

Хоёр хөллөн алхаж

Давж гишгэчихэлгүй тогтоод

Дагаж гүйлгүй бодоод

Эргээд бас уначихалгүй

Энэ л янзаар зогсоно

Зөвийг нь би мэдэхгүй ээ

Зөвхөн  сонголт мэргэн байг       


11:57 - 2011-10-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэр нэгэн төрх

Бичсэн: ulaankaa

Тэр нэгэн төрх

Санах бүрт

Хайртай юм шиг санагддаг

Хөөрхөн

Дурлахаас өөр аргагүй

Тэр нэгэн төрх

          Ерөөсөө

          Бодохгүй байхыг хүснэ

Хаяа ганцаардсан үед

Зүрхэнд харвах

Тэр нэгэн төрх

          Харвах бүртээ

          Сэтгэлийг онож өвтгөнө

Хүнийх байсанд нь

Харамсахаас өөр аргагүй

Тэр нэгэн төрх

          Хэзээ ч учирах

          Ирээдүйгүй

          Сайхан дэндүү сайхан

Тэр нэгэн төрх чамайг

Санах тоолонд хайрлан

Дахин дахин дурлана


...

11:53 - 2011-10-01 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Эвдэрхий эрх чөлөө

Бичсэн: ulaankaa

Эрвээхэй шиг хөөрхөд охид

Их хотын алаг гудамжаар

Эрээ цээргүй шуугилдан найгаж

Эрээн мяраан олон хаягнаас

Шар айрагны мухлагыг

Түвэггүй олон шургана

Эвдэрхий  эрх чөлөө тэднээс ханхална

Эцэг нь халуун алгандаа

Хайраа зангидаж чимээгүй хүлээнэ

Ээж  нь халуун элгэндээ

Хоолоо тэврэн сэрүүн хүлээнэ

Үр нь тэнд үсээ эргүүлж

Үл таних үхээнц эрийн өмхий үгэнд эрхлэн

Үүлэн чөлөөний нараар жаргал хийн аальгүйтнэ

Эмгэнэл тэднээс ханхална

Атга будаанаас зүүн дээр тогтсон хувь заяаг

Авралгүйгээр мэсний ирэнд тохно

Ачит эхийн эрхээ устгасан хөөрхийллөө

Амьдралын зөв алхамд тооцно

Арчаагүй үйлдэл хаалганы цаана чарлаж

Ама...

11:50 - 2011-10-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сэрэх юмсан

Бичсэн: ulaankaa

Хад, Ус, Сүүдэр

Хар дарсан зүүд

          Өглөө нарны тоос

          Дахиад хар дарсан зүүд

Бүгчим, Дуу чимээ

Үргэлжлэх хар дарсан зүүд

          Хүйтэн, Уур, Санаа алдалт

          Өнөөх л хар дарсан зүүд

Үргэлжлэн үргэлжлэх

Хар дарсан зүүд шиг амьдрал

Унтаж нэг сайхан

Сэрэх юмсан


11:48 - 2011-10-01 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Зүүдэндээ би аавтайгаа болздог

Бичсэн: ulaankaa


Зүүдэндээ би 

Бурхантай болздог

Зүрхэн дээрээ түүнээр

Аавыхаа инээмсэглэлийг шивүүлсэн

          Сэтгэл хүслээ

 Харц дүүрэн хундгалсан

          Сэрээж болохгүй гэж шивнээд

          Би түүнтэй тулгасан

Бид хоёрын хундаганы

Хав халуун харшилтаас

Бундан бус хэлбэртэй

Хайрын зүрх цалгилсан

          Зүрхэлж сэрэхийг хүсэхгүй би

          Зөндөө их уйлахад минь тэр

          Зөөлхөн гэгч нь нулимасыг минь шимээд

          Үүрд над шиг битгий унт сэр гэж аргадсан

 Зүүдэндээ би аавтайгаа болздог

Зүрх сэтгэл минь энэ л үед цохилдог


...

11:36 - 2011-10-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Аргамжаад аргамжаад дийлээгүй ээ

Бичсэн: ulaankaa


     
     Ахиад л нэг намар дэлхийд, эргэх амьдралд минь  айлчлан ирвээ. Намар гэдэг улиралд би цаг хугацаанд хөтлүүлэн хүрэлцэн ирж байгаа ч юм шиг, аль эсвэл цаг хугацаа намрыг жолоодсоор над дээр ирсэн ч юм шиг. Би яаж дутхав гэсэн шиг олон өнгөтэй, янз янзын ааш аягтай бодлууд ч бас эргэлдэнэ.

Өнгөрсөн үеийн бодол:

Би бодох дуртай. Гэхдээ өнгөрсөн үеэ, болоод өнгөрсөн явдлаа, бас ирээдүйгээ мөрөөдөн бодох дуртай. Ойрын үед эмээтэйгээ өнгөрүүлсэн бага нас, энхэрхэн үе минь илүү ихээр бодогдох боллоо. Аргагүй дээ хамгийн тайван амгалан,  амьдралтай танилцаж байсан ангаахай үеээ эмээгийнхээ д...

11:31 - 2011-10-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сүүлчийн удаа юм шиг

Бичсэн: ulaankaa

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг харж

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг тусалж

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг үнсэж

Өдөр бүхэн

Сүүлчийн удаа юм шиг инээмсэглэж

Өдөр бүхэн

Амьд байх юм шиг хайрлаж

Өдөр бүрэн

Маргааш үхэх юм шиг амьдрахсан


00:54 - 2011-10-01

Хүний ертөнцийг дурандахсан

Бичсэн: ulaankaa


Ариун хэвлийд тань

Эргээд нэг бүрэлдэхсэн

Аавыхаа бас таныхаа

Амгалан дуу хоолойг сонсохсон

          Уураг ханхлах энгэр өөд тань

          Баяр түгээн тийрэхсэн

          Ураг нэгэн амь хэвээр

          Нам намуухан нойрсохсон

Ижий хайр таны

Судасны цохилтонд бүжихсэн

Эцэг бурхан таны

Зүрх сэтгэлээр амьсгалахсан

          Ариун бүлээхэн орчилд

          Цэв цэнхрээрээ тоглохсон

          Аав ээжийхээ хайраар

          Өөртөө өлгий эсгэхсэн

Хэнч мэдрээгүй

Халуун тэр оршилоос

Хэрмэн цавтай

Хүний ертөнцийг дурандахсан

           Хөөрөн баясан чих тавих

          Ах эгчийхээ хүлээлтийг

          Хүрч очиж болохгү...

00:54 - 2011-10-01

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil