life is forever

Хэврэг нэгэн сэтгэлтэй л хоцорлоо

Бичсэн: ulaankaa
Зүрх сэтгэлээрээ биш
Харцаараа амьдарч үзэхсэн
Зөрж өнгөрөх харц бүхнээр гоёхсон
Хэний ч шуналын өмнө
Хүслээ нууж шалигтахсан
Хэтэрхий үнэнч амьдарсаар байгаад
Хэврэг нэгэн зүрхтэй л хоцорлоо

20:51 - 2011-09-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Аз жаргал хаалга тогшино

Бичсэн: ulaankaa
 Түг түг...тог тог...Байж байгаараа зүрх цохилсон уу эсвэл зүрхний хаалгыг хэн нэгэн тогшив уу?
     Гудамжаар би арван тавны сар шиг л амгалан хийгээд гэрэлтэн алхана. Зөрж өнгөрсөн хүн ярвайж надруу харсан ч инээд хүрээд л. Амьдрах сайхан юм аа. Алган дээр баяр хөөр асгараад л.      
     Хүн болж төрөх бүр ч гайхамшиг юм аа. Хэрэгтэй хэрэггүй хамаагүй элдэв зүйл эвлүүлж бодоод л. Инээж бас уйлаад л. Хайрлаж, хайрлуулж дурлаад л. Эмэгтэй хүн болж төрөх бүүүүүүүүүр ч гайхамшигтай юм гээч. Ээж шигээ сайхан ээж болно гэж бодхоор л аазгай төрөөд л. Ирээдүйгээ мөрөөдөөл. Эхлэх гэж л байгаа юм шиг ...

16:49 - 2011-09-26

Нуугаад яах вэ би бүлэмцүү байна

Бичсэн: ulaankaa

     Нуугаад яах вэ яг одоо би бүлэмцүү байна. Нулимсаа хүртэл нуусаар байтал залхаж гүйцлээ. Балиар согтуу үг гээд уншихгүй орхино уу согтуу хүн сохор ухаантай гээд уншина уу хамаа алга би зүгээр л хүссэнээ бичмээр байна. Ямартаа ч би өөрөө согтуу хүний үг ямар нэгэн хачиргүй шалдан үнэн байдаг гэдгийг ойлгодогтоо баярламаар ч юм шиг. Согтлоо гээд утсаа шүүрч хэн нэгэнрүү  санаа алдан залгахгүй, Өчигдөр би яасан гэж хэн нэгнээс сохор асуулт асуухгүй ухаанаа аргамжихтайгаа л байна.
     Толгойн дотор түймэр асаад сэтгэлийн гүнд үер буугаад. Яагаад байгаа юм бүү мэд ээ. Яг зүрхний минь шархираа ...

00:12 - 2011-09-26 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Саарал амьсгал

Бичсэн: ulaankaa

Үнсэн саарал амьсгалых нь цаана
Мөрөөдөл нурж байсан
Өнөөдөр л хурдхан амжиж
Дөнгө цоожийг нь ав
     Дэнлүү зүүсэн нүднийх нь цаана
     Дурсамж сэдэрч байсан
     Орой болохоос урьтаж
     Бодлыг нь хүлээд орхи
Ув улаан шуналых нь цаана
Гутрал дэлбээлж байсан
Ууж жаргахаас нь өмнө
Зүрхийг нь сугалаад өг
     Дахиж санахгүй болтол нь
     Архийг нь согтоох юмсан

...

14:59 - 2011-09-25

Үзэг минь уйлж байна

Бичсэн: ulaankaa
Үзэг минь
Бэхээрээ уйлж байна
     Үнэнээ нуугаагүйн чинь төлөө
     Баярлан уйлав
     Үргэлж хайр гуйлгачилсаны чинь төлөө
     Анх удаагаа тайвшран уйлав
Үзэг минь бэхээрээ
Би чамд хайртай гэж уйлж байна


14:59 - 2011-09-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хайр чинь ямар үнэн гээч

Бичсэн: ulaankaa
Үнэр чинь ямар гээч
Яг л анхны бороо шиг
Үгүйлхээрээ би 
Учиргүй үгүйлдэг
     Халамж чинь ямар гээч
     Яг л анхны яргуй шиг
     Санахаараа би 
     Бэтгэртлээ санадаг
Үнсэлт чинь ямар гээч
Яг л анхны цасны ширхэг шиг
Хүсэхээрээ би
Өөрийгөө мартан хүсдэг
     Дурлал чинь ямар гээч
     Яг л анхны үнсэлт шиг
     Дурсахаараа би 
     Зүрхээ тасчин дурсдаг
Үг чинь ямар уярмаар гээч
Яг л үүрдийн хайр шиг
Сонсхоороо би 
Согтотлоо сонсдог
     Хүсэх чинь ямар атаархмаар гээч
     Яг л мансууруулах бодис шиг
     Хүсэхээрээ би 
     Сэтгэлээ хууран хүсдэг
Хайр чинь ямар үнэн гээч
Яг үхэх төрөх шиг
Хайрлахаараа би 
Цусаа ур...

02:59 - 2011-09-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний өнөөдөр

Бичсэн: ulaankaa
     Шөнө болсон байгааг мэдэж байна л даа. Гэхдээ л үүрийн сэргэлэн болжмор шиг сэтгэл гэгэлзээд...Нөгөө Энхзул гавъяатын дуулдаг "Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг
 Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг... Нэг л тогтворгүй байх чинь"...да да да гэдэг шиг л байна. Ингэхэд өнөөдөр ямар ч урт өдөр байв даа. Юу юу ч болоод өнөгвөр бүү мэд. Үүрээр таван цагт босоод усанд орж байснаа, долоон цагт автобусанд суугаад явж байснаа, есөн цагт ёслолын жагсаалд оролцоод явж байснаа л сайн санаж байна.
     За тэгээд л арван нэгэн цаг гучин минутад өдрийн хоолоо идэх гээд хэсэг нөхдийн хамт зоогийн газар су...

00:56 - 2011-09-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ах эгч нараа "шүүхийн танхимд уулзая"

Бичсэн: ulaankaa
    
      Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. Би хамгийн дотны хүмүүсдээ нилээд их гомдолтой байдгаа гэнэт нэхэн санаад. Тэгээд ойрын хугацаанд уулзаж гомдлоо тайлах гэж бодсон авч тэр хүмүүсээсээ асар хол зайд байгаа учир гомдолоо тайлах нэгэн мэдэгдэл хүргүүлж байна. Энэхүү мэдэгдэлийг хүлээн авах ёстой тэдгээр хүмүүс бол миний хоёр ах мөн нэг эгч нар юм.
     Тэд миний асран хамгаалагч болох аав ээжийг байхгүй хойгуур бүлэглэн насанд хүрээгүй хүүдийг гэмт хэрэгт уруу татан чихэр хулгай хийдэг байсан хийгээд учир мэдэхгүй мөн чихрэнд дуртай сул талыг маань овжиноор ашиглан миний гараар могой бариул...

01:55 - 2011-09-22 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Өөрийгөө мартсан өнөөдөр

Бичсэн: ulaankaa

Үргэн үсчих шувуудын

Далавчны шуугианд согтоод

Урсан өнгөрөх усны

Нялуун үнэрт дургүйцээд

          Чийгтэн өмхөрөх моддын

          Үхэх өнгөнд баясаад

Чичрэн амьсгалах чиний

Хүсэл тачаалд уусаад

          Өөрийгөө мартсан өнөөдрийн

          Хором бүрт жаргал амтлаад

Үргэлжлүүлэн дахиад л

Мансуурахыг хамгаас илүү хүснэм


01:33 - 2011-09-22

Санаа алдаж ч амжилгүй

Бичсэн: ulaankaa


Шархирч шархирч салхи
Сая арайхын сэрчигнэхэд
Салж чадахгүй
Мододдоо хоргодсон навчис
Санаа алдаж ч амжилгүй
Миний өмнө уналаа



01:01 - 2011-09-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil