life is forever

Сүнснүүдийн тоглоом

Бичсэн: ulaankaa


Эрт урьдын цаг мэт

Эмгэн өвгөний нас шиг

Айл гэрийн явган хэрүүл адил

Аж төрдөг домог гэлтэй

Амьдрал гэдэг тоглоом байдаг

Тэр тоглоомоор сүнснүүд тоглодог

Тэмтэрч хүйсээ үзээд л

Тоглож эхэлдэг

Эр эмээрээ хослон тоглодог

Эзэмшил хогшлоороо

Гэр барьж нааддаг

Задарч залхуурвал

Тоглоомоо нураачихдаг

Засаад эвлүүлэхээр

Эргээд сэргэдэг

Тэр сүнснүүд амьдрал гэдэг

Тийм нэгэн дуусдаггүй тоглоомоор

Юу ч бодолгүй

Нүдээ аньсаар

Юу юугүй

Хөхрөлдөн нааддаг

Хүн гэдэг зөөлөн тоглоомоо

Хөсөр хаясан ч тэд тоодоггүй

Хадан хясаа шиг

Хогийн савруугаа

Харах ч үгүй шидэж орхидог

Гэ...

00:42 - 2011-09-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амьдраагүй тэгээд яасан юм бэ?

Бичсэн: ulaankaa
      Үдэш нь урвайж унтсан ч бай хамаагүй өглөө бүр би ув улаан анхны нарыг хардаг.  Энэ амьдраагүй биш яасан хэрэг вэ?
     Хязгааргүй мэт үргэлжилэх амьдралын өч төчнөөн жил амьдарч амжаагүй ч уйлж инээж хорин хэдэн жил атгахан ч атугай хэмжээний зайд мөр минь үлдсэн л байгаа. Энэ бас л амьдрал биш үү.
     Өнөөдөр хүний дээдтэй тааралдаад маргааш адгийн муу санаатантай, бүр нөхөрлөтлөө тийм санаа сохортой явж үзлээ. Алдаа оноо нь зэрэгцээ л биз. Энэ бас л алаг амьдралын нэг мөн биш гэж үү.
     Дэггүй зангаар хүнд дурлаж дэрэн дороо зургийг нь хадгалдаг байсан хонгорхон насаа би аль хэдийн...

21:52 - 2011-09-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Захидал номер хязгааргүй

Бичсэн: ulaankaa
     
     Унтаж байгаа яг одоо та минь. Миний зүүдэнд ирж үсийг минь илбэдэг тэр л төрхөөрөө сайхан гэгч нь нойрсож байгаа. Магадгүй та минь одоо намайг зүүдэлж байгаа даа. Санаж байна уу ээжээ. Би жаахан байхдаа таныхаа гэдсэн дээр хөлөө тавьж унтдаг байсныг. Бас шөнө хар дарж зүүдлэхээрээ л аав ээж би айгаад байна гэж уйлан дуугараад та хоёрынхоо дунд ороод л нам унтчихдаг байсан. Заримдаа орноосоо унчихаад л бас л айгаад байна гээд, аав та хоёрын аль нэг нь ирж автал босохгүй уйлаад л хэвтээд байдаг тийм инээдтэй охин байж билээ.
     Одоо би энд хаяа хар дарж зүүдлэхээрээ таны өвөрийг бодо...

01:09 - 2011-09-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Түлхүүрийн чимээ

Бичсэн: ulaankaa

        Түлхүүрийн чимээ шажигнаж

Гэрийн хаалга хяхтналаа

Хөлийн чимээ тог тог

Хувцасны өлгүүр шиг шаг

Хэсэг зуур нам гүм

Гэрийн шаахай чат пат

                   Унтраалга чаг

                   Угаалгын өрөө

                   Усны шоржигноон

          Дахиад л нам гүм

Даамай их удлаа

                   Буйдан шажигнаж

                   Телевизор аслаа

                   Бугуйн цаг чаг чаг

                   Бундан зүрх

                   Түг түг

Хурдан боловч

Бүр ч их удлаа

Хивсэн дээр чирэх    

Хөлийн чимээ ойртлоо

                   Өөрөө би

Амьсгалахаа мартлаа

                   Өрөөний хаалга

 ...

00:35 - 2011-09-20

Бурхан гуйлгачин

Бичсэн: ulaankaa
Бурхнаас би олон юм гуйсан
Будагтай будаггүй хүслээ зөндөө хэлсэн
Буян үйлдэж сар жилээр итгэсэн
Буцааж тэр надад юу хайрлаав бүү мэд ээ
     Бурхан надаас олон зүйлийг булаасан
     Бурхнаас илүү хайртай болохоор аавыг минь булаасан
     Бусдад ер халдаадаггүй болохоор хүслийг минь булаасан
     Бурхан тэгэхээр надаас илүү цадиггүй гуйлгачин юм бил ээ

...

00:30 - 2011-09-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би гуйлгачин

Бичсэн: ulaankaa

Чамаас холдсон

Тэр л мөчид

Би уйтгарт живсэн

Чанад зүрхний минь

Лаа бөхсөн

Сэтгэл минь

Хоосрон ганцаардаж

Сэг зэм шиг

Бие минь эзгүйрч

Би тэр чигээрээ

Гуйлгачин болсон


00:20 - 2011-09-20

Диваажингаас оддыг тоолж суугаа

Бичсэн: ulaankaa

         Сэтгэлийн үг

Хөөрхий дөө намайг боож авсан

Хөгшин ээжийн минь тэнхээ муудлаа гэнэ

Тэнхлүүн насанд нь хэлж үзээгүй хайраа

Тэнгэрт харавхаас нь өмнө сэтгэлээсээ ганц урсгая даа

Хүүхэд насны минь тоомогүйн гэрч

Хөрвүү насны минь амьдралын багш

Өрнөх амьдралын минь халуун илч

Өтлөх насны минь мөнхийн наран

Улаан нялцгай биеийг минь анх тоссон халуун гар

Уруу хатуу газрыг гараар тулуулаагүй сургаалтан

Уйлж эрхэлж зовооход чихрээр хуураагүй ачтан

Уруул цорвойлгон гомхорход шилбүүрээр хүмүүжүүлээгүй

                                                                                           ухаантан

   ...

00:09 - 2011-09-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хувиа хичээгч

Бичсэн: ulaankaa

Би хайрлуулах дуртай

Гэхдээ хайрлахаас айдаг

Би дурлах дуртай

Гэхдээ итгэхээс айдаг

Би инээх дуртай

Гэхдээ уйлхаас айдаг

Би шоглох дуртай

Гэхдээ ичхээс айдаг

Би эрхлэх дуртай

Гэхдээ ганцаардхаас айдаг

Ингэж бодхоор би

хамгийн өрөвдөлтэй амьтан

Эргэлт буцалтгүй

Зөвхөн хувиа хичээгч

 

                2009.10.19     00-27 цагт


23:46 - 2011-09-19 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Зүгээр л зүрх минь сохорсон

Бичсэн: ulaankaa
Гэрлийн худаар шудраад өнгөрөх энэхэн хоромд би ямар ихийг бодов оо. Чи бас миний зүрх сэтгэлийн хооронд ийм жаахан дурсамж байна гэж үү. Мартаагүй л бол би бүгдийг нь яг л киноны кадр шиг санаад өнгөрлөө. Юу гээч нь болоод байна аа. Хамтдаа байсан цаг мөч бүр цагны сэрүүлэг шиг л сэтгэлд минь оршичихоо юу. За даа мэдэхгүй юм даа. Холдож бас мартахын зөн ч байж болох юм. Хүсээгүй биш зөндөө хүссэн. Дэргэд байхад нь мартахгүй гэж өөртөө амлачихаад жаахан л холдхоороо мартаж чадна гэж өөртөө тангараглахын. Энэ ямар учиртай сэтгэл гээч вэ. Хүсэл хясал хоёр нь нэгдчихээд...Хэзээ ч чамтай харц мөрг...

16:20 - 2011-09-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Түүнд цаг хугацаа гэж үгүй

Бичсэн: ulaankaa
Намайг үүсэхэд хамт эхэлсэн
Намайг үгүйрэхэд хамт дуусах
Тэр миний цаг хугацаа
Түүнд цаг хугацаа гэж үгүй

00:13 - 2011-09-15

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil