| life is forever |
2011-04-18 00:11'
Санаашрал ядам хуруунд минь
Хуримын бөгж зүүлгэлээ Гуниг ягаан харцыг минь Хуримын гивлүүрээр хаалаа Хүлээлт өргөн мөрөнд минь Хуримын даашинз нөмөргөлөө Ганцаардалтайгаа сугадалцаад Хуримын ордонруу хөвлөө би Бидний хурим нэг ч Зочингүй Миний сэтгэл гялтайх ч Ихэмсэглэлгүй Уйтгараас минь зугтаад Тэр бөгжөө өгөлгүй зугтчихлаа Чамаас хэтэрвэл ертөнц намайг даахгүй Чимээ гаргалгүй иргээд ир ганцаардал минь Зүгээр л хоёулаа сүй тавъя ... 00:13 - 2011-09-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДутаад байна
Гадаа нар гарахад
Гэрт сар тусахад Ганцхан зүйл дутаад байна Зөөлөн бороо шивэрхэд Зүгээр л инээхэд хүртэл Зөвхөн нэг л зүйл дутаад байх юм Эд хөрөнгө Эрх мэдэл Эр нөхөр Аль нь ч биш Энгийн биш ээ Их зүйл Эцгийн минь үнэр л дутаад байна 00:13 - 2011-09-15Ув улаанУв улаан нартай Уралдах гэж Цэв цэнхэр бороотой Болзох гэж Сав саарал салхитай Сөргөлдөх гэж Шав шаргал цастай Чалчих гэж Яв ягаан сартай Янаглах гэж Цав цагаахан дэлхийд Ирсэн юм аа би 00:13 - 2011-09-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭнэ бол миний эргэлзээгүй нэгэн тусгаар тогтнол
Зүрхэнд минь баяр жаргалаас өөр юу ч үл хурна. Цэв цэнхэр ав ариун ертөнц дээр шив шинэхэн, цэв цэнгэг сэтгэлтэй анх удаагаа бууж байгаа мэт. Нарны туяа тусахгүй байлаа ч, намайг хүмүүс муулж байлаа ч би инээмсэглэн урагш тэмүүлсээр.Яагаад гэвэл би өнөөдөр инээж өглөөг угтсан. Бас өнөөдрөөрөө гэдсээ тэжээн амьдарч байгаа учираас тэр. Уржигдар би уйлж, өчигдөр бүр үхмээр ч санагдаж байсан. Харин өнөөдөр мартсан. Яахав нэг гүнзгий гүн тас хар сорви үлдээ л биз. Өөрөө өөрийгөө уйтгарруу чангаахаа болъё. Өнөөдөр яг одоо би түүнийг бүр арилгачихая. Зүрх сэтгэлээ өөдрөг байлгая.
Би мөрөөдн... 23:58 - 2011-09-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихИхэс нь аягүй муухай, иргэд нь аймаар тэнэг, Эцэст нь сонголт үгүй...
"Нэг, хоёр, гурав, арван ес, хорин дөрөв, гучин долоо, далан нэг, нэг зуун арван нэг... за за барагцаагаар нэг зуун тавиад хүн миний өмнө байна. За яахав цаг эрт байна. Орой банк хаахаас нь өмнө авч амжих байх" гэж бодон өглөөний есөн цагт цэрэг татлагад орох гэж байгаа юм шиг төрийн хишиг хүртэхээрзогсож байгаа миньэнэ. Иргэн бүрт тэгш эрхтэйгээр олгож байгаа хорин нэгэн мянган төгрөгийг өгч эхлэсэнээс нь хойш авч үзээгүй учир анх удаагаа бас тэгээд за байз бараг хоёр зуугаад мянган төгрөг авах юм даг уу даа гэж бодон уур бухимдал багатай зогсож байв. Нээх баяндаа өдий найман сар хүртэл нэ...
13:07 - 2011-09-13 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих"Ханаж цадахаа үл мэдэн чамайгаа би амтална"
Болзоо-
Хайрт минь би чамайгаа ямар их санаа вэ. Өчигдөрхөн уулзсан мөртлөө сар жилээр хол байсан юм шиг л ингэж бэтгэрэх гэж. Чи минь ямар ч их тунгалагхан юм бэ дээ. Судас цусаар минь гүйж эд эс бүхэнтэй минь нэгдэн нийлж надтай нэг л хүн мэт болдог чамайгаа би хайрлахаас өөр яах ч билээ. Чамтайгаа хамт байхад би хамгийн баян, хамгийн эрэлхэг, хамгийн томоогүй бас хамгийн сайхан нь гэдгээ мэдэрдэг. Чамайгаа амтлах бүртээ би ханаж цадхаа хэзээ ч мэдэрч байгаагүй. Дахин дахин шунан дурладаг чамдаа би. Чинийхээ төлөө би юугаа ч хайрлахгүй ээ. Чи минь л миний нэг хэсэг байж байвал би бүхнээс жарг... 11:24 - 2011-09-13 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихНүцгэн
Үргэлж уйлагнан
Үүл манангаар цэлхэрэх Тэнгэр чи нүцгэн байна Үргэлж инээмсэглэн Үг гуйн царайчлах Сэтгэл чи нүцгэн байна Үргэлж соронздон Гаж хүслээр мансуурах Зүүд чи нүцгэн байна Үргэлж хайрлан Уйтгараар нөмрөг нэхэх Зүрх чи нүцгэн байна Үргэлж харах авч Нүгэлийг ялгадаггүй Нүд чи нүцгэн харалган байна Үргэлж шархиран Шүлэг болон төрөх Бодол чи бүгдийн өмнө нүв нүцгэн байна ... 11:06 - 2011-09-13 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихНавчны шивнээУлаан шар навч Унаж хатхаасаа өмнө Амжиж ганцхан үгийг Аяархан мөртлөө инээж надад хэлсэн Оршуулгаруугаа хийссэн тэр навч Орчлонд чиний амьдрал он жилээр хэмжигддэгт Атаархаж байна гэж халагласан 02:18 - 2011-09-13 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихЦантсан...
Цантсан амьсгалын минь цаанаас
Норсон зүрх галзууран бүжиглэхэд Улангассан сэтгэл хорьж саатуулсангүй Хугарсан үснээс мөрөөдөл тасдан хөгжимдлөө Гэссэн амьсгалын минь цаанаас Гэгээн өнгөтэй шунал шивэрвээ 23:53 - 2011-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэлээгүй
Чамд хэлээгүй тэр үгийг
Өөр нэгэнд хэлэхгүйн тулд Чамд би итгэсэн Надад хэлээгүй тэр үгийг Өөр нэгэнд хэлэхийг чинь сонсохгүйн тулд Чамаас би явсан Чамаас сонсоогүй тэр үгийг Өөр нэгнээс сонсохын тулд Чамайг би мартсан 23:53 - 2011-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |