life is forever

Бичсэн: ulaankaa
Дарлагдсан сэтгэл дээрээ
Давс цацлаа
Дайр болон хэн нэгний
Атаархал тэндээс урслаа
           Ууц даган асгарсан
           Ув улаан үснээсээ
            Үзэн ядалтыг
            Би өөрөө шүүрдлээ
Үгээгүй хулчгар нэгний
Доройтол тэндээс
Үнс болон зунгаарлаа

23:53 - 2011-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чиний зүрхнээс бусад нь

Бичсэн: ulaankaa
 Ширүүн бороон дундуур

Чиний зүрхийг гартаа атгаад

Чив чимээгүй бас догдлонгуй

Чичирсэн гайхшралтай хэсэг алхсан

Тэр бороон дусал

Яг чиний дурлал шиг

Тэр тэнгэрийн дуу

Яг чиний инээмсэглэл шиг

Тэр аянга цахилгаан

Яг чиний харц шиг

Тэр дараах солонго нь

Яг чиний амлалт шиг

Алгаа алгуурхан нээлээ

Атгахан зүрх чинь

Арилж одлоо хаа нэгтээ

Цээжин тушаа халуу дүүглээ

Чиний мартаж орхисон хайр

Чихэнд минь би энд байна гэж шивнэлээ

Ширүүн бороо зогссон тэгээд л

Чиний зүрхнээс бусад нь

Ерөөсөө нороогүй байсан

...

21:49 - 2011-09-07 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Удамшлын “цоорхой”

Бичсэн: ulaankaa

''Эх орон минь харийн эзэмшилд орж хаашдаа мөхөх нь. Идэр чийрэг эрчүүд маань солонгосын боол боллоо.  Агуу Чингис хааны цус Өвөр монголд уусаад бузартаж гүйцэх нь. Үмхий хятадуудад идэгдээд үндэсний аюулгүй байдал алдагдлаа. Эдийн засгийн хомсдолтой, хормойн донтой охид хүүхнүүд эрээний янхны газрыг дүүргэлээ. Мөнгөний шуналтай амар хялбар амьдрахыг мөрөөдөгч бүсгүйчүүд нь хангүг өвөгчүүлтэй суугаад талийлаа. Арай дөнгүүр нэг нь европруу хошуураад, тэндээ суурьшин монголоо мартан хадагдлаа''...гэх мэт. Бөөн уур хилэн хаа сайгүй цуурайтна. Пөөх ямар аймаар олон асуудал вэ? Үндсэрхэг үзэл хан...

15:01 - 2011-09-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Эрэлхэг, эзэрхэг тэр эрийг хайрлахаас аргагүй

Бичсэн: ulaankaa

Хэзээ ч өөрчлөгддөггүй түүх гэж байхад хэзээ ч уйдамгүй мөн хэзээ ч хуучиршгүй кино гэж байна аа. “Эр зоригийн дууль” /Legends of the Fall/ энэ ёстой гайхамшигт кино.

Анх АНУ-д 1995 оны нэгдүгээр сарын 13-нд дэлгэцэнд гарсан эмгэнэлт уянгын уг киног өдийг хүртэл үзээд л баймаар үнэхээр гайхамштай. Гол дүрүүдэд Брэд Питт, Энтони Хопкинс, Эйдан Куинн, Джулия Ормонд, Генри Томас, Карина Ломбард, Гордон Тутусис, Кристина Пиклс, Танту Кардинал нар тогложээ.

Эрчүүдийн дурламтгай зан, эмэгтэй хүний жолоогүй сэтгэлийг жаргал хийгээд нулимсаар хачирлан дэндүү гэмээр гэхдээ үгээр хэлэхийн аргагүй олон э...

14:55 - 2011-09-07 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Харалган тэнэг айдас нөмөрчихөөд...

Бичсэн: ulaankaa

          Ямар нэг гоё салахын аргагүй дуу сонсоод уяраад догдлоод сэтгэл хөдөлсөн үедээ энэ дууг хэрвээ сонсолгүй өнгөрсөн бол яах байсан бол гэж боддог. Тэгээд дахиад сонсохгүй бол амьдарч чадахгүй мэт санагддаг. Бас зүрх баясгасан энэ нэгэн үйл явдалтай би учраагүй бол гэж бодохыг ч хүсдэггүй. Хэн нэгэн намайг хайрлаасай гэж хүсдэг мөртлөө түүнд юу өгч чадах вэ гэж бодож ч үзээгүй. Харин би өөрөө хэн нэгнийг хайрлахгүй байх вий гэдгээс айж байна. Түүгээр ч зогсохгүй хэзээ ч хүнд итгэж чадахгүй биш, итгэж зүрхлэхгүй тийм хулчгар эмгэнэлтэй болох вий гэхээс үхтэлээ айдаг. Автобусны кондуктор ...

14:36 - 2011-09-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Шоогоор мэргэлээрэй

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Энэ мэргэний аргачлал маш энгийн. Хоёр ширхэг шоо аваад хая. Дараа нь гарсан тоог тохирох хувилбартай нь харьцуулан тайлбарла.

2 /1+1/
Хайр дурлал, гэр бүлийн амьдралд аз авчирна. Санхүүгийн хувьд амжилт гаргана. амьдралд үүнээс илүү хүсээд байх зүйл байдаг гэж үү.

3 /1+2/
Эмэгтэйчүүдэд мөнгө хөрөнгө харсан гэрлэлт, эрчүүдэд мөнгөөр худалдан авч болох зугаа цэнгэлийг илэрхийлнэ. Гэр орноосоо удаан хугацаанд холдох холын аяллаас татгалзахыг хичээ.

4 /1+3/
Бүх зүйл тааламжгүй уур амьсгалтай байна. Та шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эсвэл итгэж найддаг хүмүүстэйгээ томоохон зөрчилд орох маг...

14:08 - 2011-09-07

Өчигдөр яваад, буцаж ирэхийн хооронд...

Бичсэн: ulaankaa
     Өмнөд зүгээс өөрийн өсөж төрсөн газартаа очих гэж өдөр шөнийг цаг минуттай нь тоолон хүлээсээр галт тэргэнд суулаа.  Хитэвч нимгэн оюутан би бээр онгоцоор нисэе гэж бодёон ч үгүй. Гэр бүл найз нөхөддөө зориулж авсан жаахан бэлэг сэлтээ өөрийн хэдэн хувцастайгаа хамт түнтийлгэн хийсэн чемодамаа чирч, замын хүнс болох хэдэн бэлэн гоймон чихсэн үүргэвчээ үүрсээр галт тэрэгнээс галт тэргэнд, галт тэрэгнээс таксинд, таксинаас дахиад л галт тэргэнд дамжин гурван өдрийн турш явсаар арай гэж Улаанбаатар хотод өглөөний арван нэгэн цагт хүрч ирлээ.
     Цаг агаар эрс хүйтэн, зун атлаа л хаврын сүүл...

16:55 - 2011-09-06 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Нэг л өглөө...

Бичсэн: ulaankaa
Энэ өглөө сэрсэн чинь амьсгалахад нэг л сайхан болчихож. цээжин дотор давчдан байсан зүрх минь торноосоо алдуурсан шувуу шиг л баяр хөөрөөр дүүрэн үсчин байх юм. Сэтгэлээ сэрээлгүйгээр зүрхнийхээ заасан зүг гэтэн алхлаа. Тув тунгалаг...Тиймээ бүх зүйл тув тунгалаг. Яг л өчигдөр орой миний дээрээс шүршүүрийн ус шиг асгарсан бороо шиг. Нээрээ өчигдөр үдшийн тэр бороо ямар бүлээхэн байсан гээч. Тэгсэн мөртлөө маш их ширүүн.  Далайн ус шиг мэлийсэн тэр бороон гол дундуур туучин гүйх минь амьдралын  аз жаргалтай нэгэн хэсэг яалт ч үгүй мөн байсан.  Тэр ширүүн бороонд нүдүүлээд л бүлээхэн усыг нь ту...

11:07 - 2011-09-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Бүгчим

Бичсэн: ulaankaa
Тэнгэр өөд харж түүний гайхамшигт өнгүүдийг имрэх гэтэл өөдөөс саарал бас бүгчим угтлаа. Амьсгаагаа өөртөө хадгаллаа. Харин харцаа зүрхэндээ нуучихлаа. Хэзээ ч юм бэ мэдээж дахин тэр улаан тэнгэрийн шүр сувдаар дарс нэрж ууна. Хүн бүхэн миний сэтгэлээс тэр улаан дарсыг амтлах тэр агшинд би өнөөдрийн бүгчмийг эргэн санана. Саарал надаас юу ч үл хүртэж зүрхэлнэ. Учир нь сэтгэл минь улбар шар далайн дунд үдшийн сартай болзож байгаа учираас тэр. Үзэсгэлэнт өнгө будгаараа ихэмсэг миний өмнө зам бариж өгнө гэж амласаны чинь хариуд тэнгэр чамдаа би бороон дуслаар гүүр урлаж өгнө өө. Маргааш уулзая би...

22:32 - 2011-09-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өнөөдөр

Бичсэн: ulaankaa
Би явлаа.Мэдээж буцаж ирнэ.

12:23 - 2011-08-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil