| life is forever |
Нэг л....Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр Нэлээд олон жил өнгөрчээ Нэг л биш, нэг л биш гэсээр Нэлээд олон нүгэл үйлджээ Нэг л өөр, нэг л өөр гэсээр Нэг мөсөн өөрчлөгдчихсөн байх юм Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр Нэг мөсөн би хоосорчихсон байх юм Нэг л хайр, нэг л хайр гэсээр Нэлээд олон шарх зүрхэнд минь үлдсэн байх юм Нэг л хүн, нэг л хүн гэсээр Нэг мэдэхэд л ганцаар явж байх юм 16:10 - 2010-06-08 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихГoo сайхны бvтээгдэхvvнvvд бvгд хортой-Гоо сайхны бvхий л бvтээгдэхvvн эрvvл мэндийг аажмаар хордуулдаг болохыг барууны эрдэмтэд тогтоосон гэнэ- Их Британи, Америкийн эрдэмтэд, орчин vеийн эмэгтэйчvvд олон төрлийн гоо сайхны бvтээгдэхvvн тогтмол хэрэглэснээрээ бие махбодио аажмаар хордуулан, мөхөлд хvргэж буйг анхааруулжээ. Гоо сайхны бvтээгдэхvvнд агуулагддаг элдэв химийн бодисууд бидний арьс, бие махбодид хуримтлагдсаар байдаг гэнэ. Бараг бvхий л төрлийн шампунь, vс хэлбэржvvлэгч бvтээгдэхvvнvvд, vсний будаг, биеийн шингэн саван, биеийн тос, vнэр дарагч, уруулын будаг, хумсны будаг зэрэг төрел бvрийн гоо сайхны бvтээгдэхv... 14:15 - 2010-06-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихЭмэгтэйчvvдийн насыг vнэрээр нь тодорхойлдогАль ч vеийн эмэгтэйчvvд насаа нууцлах хvсэлтэй байсан. Өнөө vед залуу насаа хэвээр хадгалахад гоо сайхны мэс засал, хөгшрөлтийн эсрэг тос зэргvvд тодорхой хэмжээгээр тус болох болсон. Гэвч залуухан харагдах хvсэлд эдгээр зvйлс хангалтгvй гэнэ. Учир нь эмэгтэйчvvдийн насыг vнэрээр нь тодорхойлох боломжтойг мэргэжилтнvvд судалгаагаар нотолжээ. Японы эрдэмтдийн гаргасан дvгнэлтээр, хvн хэдий чинээ ахимаг настай байна, төдий чинээ химийн бодисуудын нийлмэл vнэртдэг гэнэ. Учир нь нас ахих vйл явцтай холбоотойгоор арьсан дахь тосны хvчлийн бууралтын дvнд бие махбодь уг нийлмэлийг боловсруулж... 14:10 - 2010-06-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДурлал
Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг Догдлоод л, булиглаад л байдаг Дотор минь инээд буцлаад л Багтаж ядсан инээд нүүрэнд минь Бөөн баясал болон тодроход Бүхэлдээ хорвоо диваажин шиг Би яг л шувуу адил санагддаг Нүднээс нь дальдчин байж Нууж шивнэсэн ганцхан үг минь Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог Удаж удаж гурав болоод ирдэг Уйдаж суусан над дээр нисээд ирдэг Утгагүй догдлолд би дахиад л Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг ...23:07 - 2010-06-01 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихБороо ороосойБороо ороосой Бодлоо урстал норохсон Бүтэлгүйтлээ мартатлаа гүйхсэн Бор талын цэцэгсийг Бөхийтөл уйлахсан Бараантсан тэнгэрийн үүлсийг Бодолд дарагдтал санаа алдахсан Бороо ороосой Бөндийтөл даарсан болжморыг Болхи хуруугаараа илбэхсэн Бодлогогүй нисэх эрвээхэйг Багахан нөмөртөө хамгаалахсан Болор мөнгөн мичдийг Бүрсгэр цагаан сарыг Барих гэж дүүлэн баясахсан Бороо ороосой Нэвтэрсэн бүрээснээс үнэртэх Нойтон үнэрийг санагалзахсан Намуун талыг сэрээдэг Ниргээнт тэнгэрийг сонсохсон Намрын сэрүүн цаг шиг Намирч нэг бороо ороосой Намайг хаяад явсан түүнийгээ Навчис гуниглатал дурсахсан Номин хөх тэнгэрийг Навтас хийтэ... 22:43 - 2010-06-01 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихНамайг......гэлцдэгНамайг дурламтгай хүн гэлцдэг Дуу шүлэг, юунд ч бол уярч Дурлалын дарсыг хундага тавилгүй шимнэ Дэргэдээс одох залуусын араас Дүүрэн нулимстай үдэж хоцордог ч Дундарч, хоргоддоггүй энэхэн зүрхээ Дэндүү сайхан өөр нэгэнд зориулж чадна Дорнын саран шиг сайхан төрөөгүй ч Дурлаж, хайрлуулж, харамлаж явсан Дуу шиг хайртай олон учирсан, би азтай Энгэр задгайлж өвөрлүү чинь яарахгүй Эрхэлж, туньж жаахан залхаах л байх Их хайрыг минь даагаагүй хэнийг ч мартаад Эрэлд гарч чадна, би дурламтгай хүн Гэхдээ чи сайн сонсож бай Сонингийн хайчилбар үнсэж суухад чинь Согоо шиг залуустай б... 23:53 - 2010-05-28 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихЧиний тухайУйлахад чи нулимсыг минь арчаагүй Харин шалтгаан нь байсан Уурлахад чи намайг аргадаагүй Харин ч үл тоосон Учиргүй гунигтай өдрүүдийг минь гэрэлтүүлсээр ирсэн шигээ Уйтгар шаналалын далайд живүүлж хаяад орхиод одсон 23:50 - 2010-05-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЧамаас гуйяХайргүй гээд ганц л хэлээд өгөөч Хаанаас ч би тэр хайрыг хайхгүй ээ Нүдэнд чинь, инээмсэглэлд чинь Нуугдсан байх гэж би дахиж хайхгүй ээ 22:12 - 2010-05-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЭрчүүдэд зориулсан хэдэн rhymeНулимсыг чинь үзэж тэд ханахгүй Нуур тогтоосон ч санаа нь амрахгүй Тийм залуус байдаг юм охидоо Тэднээр зүгээр зугаацаж горьдоо Өвөртөө оруулах тэр өдрийг хүлээгээд Өдөр шөнөгүй чамруу холбогдоод Өөр нэгэнтэй хардаж жүжиглээд Өнөө маргаашдаа л тэд чамд сүжиглээд Чамайг өөрийн болгох гэж тэд магтана Өвөртөө оруулчихаад харин мартана Чамайг залгахад тэд сандраад таслана Өө, жаахан завгүй байлаа гээд бантана Зүгээр, тэд ийм байдаг юм Зовохгүйн тулд эртхэн дээрээ зайгаа барь Зоргоор нь тэдний тоглоом бололгүй хорь Тархи биш доодохдоо үргэлж захирагддаг Таарсан хэдэн моожуутай... 21:47 - 2010-05-28 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичихЧиний төлөөЧамайгаа алдахнээ гээд Цурхиран уйллаа Чамдаа үзүүлэхгүй гээд Нулимсаа нуулаа Дэргэд чинь байсан бол Дотогшоо залгих байсан Дэндүү асгарсан тэр нулимсыг Дэрээ норгож би тааваар нь орхисон Өчигдөрийн орсон тэр бороо шиг Өөдгүй ихээр мэгшлээ Өнөөдрийн байгаа энэ тэнгэр шиг Өчүүхэн ч наргүй байна энэ сэтгэл Чамайгаа дахиж харахгүйнэ гээд Гүнээр би санаа алдлаа Чамайгаа дахиж зовоохгүй гэсэндээ Бүгдийг би зүрхэндээ л хураалаа ... 21:44 - 2010-05-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |