| life is forever |
Өөр нэгэн бүсгүйг хайрлах зүрх чинь болъёЧи минь цангаж байна уу Тэгвэл би хоолойг чинь чийглэх дарс болъё Чи минь ядарч байна уу Тэгвэл би хөлийг чинь амраах сандал болъё Чи минь уйлж байна уу Тэгвэл би нулимсыг чинь арчих алчуур болъё Чи минь халууцаж байна уу Тэгвэл би чамайгаа сэрүүцүүлэх салхи болъё Зөвхөн чамтайгаа хамт үлдэхийн төлөө би Өөр нэгэн бүсгүйг хайрлах зүрх чинь ч болж чадна ... 21:41 - 2010-05-28 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихМиний мэдэхгүй юм дэндүү олон байнаМиний мэдэхгүй юм дэндүү олон байна
Өчигдөр чи юу хийсэн бэ, би мэдэхгүй Өөр бүсгүйн өврийг дулаацуулж хоносон уу, би мэдэхгүй Өнөөдөр чиний харц яагаад тийм хүйтэн байв, би мэдэхгүй Өөрийгөө л буруутгаж, ганцаар шаналах ёстой юу, би мэдэхгүй Маргааш чи над дээр ирэх үү, би мэдэхгүй Мэндлэх ч үгүй хажуугаар минь зөрөх үү, би мэдэхгүй Минийх хэвээр цаашид үлдэх үү, би мэдэхгүй Мэдлээ гээд хэрэг ч байна уу, би мэдэхгүй Надад чи хайртай юу, би бүр ч мэдэхгүй Чамд би хайртай, ганц үүнийг л мэднэ
... 01:56 - 2010-05-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихБИБИ Жамаараа эргэдэг хорвоогийн эрчинд орооцолдсон өчүүхэн амьтан Жаргалаар зүрхээ чийглээд цөлөөр алхдаг цангасан сэтгэл БИ Буцаж эргэх замгүй буруу гишгэсэн гэнэн алхам Бодлын манант ертөнцдөө төөрч явдаг ухаангүй бадарчин БИ Хагацалд зүрхээ сийчүүлж хөсөр хаягдсан хайрын үлдэгдэл Хаалга үүдийг чинь манан зогсох хариугүй сөхөрсөн гуниг БИ Амьдрахаас шантраад үхлийн хаалгыг тогшиж зогсоо арчаагүй үхдэл Араас гүйцээд ирэхгүй өнгөрсөндөө хоргодсон өөдгүй ирээдүй БИ Сархад, хайр хоёрт хөлчүүрхэн гуйваж алхдаг ядарсан архичин Сар жилийн тоосонд дарагдсан хэн ч уншихгүй зузаан ном Б... 19:08 - 2010-05-17 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихСолонгост ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд'Гадаадад ажиллах хүч илгээх төв", "Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар", БНСУлсын Хөдөлмөрийн яамны "Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар"-ын Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын мэдээлэл Монгол Улсын Нийгтийн хатгаалал, хөдөлмөрийн яам, БНСУлсын Хөдөлмөрийн яамны хооронд "БНСУлсад ажиллах хуч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг" -ийн дагуу БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хусэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох 6 дахь удаагийн шалгалтыг авах болсныг мэдэгдье. 1. Солонгос хэлний төвшин ... 11:38 - 2010-05-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭмэгтэй хүнд хайраа гүн гүнзгий мэдрүүлэх арга замууд
Эмэгтэй хүнд өөрийг нь хайрлаж байна гэсэн маш олон янзын хайрын илэрхийлэл хэрэгтэй байдаг ажээ. Харин ихэнхи эрчүүд маань үүнийг мэдэхгүй нэг, хоёр удаа хайраа томоор илэрхийлэх нь л чухал гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүн эрэгтэй хүний өгсөн бэлэг бүрт том жижиг гэж ялгалгүй адилхан нэг оноо өгдөг байна. Тиймээс эрчүүд маань тэдний хайрын торхыг дүүрэн байлгахын тулд их олон жижиг зүйлийг хийх хэрэгтэй болдог талаар дор жагсаан үзүүллээ. -Гэртээ эргэж ирэхдээ ханиа хамгийн чангаар тэврэн үнсэх
-Түүнээс энэ өдөр хэрхэн өнгөрсөн тухай асуулт тавин юу хийхээр төлөвлөж бу... 11:36 - 2010-05-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗагасны ордныхны зүүд хамгийн зөнтэй
Хүн бүр амьдралдаа дор хаяж ганц удаа зөнтэй зүүд зүүдэлдэг. Гэхдээ аль зүүд зөнтэйг ялгаж мэдэх амаргүй. Энд л манай зурхай тусална. Учир нь зурхайн орд бүрийн зөнтэй зүүд өөр өөр сэдэвтэй.
Та зүүдээ үл тоох хэрэггүй, харин ч чухал асуултынхаа хариуг олж мэдэж чадна. Загас, Мэлхий, Хилэнц гээд усан махбодтой ордууд бол зүүдний хаад. Иймээс тэдний зүүдийг бүгд анхааралтай сонсох хэрэгтэй. Загасны ордныхны зүүд хамгийн зөнтэй. Тэд торгон мэдрэмжээ ашиглан хамгийн ээдрээтэй зүүдийг гарамгай тайлдаг. Тэ... 17:47 - 2010-04-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихОюутан бүсгүй хэдэн мянган бойфрендийг сургуулиасаа оловХятадын нэгэн их сургуулийн оюутан бүсгүй найз залуутай болохоор танилцах зарлалаа сургуулийн зарлалын самбарт хаджээ. Сычуань мужийн Чэнду хотын Цахим технологийн институт тусгай анкетад хүсэлтээ бичин сургуулийн самбарт хадах саналыг оюутан бүсгүйчүүдэд Мартын 8-ны өмнө санал болгов. Чан Мэнцянь гэх оюутан охин нйз залуутай болох хүсэлтэйгээ бичээд түүнтэй танилцах залуус заасан өдөрт нь өрөөний үүдэнд нь ирээд нэрээр нь дуудахыг хүсчээ. Болзсон цагт оюутны дотуур байрны коридорт хэдэн мянган залуус цугларсан байлаа. Энэ их с... 17:26 - 2010-03-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЦас ороосойЦас ороосой Цайвалзан нүүх үүлсийг Цантсан цонхоор харахсан Цэвэр хүйтэн ширхэгүүдээр Цэцэгтэй сэтгэлээ дааруулахсан Цэнгэлтэй цагаанууд эргэлдэж Цуурай хөлдтөл Цас ороосой Цээнийн ягаан цэцэгсийг Хормой доороо нуугаад Хүйтэн жавраас хамгаалж Царайгаа улайлгаж суухсан Санааширлаа түр мартаад Цасны сайхан өнгөөр Сэтгэлээ будаж баясахсан Цас ороосой Хуримын даашинзтай хүүхэн шиг Дэрвэлзэн дэрвэлзэн ороосой Хөлийнх нь зөөлөн гишгээ шиг Дэгдэн дэгдэн ороосой Хоргодож тогтсон хунгарт нь Бүдчин бүдчин зугаалахсан Хилэн шиг илбээд хайлахад нь Баясан баясан гүйхсэн Цас ор... 22:53 - 2010-03-28 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихАмаржихаасаа гурван цагийн өмнө хөл хүнд гэдгээ мэджээ
Британийн иргэн Бэлинда Вайт хөл хүнд гэдгээ мэдсэнээс гурван цагийн дараа амаржиж, эрүүл чийрэг охинтой болжээ. Өдгөө 21 настай тэрбээр биедээ гарч буй өөрчлөлтийг есөн сарын өмнө анзаарсан боловч энэ хугацаанд түүний жирэмсэн болсныг эмч нар ч мэдээгүй аж.
Хатагтай Вайт “Би дүүргийнхээ эмнэлэгт цөөнгүй удаа хандсан. Харин тэд биед минь гарсан өөрчлөлтийг хоол боловсруулах эрхтний эмгэг хэмээн тайлбарласан” гэж ярилцлага өгчээ. Энэ төөрөгдөл өнгөрсөн сарын 6-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд эцэст нь эмч нар түүнийг гурван сартай жирэмсэн хэмээн оношилж, ирэх даваа гаригт ирж эмчийн хяналтад орох... 10:48 - 2010-03-22 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичихБүсгүй таны хувь заяа юунаас хамаарах вэ(Зурхай)
Бүсгүй хүн охин насаа үдсэн тэр өдрөөс хувь заяа нь хэрхэн хамаардаг талаар өгүүльеэ.................
1.Хавар -Хаврын эхэн сар Гэрийн ажил үйлэнд сайн болж,оюун ухаантай номонд мэргэшсэн боловсролтой эмэгтэй болно.Эр нөхөртөө асруулан хайрлуулж,оюунд шүтүүлж од шиг гялалзаж явна -Хаврын дунд сар Агуу их цог залийг эзлэн амьдарч,эд баялаг эрдэм мэдлэгийн дээд бүхнийг олж,үйл бүхэнд сайнаар суралцан садан төрөлдөө асруулан амьдрана. -Хаврын адаг сар Хамгийн найхамшигтай сайхан амьдрах бөгөөд хүнд байдаг олж болох бүхнийг олж машид жарган эд баялаг,эрдэм мэдлэг,эр нөхрийн сайныг олж эдлэн,... 14:57 - 2010-03-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |