life is forever

Арьс чийгшүүлэгчийг зөвхөн орой хэрэглээрэй

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Бага температур арьсанд муугаар нөлөөлдөг болохоор арьс дулаанаас илүү хүйтэнд эмзэг байдаг.  Арьсанд дулаан газраас шууд хүйтэнд гарахад температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний тулд та гарахын өмнө орцондоо хэдэн минут болоорой. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг.

Бүгдийг эсрэгээр нь хий.

Өвлийн улиралд аль болох витамин ихтэй "тослог" кластик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчид агуулагддаг у...

10:27 - 2010-01-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Мөнгөн эдлэл яагаад харладаг вэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Мөнгөн эдлэл тань хэзээ нэгэн цагт харлаж байсан уу?

Яагаад ингэдгийг та мэдэх үү?

Бидний худалдан авсан гоёл чимэглэл дотор зэс агуулагдсан байдаг. Зэс нь маш түргэн исэлддэг байна.

Түүнээс гадна хүний хөлс гол исэлдүүлэгч болдог.

Хөлсөнд давснаас гадна хүхэртэй амин хүчил агуулагддаг. Хүхрийн нэгдлийн нөлөөгөөр мөнгө харладаг байна. Хэрвээ таны хөлс маш ихээр гардаг бол бүх гоёл чимэглэл тань харлахад гайхах зүйлгүй. Энэ нь урт хугацааны биеийн ачаалалтай ч холбоотой байж болно.

Мөнгөн эдлэл харлах нь элэг, бөөрний үйл ажиллагаа муудсантай холбоотой хэмээн зарим хүмүүс үздэг. Гэхдээ энэ нь ш...

16:10 - 2009-12-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өрнөөс хэрхэн ухаалгаар хурдан гарах вэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Өрөнд орсон хэн болгон гол нь дахин алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өрнөөс гарахын тулд хүн өөрийгөө дайчлах хэрэгтэй.

1. Өрхийн орлого, зарлагын данс хөтөл. Дансыг үнэн зөв тогтмол хөтөлснөөр та болон танай гэр бүл ямар зүйлд хэдий хэрийн мөнгө зарцуулж, хаана нь дэмий мөнгө үрж, бас хэмнэж болох байсныг олж мэдэх болно.
2. Та мөнгө л байвал хамгийн түрүүнд өрөө дарахыг чухалчилж бай. Тэгэхгүй бол эхлээд бусад хэрэгцээнд зориулаад үлдсэн мөнгөөрөө өрөө дарна гэвэл мөнгө чинь үлдэхгүй л болов уу.

3. Хэрвээ та нэг бус хүнд өртэй бол аль хамгийн догшин ширүүн хэцүүд нь эхлээд өрөө өгөх гэ...

16:02 - 2009-12-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Мартдаа

Бичсэн: Уйланхай



Хайрт минь намайгаа мартдаа

Хамт өнгөрүүлсэн мөчүүдээ ч бүү дурс

Хонгорхон хайрыг чинь дааж чадаагүй

Хамгаас азгүй намайгаа март

Өнгө мөнгөнд дурлаад би чинь

Өнчрүүлж чамайгаа хаяж ч байсан

Өчүүхэн сээтэнд хууртаад би чинь

Өмөгтэй түшигээс чинь алдуурч ч байсан

Хорвоод хосгүй нандин чамайгаа

Ховдог сэтгэл минь битүүхэн тээршаасан

Хамгаас уужуу тэнгэр шиг ухаанд чинь

Хөөрхий би чинь гэнэн л харагддаг байсан байх

Анх чамдаа ухаангүй дурлахдаа би чинь

Алдаж хэзээ ч орхихгүй гэж тангаргалсан

Алдаад дараа нь дахин учрахдаа ч

Ахиад чамаасаа холдохгүй гэж би амалсан

Гэвч би худалч байж

Чөдөргүй сэтгэ...

13:37 - 2009-12-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хэрэггүйдээ залуу минь

Бичсэн: Уйланхай


Хайртай гэж дуу алдах хэрэггүй,залуу минь
Худал гэдгийг нь мэдэж байна
Тэвэрмээр, үнсмээр байна гэж мөрөөдөхөө больдоо
Тэртэй тэргүй биелэхгүй

Би, Эелдэг санагдсан уу
Эгдүүтэй харагдсан уу
Энэ бүхэн чиний хайртай адил
Эргэлзээгүй хуурмаг гэдгийг л ойлгочих

Намайг эрхлүүлмээр болсон уу
Налж суугаад дуулмаар санагдсан уу
Насан турш хамт байхгүйгээс хойш
Намуухан байгаа дээр нь энэ давалгааг хашчихъя

Хайртай гэж хичээн шивнэх шаардлагагүйдээ
Хонгор минь би даан ч итгэхгүй
Уулзахсан, учирахсан гэж тэмүүлээд яахавдээ
Угаасаа бидний тавьлан зангирч зурагдсангүй

Баяртай гэлгүй зүгээр л явдаа, залуу минь
Багахан ч гэс...

10:50 - 2009-12-26 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Алерги буюу харшилыг хэрхэн эмчлэх вэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна


Та Америкчуудын адилаар алергитай болоод шаналж байгаа бол дараах мэдээлэл танд тус болно гэж найдаж байна.

Одоогоор Америкийн насанд хүрэгчдийн 30 хувь нь хүүхдүүдийн 40 хувь нь янз бүрийн харшлын гаралтай өвчнөөс болж шаналдаг байна. Мөн 26,1 сая Америкчууд цэцгийн тоосонцорын буюу ургамлын гаралтай харшлаар жил болгоны хавар өвчилдөг байна. Энэ тоо жил ирэх тусам улам л нэмэгдсээр байгаа юм.

Хавар болохоор нүд улайн загатнаж,зогсоо зайгүй найтаалгаж,нус нулимастайгаа холилдох энэ муухай өвчиныг улирлын чанартай харшлын өвчин гэдгийг бид бүгд мэддэг билээ.

Хэдийгээр цэцэг ногоо...

15:41 - 2009-12-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ах минь гэрлүүгээ яараарай...

Бичсэн: Уйланхай

Ганцхан олдох амьдралаа

Архинаас болж алдах уу?

Гуйваж дайваж явсаар

Энэ насыг барах уу?


Гэрт тань хүлээх хань байгаа бол

Гараас тань сугадах үр байгаа бол

Гадаа юунд уйлж сууна вэ ах минь

Гэртээ түргэн яваад ор

Эхлээд таньд бүгд гомдоно, уйлна

Ээдээ, харааж бас загнана

Шарыг тань тайлахгүй ундууцуулж

Шаналгаатай маргаашыг давах хэрэг гарна

Гэлээ гээд та юу ч алдахгүй

Гэнэдэж өнгөрөөсөн жилүүддээ л харамсана

Ирэх нэгэн нартай өдөр

Инээмсэглэж суугаад та энэ өдрийг санана

Хар, улаан усыг уулаа гээд

Хайран амьдрал тань дээшилсэн нь үгүй ээ

Хайртай хүмүүсийнхээ нулимсыг л үзэж

Харамсах ч сөхөөгүй со...

07:20 - 2009-12-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Jazz poems

Бичсэн: Уйланхай

Миний хувьд jazz гэж нэг иймэрхүү л мэдрэмж төрүүлдэг. Тэрнээс биш jazz шүлэг байдаг эсэхийг мэдэхгүй юм.


Хэл урууландаа тийм их хайртай атал

Тэр юунд өөр уруулыг хүсдэг юм бол

Сормуус нүдийг тэгтлээ  их хайрладаг байхад

Тэр юунд өөр нүдийг эрээ цээргүй ширтнэм !....

:::

Толгой тархиндаа

Сормуус нүдэндээ

Зүрх ховдлондоо

Гар хуруундаа

Хайртай

Харин

Би чамд хайртай

:::

Хайрын шүлэгнүүд

Хачин утгагүй мөрүүд

Хэзээ ч хэний ч зүрхийг

Хөдөлгөж үл чадах үгс

Надаас өөр хэн ч үл ойлгох

Нууцлагдмал тийм нэг шүлэг

Надад таалагдсан хэн нэгэнд

Нөгөө л шүлгээ зориулна

:::

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэг мөс...

07:12 - 2009-12-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Диваажинд

Бичсэн: Уйланхай

Би хурц гэрэлтэй шулуун замаар алхаж байлаа

Би уйлах дуунаас залхан чихээ таглан, нүдээ анилаа

Би зовлонт амьдралаас хагацсандаа харамсаж

Би тамруу очих атал гэрлээр явж байгаагаа гайхсан

Инээсэн баясгалантай хүмүүс намайг угтаад

Ижилдэн дассан нөхөр шиг минь намайг тэвэрлээ

Халуун дулаан бас тайван тэр орчин

Хачин ихээр жигшэлийг минь төрүүлсэн

Тэгээд би хашгийрсан

Тэвчээр алдан гүйсэн

Төдөлгүй би сэрсэн

Диваажинд очисон зүүдээ хараасан

 

...

06:55 - 2009-12-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нэгэн орой

Бичсэн: Уйланхай

Гадаа сэрүүхэн

Дотор бачуухан

Тамхи янагхан

Өрөө давчуухан

 Цонхоор эрх чөлөө үнэртэж

Цагийн зүү бүхнийг орхин урагшилна

Бодолд яруу шүлгийн үгс багтаж ядан

Гар цаасан дээр буулгах гэж цухалдана

Өнгөрсөн одоо ирээдүйг эргэцүүлж

Өчүүхэн тархиа би чилээнэ

Өчигдөр өнөөдөр маргаашийг тунгааж

Өөрийн сэтгэлээ би залхаана

Гадаа саруулхан

Дотор тэвдүүхэн

Тамхи халуухан

Өрөө бөгчимхөн

...

06:53 - 2009-12-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil